Бид өөрсдөө ертөнцийн бичил загвар билээ

5483b4a81f52348fbigЭртний мэргид, судлаачид, шашныхан болон шинжлэхүй ухааныхан хүн төрөлхтөн, хүн гэж ер нь юу болохыг өнөөг хүртэл өөрсдийн хэрээр тайлбарлаж ирсэн билээ. Яг таг оноосон тодорхойлолт одоо хэр үгүй бөгөөд харин нэг цэгт тун дөхөж очжээ. Бид Бумбын буюу билгийн эринд орсон талаар эл мянган эхлэхэд л ярьсан. Тиймээс ер бусын буюу индиго хүүхдүүд ч төрж байгаа нь үнэн юм. Энэ үзэгдэл өмнөх зууны наяад оноос эхтэй гэдэг. Зарим нь түүнээс ч өмнө иймэрхүү хүүхэд мэр сэр төрж байсан гэдэг юм билээ. Харин өнөөтэй харьцуулбал тоо нь цөөн байсан байж болох. Судлаачид уг нь хүнийг аль эртнээс бүхий л талаар судлаж ирсэн нь маргаангүй юм. Баталгаатай хийгээд баримттайг нь МЭӨ эртний Ром, Герегийнх гэдэг аж. Тэр үеэс хүнийг оюун санаа болоод бие зүйн талаас нь албан ёсоор судалж эхэлсэн гэхэд болно.
Эртний Герегийн эмч Везалий, Гарвей нар хүний цогцост задлан шинжилгээ хийж, бие бүтцийн анхны зураг зүйг гаргаж байжээ. Мөн тухайн цагийн алдарт эмч Гиппократ орчин үеийн анагаах ухааны суурийг тавьсан юм. Өвчнийг бүр халдвартай үгүйгээр нь ангилж, ойр зуурын мэс засал хийн, одоогийн зарим хүндхэн хагалгааг ч санал болгож асан нь үлджээ. Яг тэр үетэй давхцан дорно дахинд өөр нэгэн анагаах ухааны хөгжил өндөр түвшинд хүрчээ. Тэр бол Дорнын гэх Аюурвэдийн анагаах ухаан юм. Хүн төрөлхтөний хөгжлийн явцад хуримталсан асар их туршлага дээр суурилсан учраас Европын гэх орчин үеийн анагаах ухаанаас хамаагүй өмнө хөгжсөн нь мэдээж. Энэ хоёр анагаах ухааны хөгжил яван явсаар өнөөдөр бараг нэг түвшинд хүрээд иржээ гэхэд болно. Гэхдээ өвчин гэх нэг юмны хоёр талаас нь авирсан нь ойлгомжтой.

d24e9d52e6a7581dbig
Тэд нэг цэгт уулзах тавилантай байж гэхэд ч хилсдэхгүй. Гэхдээ л хүн судлал бусдаас хоцорсон гэдэгтэй энгийн бид байтугай эрдэмтэн мэргид ч санал нэгтэй байдаг ажгуу. Энгийнээр бодоод үз дээ. Бидний оюун санаа, түүний бүтээл аль хэдийнэ сансар огторгуйд хүрсэн бөлгөө. Гэтэл бид мухар олгой гэх өт маягийн бяцхан ургацагийг бүрэн таниагүй л явна. Өөрөөр хэлбэл, зөвхөн эл эрхтэнээр эрдмийн зэрэг, цол хамгаалсан бүтээл тоолшгүй олон гарчээ. Өнгөрсөн зууны наяад онд л 200 хүрчихсэн байсан даа. Зөвхөн түүнийг гэхэд л жинхэнэ эрхтэн мөн, биш хэмээн маргасаар байгаад илүүдэл эрхтэн гэдэг дээр тогтоод байтал хүний дархлаанд чухал үүрэгтэй нь дөнгөж хоёр зууны зааг дээр батлагдаж байх жишээтэй. Түүгээр ч үл барам тархи гэдэг эрхтэнээ ч танихгүй л явж шүү дээ.

Ойрын хоёр гурван жилд нейробиологийн шинжлэх ухаанд гарсан нээлтүүд энэ талын ойлголтыг шинэ шатанд авчрав. Ганц хоёрхон жишээ татъя. Оюуны өндөр чадавхитай хүмүүс тархиныхаа хүчин чадлын дөнгөж арав орчим хувийг ашигладаг гэх ойлголт байсан даа. Тэгвэл тэр худлаа байж. Энгийн бид тэр түвшинд яваа юм байна. Өнөө алдарт А.Эйнштэйн энэ тэр хэдэн хувиа ашиглаж байсныг яг таг хэлэх боломжгүй ч биднээс хавьгүй дээр байсан нь маргашгүй. Суутнууд тархиныхаа дөнгөж 10 хувийг ашигладаг юм бол бид өнгөрчээ гэх гутрангуй үзлээ гээх цаг ингээд ирэв. Оюун ухаан хөгжүүлдэг гэх элдвийн тоглоом, тэр дундаа шатар, даам тийм их нөлөөтэй нь ч үгүйсгэгдэж эхэллээ. Тэр ч үнэн байх. Оюуны цар хэмжээ гэдэг нь төрөлх чанартай гэх буддын гүн ухааны болоод шинжлэх ухааны ойлголт нэгджээ.
Дахин хэлэхэд, бидний сайн мэддэг, жишээ татах дуртай суутан болох дээрх А.Эйнштэйн ямар ч тоглоом мэддэггүй, чаддаггүй, тоглодоггүй нэгэн байсан гэнэ билээ. Тэгэхээр хүүхдээ оюунлаг хүн болгох гээд заавал шатар тоглуулан тархийг нь “гашилгах” хэрэг байна уу гэдэг асуудал ч гарч байгаа юм. Гэхдээ тухайн хүн шатар сонирхох хийгээд тоглохыг нь хэрэггүй гэж хэлээгүй шүү. Тоглох нэг нь тоглож л байг. Зүүд, зөн совингийн талаар бүр ярилтгүй. Далд ухамсар, түүнийг судалсан судалгаа ихийг хэлэх болжээ. Онцгой чадвар буюу зөн билиг дэндүү цөөн хүнд байдаг гэх үзэл ч үеэ өнгөрөөж байна. Дашрамд өгүүлэхэд, бидний өвөг дээдэс “Барааж торойж байвч зэрэглээ нэг хоосон. Барьж, тавьж байвч зүүд нэг хоосон” гэж зүйрлэсэн нь зүгээр ч нэг хэрэг биш байж. Бид л буруу ойлгож явжээ. Бид зүүдийг өнгөцхөн авч үзээд хоосон, худлаа юм хэмээн дүгнэж явсан билээ. Тэгтэл ухаант өвгөд маань зүүдийг ор хоосон гээгүй, “хоосон чанартай” гэж хэлж л дээ. Буддын гүн ухааны ойлголтыг базаад л хэлчихсэн байна. Тэгвэл зүүд далд ухамсрын бүтээгдэхүүн гэдгийг нейробиологчид батлав.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …