Хэзээ нэгэн цагтаа Эрүүл биеэ эс асарвал
Өвчин олсон цагт гэмших…
Монголын уламжлалт анагаах ухаан бол хүний биеийг амьтан ургамал хийгээд байгалийн гаралтай эрдэс бодисоор эмнэхийг гол болгодог. Хүний биеийг нэгэн бүхэл органик цогцоор үздэг тул уламжлалт анагаах ухаанд зvрх, нvд, бөөр, эмэгтэйчvvд, чих гэсэн салангид ойлголт байдаггvй гээд олон талаараа орчин үеийн анагаах ухаанаас ялгаатай.
Монгол орон эрс тэс уур амьсгалтай. Монголчуудын эрхэлж ирсэн аж ахуй нь мал хуй тул хүйтэн нойтноос шалтгаалах өвчин ихэнх хувийг эзэлдэг байв. Иймээс халуун хүйтнийг зохицуулж өвчин эмгэгийг анагаах туршлага, мэдлэг монгол уламжлалт анагаах ухаанд арвин бий. Сэрүүн өвчнийг хонины шөлөөр эмчлэх, цагаан идээ тэргүүтнээр зуны дэлгэр цагт ходоод гэдсээ цайлгах зэрэг эмгүй эмчилгээг монголчууд амьдрал ахуйдаа бий болгосоор ирсэн. Мөн морь малнаас унаж бэртэх, яс хугарах, цус хурах, доргиж гэмтсэнийг доргиулж засах, хануур төөнүүр зэрэг уламжлалт анаагах ухааны анхны мэдлэг байдаг.
Монгол анагаах ухааны хамрах хүрээ маш өргөн бөгөөд түүнд 4 том салбар багтдаг. Үүнд анагаах ухааны үндсэн онол, эм найрлага, засал, эмчилгээ тэргүүтэн орно. Үндсэн онолын дотор эртний гүн ухааны арга билэг, таван махбодийн сургааль болон амьдрах зүй, оношлолын судлал, анагаах зарчим арга багтдаг. Тэгвэл эм найрлагын дотор зургаан амт, найман чанар, хоёр хүч, арван долоон эрдэм ордог байна.
Өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн чухал болохыг уламжлалт анагаах ухаанд эрхэм зорилго болгодог. Тиймээс үл зохицох идээ ундаа хэрэглэхгүй байх, хүйтэн сэрүүний улиралд дороосоо дулаан явах, хөдөлгөөнөөр хичээлэхийг зөвлөдөг.
Тиймээс идээ умдааны үл зохидолоос үүссэн өвчнийг
“Өвчний эх – эс шингэсэн
Эмийн эх- ширгээсэн ус” хэмээн тодорхойлж байсан нь уламжлалт анагаахын нэгэн онцлогыг илэрхийлнэ.
Энэ тухай манай ард түмэн “Өвчин мянга, үхэл ганц” гэж хэлцэж, өвчний үүсэх, халдварлах замыг зааж, түүнээс сэргийлэх, биеэ чийрэгжүүлж байхыг сургасан байдаг. Тухайлбал, Говийн догшин ноён хутагт Данзанравжаа энэ тухай өөрийн сургаальдаа өгүүлэхдээ:
Өр хадгалсан үгүйрдэг
Өвчин хадгалсан үхдэг гэх буюу
Өвчин бага боловч үхлийн шалтгаан
Будаг бага боловч урвуулахын шалтгаан гэжээ.
Тус уламжлалт эмнэлгийг Манбадацан хийдийн хамба лам удирдан чиглүүлдэг бөгөөд хамба лам үзлэг оношлогоог гардан явуулдгаараа онцлогтой.
“Монголын уламжлалт анагаах ухаанд өвчнийг гадны шалтгаантай гэж үздэг. Гадны шалтгаан байгаа учраас зөвхөн эм тангаар эмнээд үр дүнд хүрэхгүй гэж үздэг. Тэхээр яаж эмнэх вэ гэвэл судрын болоод тарнийн ёсоор анагаана гэж заажээ. Тарнийн ёс, судрын арга гэдэг нь зүгээр нэг сүжиг бишрэлд тулгуурлаагүй юм. Үүний цаана тусгай код явж байдаг. Тухайлбал, арьсны өвчин гэхэд олон зүйл байна. Тэр олон төрөл арьсны өвчинд бүгдэд нь таарсан тарни код байна. Арьсны өвчний кодтой номыг элэгний өвчтэй хүнд уншаад тусыг үл олно. Энэ хоёр өвчнийг анагаадаг тарни номууд өөр байдаг учраас тохирох номыг л унших ёстой. Энийг л монголын уламжлалт анаагах ухаан олж нээсэн. Хүний биед тусах 404 өвчний 101 гүрэм номоор эдгэрдэг юм аа гэдгийг сударт бичсэн байна. Энэ утгаараа бид шаардлагатай хүнд нь сонгож, хийж өгнө. Хүн болгоныг тарни, судраар эдгээчихнэ гэж байхгүй. Нэг түгээмэл зүйл нь юу гэвэл тарниар хүнийг өвчнөөс урьдчилан сэргийлэх маш өндөр ач холбогдолтой гэдгийг гаргаж