Тогтмол бөгөөд түр хугацааны хоол сойлтыг зөв сонгосон хоолны дэглэмтэй хослуулбал хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Урт хугацааны буюу 48 өдөр хүртэл хоол сойлтоос ялгаатай нь түр хугацааны хоол сойлт нь хүний биеийг ноцтой стресст оруулдаггүйгээрээ давуутай.
Хоол сойлт гэдэг нь хоолноос татгалзах явдал юм. Тогтмол бөгөөд бага хугацааны хоол сойлтыг зөв сонгосон хоолны дэглэмтэй хослуулбал таны эрүүл мэндийн байдал сайжрах боломжтой. Урт хугацааны /48 цагийн/ хоол сойлт л биш бол бие махбодь богино хугацааны хоол сойлтыг хүлээн авж чаддаг.
Ялангуяа ходоод, сэтгэхүйн өвчин сэдэрдэг хавар цагт ингэж түр зуур хоолоо сойх нь нь хүний биед сайнаар нөлөөлдөг. Улмаар улиралд нэг удаа мацаг барьдаг мөчлөгтэй байх нь хамгийн тохиромжтой гэж үздэг.
Бэлтгэл үе
Хэд хоног хоолноосоо бүрэн татгалзаж чадахаар байгаагаа анхнаасаа сайтар тодорхойлох нь маш чухал. Ингэснээрээ бие болон сэтгэлийн бэлтгэлтэй болж ямар нэг хүндрэл учирвал эрүүл мэнддээ хохирол учруулалгүйгээр хоол сойлтыг дуусгаж чадна. Үүнээс гадна товлосон хугацаанаасаа хэтрүүлэн хоолоо сойх хэрэггүй. Жишээлэхэд, зургаа хоногоор хоолоо сойхоор товлосон байгаад дуусах үед биеийн байдал сайн байж, өдөр нэмэх хүсэл төрсөн ч “халууралгүй” зогсож байх ёстой юм.
Хоол сойлтыг “хүчээр “ хийж болохгүй. Сэтгэл санааны бэлтгэлтэй болж дотроо хатуу шийдвэр гаргах хүртлээ бэлдэх хэрэгтэй. Юуны өмнө ажлынхаа хувиарыг өөрчлөн хоол сойж эхэлсэн эхний 1-2 өдөрт тайван амрах боломж гарахаар зохицуулах хэрэгтэй.
Хоол сойлт эхлэхийн хоёр долоо хоногийн өмнөөс сахар, чихэр агуулсан бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Дараа нь хоёр хоногийн өмнөөс ургамлын гаралтай бүтээгдэхүүн дамагайлсан хоолонд шилжихийн сацуу хоолныхоо хэмжээг багасгана.
Үүний дараа өмнөх өдөр нь оройн хоолны өмнө ходоодоо цэвэрлэх зорилгоор 25-30 гр магнезийг бүлээн усанд уусгаж ууна. Энэ үеэс хооллоо сойж эхэлнэ.
Хоол сойлтын үе шат
Хоол сойлт эхэдсэн өдрийн өглөөнөөс эхлэн өдөр бүр цэвэрлэх бургуй / клизм / тавих хэрэгтэй. Өглөөд үл ялиг ягаарсан марганцтай 1-1.5 литр бүлээн усаар бургуй тавиад умдагнаас хүйс хүртэл чигтэй иллэг хийн хоёр талаараа ээлжлэн хэвтэнэ. Клизм тавьж дууссаны дараа амьсгалын дасгал, гимнастик хийгээд шүдээ угаах, усанд орох зэргээр ариун цэврээ сахих арга хэмжээг авна.
Өдөрт 1-1.5 литрээс багагүй цэвэр ус уух шардлагатай. Мөн тамхи таатдаг бол хоолоо сойж байх үедээ тамхины тоог ядаж хоёр дахин багасгахыг хичээ. Зуны цагт наранд шарах, хэт халууцахаас зайлсхийх хэрэгтэй. Өвөл цагт өдөртөө дулаан хувцаслаж, шөнөдөө сайн хучиж унтана. Ингээд идэвхитэй буюу ердийн хийдэг ажлаа хийсэн чигтээ 5-7 хоног хоолоо сойсны дараа биеийн жин 4-5 кг-аас багагүй хасагддаг.
Хоол сойлтын төгсгөлийн үед хүний мэдрэмжинд тодорхой өөрчлөлтүүд бий болдог. Хүний өнгийг илүү тод, хурц харах, үнэр, дуу чимээг ялгах чадвар нэмэгдэх, сэтгэл хөдлөл хурц болох зэрэг.
Арьсны өнгө, ялангуяа нүүрний арьс илт сайжирна. Мөн “бие махбодийн санах ой“ гэгддэг нэгэн төрлийн сана ой сэргэж хүн бага, залуудаа мэдэрж байсан зүйлээ эргэн санана.
Нөхөн сэргээх үе шат
Энэ үе шатны гол зорилго нь хоол сойлтын үед зогсонги байдалд орсон ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нөхөн сэргээх явдал юм. Эхний өдөр ногооны /төмс, байцаа/, эсвэл буудааны давсгүй чанамалыг ууна. Хэмжээ нь өдөрт 1.5 литр байхаад тооцож өглөө, үд, оройд тэгш хуваан хэрэглэнэ. Хоёр, гурав дахь өдрүүдэд хооллолт жирийн, гэхдээ энгийн үеийнхээс хоёр дахин бага хоол иднэ. Дөрөв, тавдугаар өдрүүдэд мөн адил хэмжээтэй хоол идэж байгаад зургаа дахь эдрээс энгийн хэмжээтэйгээр хооллож эхэлнэ.
Нэг өдрийн хоол сойлт
Цөөн өдрийн хоол сойлт нь хэцүү санагдаж байгаа бол долоо хоногийн нэг өдөрт нь эмчилгээний хоол сойлт-ыг туршаад үзэж болно. Хоол сойж эхлэхийн өмнө 30 мл орчим ургамлын гаралтай туулга ууна. Хоол сойлтыг эхлэх өдрийн өглөө цэвэрлэх бургуй тавина.
Хоол сойж эхэлснээс хойш буцалгаж, хөргөсөн ус л ууна. Дан ус уух эвгүй байгаа бол аяга усанд цайны халбаганы гуравны нэг хэмжээтэй зөгийн бал, эсвэл нимбэгний шүүс нэг цайны халбагыг нэмж болно. Ингэхдээ заавал уух шаардлагагүй эмийн хэрэглээг зогсоож, тамхийг бүрэн тэвчих хэрэгтэй.
Ингээд хоол сойлтыг дуусгасны дараа эхлээд лимон, жүржийн шүүсээр амталсан байцаа, лууван голдуу салат иднэ. Хүсвэл ардаас нь жигнэсэн улаан лооль зэрэг шингэц сайтай /төмс хэрэггүй/ болгосон ногоо идэж болно. Харин үүний дараагийн хооллолтоос мах болон амьтны гаралтай бусад төрлийн бүтээгдэхүүн оруулж болно.
Эмчилгээний бүрэн бус хоол сойлт
Бүрэн хоол сойлт гэдэг нь уснаас өөр юу ч хэрэглэхгүй байхыг хэлдэг. Үүнээс гадна бүрэн бус хоол сойлт гэж байдаг. Энэ нь хоногийн илчлэг -ийн хувийг багасгах замаар хоол сойхыг хэлж байгаа юм. юм. Сүүний, цайны, шар усны, шүүснийх бүрэн бус хоол сойлт нь дотроо олон янз.
Шүүсээр хоол сойх хөтөлбөр
Хоол сойлт эхлэхээс 2-3 өдрийн өмнөөс зөвхөн түүхий ногоо, жимс хэрэглэх ёстой. Өмнөх өдөр нь туулгах эм ууж, орой нь бургуй тавьна. Дараахь өдрүүдэд мөрдөх хөтөлбөр дараахь байдалтай байна:
· Өглөөний цайны өмнө хүртэл нохойн хошууны, гаатай гэх мэтийн төрөл бүрийн өвсний бүлээн цай
· 10.00. Шинээр бэлтгэсэн аяга жимсний шүүс /жүрж, алим усан үзэм, лийр/. Шүүсийг усаар шингэлж хэрэглэнэ. Ингэхдээ саваласан шүүс, консервлэсэн жимс аль болох хэрэглэхгүй байхыг хичээгээрэй.
· 13.00. Лууван, улаан лооль зэрэг ногооны дан буюу холимог шүүс. Үгүй бол хэд хэдэн жимсний холимог шүүс ууж болно.
· 16.00.Аяга өвсний цай
· 19.00. Шинээр бэлдсэн ногооны, жимсний шүүс. 50% хүртэл усаар шингэлсэн байна.
· Унтахын өмнө балжингарма /ромашка/ цэцгийн хандаар бургуу тавина.
· Ам цангасан үед ус ууж болно. Хоногт хэрэглэх шүүсний хэмжээ 0.75-1 литр. Зөвхөн цэвэр усаар л шингэлж болно.
Гарч болох гаж нөлөө
Заавар ёсоор хоол сойлтонд бэлтгэх шатанд ямар нэг гаж нөлөө гардаггүй. Гэхдээ зарим үед эхний хоёр өдөр сульдах, нойрмоглох зэрэг шинж илрэх нь бий. Эдгээр шинж тэмдгийг бясалгал хийх, аутотренинг хийх зэргээр арилгаж болдог.
3-4 дэх өдрүүдэд өглөөд сэрсний дараа гэнэт босох үед нүд харанхуйлж, толгой эргэж магадгүй. Мөн заримдаа өглөөгүүр цээж хорсох, хэхрүүлэх, бага зэрэг дотор муухайрах, ходоод эвгүйрэх шинж илэрдэг.
Хаяа хоол сойлтын үед өглөөгүүр ходоод хорсох, бөөлжих, дотор эвгүйрэх, ходоодонд эвгүй мэдрэмж үүсэж болдог. Эдгээрээс урьдчилан сэргийлэхийн тулд хоолоо сойж эхлэхээс өмнө ходоод гэдсээ сайтар цэвэрлэж, өдөр болгон бургуй тавьж цэвэрлэх хэрэгтэй. Хаяа өглөө, эсвэл оройн цагаар бугалга, тавхай, хүзүү болон эрээн булчингийн шөрмөс өчүүхэн төдий ачаалал авахад татах гээд байдаг. Ийм тохиолдолд цайны халбаганы талаар хоолны давсыг аяга усанд хийж уух хэрэгтэй.
Эцэст нь хоол сойлтыг урт, түр, эсвэл бүрэн бус гээд ямар ч байсан нэгэн төрлийн эмчилгээ болохоор маш анхааралтай, нухацтай хандах хэрэгтэйг мартаж болохгүй. Тэгээд ч эмчилгээний хоол сойлтыг ашиглахыг хориглосон тохиолдлууд байдаг, үүнд:
· Тархины эмгэгшил
· Тураал
· Хурцадмал үеийн дотрын өвчин
· Зүрхний хурц цусан хангамж дутмагших өвчин
· Зүрх болон бөөрний эдийн өөрчлөлттэй өвчнүүд
· Хурц сүрьеэ
· Чихрийн шижин
· Бамбайн булчирхайн өвчин
· Олон үет халдварт үрэвслүүд
Ер нь ямар ч байсан хоолоо сойхоор шийдсэн бол урьдчилаад эмчид үзүүлж, элдэв далд өвчин байгаа эсэхээ шалгуулан, эмчээс зөвлөгөө авч байх хэрэгтэй юм.
эх сурвалж: hunnu.mn