өгсөн. Мөн тарни нь хүний дархлааг гаргаж өгдөг юм гэдгийг баталж өгсөн. Хамгийн их хүч энергийг тарни өгдөг. Одоо хүмүүс хүч энерги авна гээд яриад байна. Тарниас өөр хүчтэй юм байхгүй. Тийм учраас тарниуд арвын жаран зэрэгтээс цааш кодлогдсон байдаг. Эдгээр тарни номыг энгийн эгэл жирийн хүн гаргана гэж байхгүй. Тарнийг бурхны шашинд нэвтэрсэн хувилгаадууд гаргадаг. Тухайлбал, үргүйдэл гэж яриад байна. Энэ өвчнийг орчин үеийн анагаах ухаанд саяхнаас эмчилж эхэлж байна. Манай дээр ийм хүмүүс ирдэг. Орчин үеийн анагаах ухаанаар эр, эм хоёулаа эрүүл саруул гэж гараад байгаа атал хүүхэд олохгүй байна гэдэг. Бид ийм хүмүүсийг эхлээд оношлоно, дараа нь тарнийн ёсны эмчилгээ хийх шаардлагатай гэж үзвэл энэ эмчилгээгээ хийдэг. Ингээд тухайн хүнд тарнийн номоо уншиж өгнө. Дараа нь биед нь зүүх тусгай зүүлтийг хэдэн өдөр зүүж явна. Манайд ирсэн эмэгтэйчүүд тарнийн ёсны эмчилгээ хийлгээд хүүхэдтэй болж байсан тохиолдол цөөнгүй бий. Тэхээр аливаа өвчинд өөрийн гэсэн код байдаг юм. Түүнийг нь тарнийн ёсонд урвуулаад задлахад өвчин эмгэг үгүй болдог ийм нууц арга монголын уламжлалт анагаах ухаанд байна”. 21-р зуунд өрнө, дорнын анагаах ухаан улам бvр ойртон, харилцан бие биеэсээ суралцан, зэргэцэн хөгжих нэн хариуцлагатай тvvхэн vе эхэлж байна гэж үздэг. Монголын уламжлалт анагаах ухааныг өөрийн оронд төдийгvй дэлхийн бусад оронд тvгээн дэлгэрvvлэх vvргийг монголчууд бид цаг алдахгvй хэрэгжvvлэх нь юу юунаас чухал юм” хэмээн хамба лам Нацагдорж ярьсан юм.
Мамба дацан хийдийн уламжлалт анагаах ухааны эмнэлэг нь 1990 онд байгуулагдсан бөгөөд энэ хугацаанд гадаад харилцааг өргөжvvлэн Англи, АНУ, Герман, Итали, Швейцари, Япон, ОХУ, Өмнөд Солонгос зэрэг орнуудтай уламжлалт анагаах ухааны өв уламжлал, сургалт, эмчилгээ, эм vйлдвэрлэл, эрvvл мэндийн аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагааг явуулж байна. Монголын уламжлалт анагаах ухааны давуу тал юу вэ. Энэ тухай хамба лам Нацагдорж ярихдаа: “Монголын уламжлалт анагаах ухаан маш олон онцлог давуу талтай. Өвчнийг зөв оношилдог, эмчилгээ сувилгаа ньзөв учраас үүнийг гадаадын олон хүн сонирхож байна. Монголын уламжлалт анагаах ухааны энэхүү арга барил дэлхийд дэлгэрнэ. Манай төвд орчин үеийн анагаахаар эмчилгээ байхгүй хавдартай хүмүүс ирдэг. Сайжралыг олсон хүн олон байна. Орчин үеийн анагаахын эдгээж чадахгүй байгаа өвчнийг эдгээж байна. Нян, вирусыг адилхан л оношилж байна. Монголд H1N1 вирус гарахад адилхан л оношилж, эдгээсэн. Хүүхэд, эмэгтэйчүүд, арьс, дотор эрхтэн гээд бүхий л өвчин эмгэгийг үзэж оншилж байна. Оношоод тавиад тан өгнө. Сэтгэцийн өвчнүүд, үе мөчний өвчин манайхан хэрх гэж ярьдаг, за тэгээд үен дээр яс ургасныг эмчилж байна. Ясны сийрэгжилтийг маш сайн эмчилж байна. Хүний дархлаа сайжруулахад монгол эм, эмнэлэг нэг номерын гэж хэлж болно. Дэлхий дээр шалгарсан эмнэлэг. Би олон газар орноор явж хүмүүс эмчилж анагааж явахад монгол уламжлалт анагаах ухаанаараа л эмчилж эдгэээж байна. Монгол уламжлалт анагаах ухаан дэлхий дээр яагаад тархаагүй юм бэ гэвэл энэ нь бурхны ном судартай холбоотой, тусгай тарни номууд нь бүгд түвд, санскрит хэл дээр байдаг. Тан барьж буй хүн бүр ийм эмчилгээ сувилгааг хийгээд байж чаддаггүй. Тиймээс тарнийн ёсны энэ аргыг монголын уламжлалт анагаах ухаан, бурхны ёсонд нэвтэрсэн хүмүүс уламжлан авч үлджээ.
Эх сурвалж: Budda.mn
Эх сурвалж: Budda.mn