Энэхүү жимс нь эрүүл мэндэд сайн аминдэм, бодисоор баялаг юм. С витамин гэхэд л 100гр хан боргоцойд 15-76 мг бий. Мөн минерал ба бичил элементүүдээр баялаг. Ялангуяа кали маш их, 320 мг хүртэл агуулагддаг. Мөн уураг задалдаг бромелин байхаас гадна цусны даралт бууруулж, судсуудын хананаас өөхөн хуримтлалыг арилгаж, цусны эргэлт сайжруулж, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
Хан боргоцой биеэс ус гадагшлуулж, хаванг буулгадаг. Мөн гэдэс хямрах, ходоод өвдөхөд тустай. Нойр булчирхайн ажиллагааг хөнгөвчилж, арьсны нөсөө, сэвхийг арилгадаг сайн талтай гэгддэг. Хан боргоцойн мөхлөг нь онцгой нэгэн ислийг агуулж байдаг. Энэ нь уураг болон уурагт бодисыг задлах чадалтай. Тиймээс их хэмжээний мах идсэний дараа хэдхэн зүсэм шинэ ханборгоцой идэхэд хоол шингээлтэд маш сайн.
Манайхны ананас хэмээн нэрлэдэг хан боргоцойд өвчин эмгэгийг анагаах их ид шид байдаг аж. Хан боргоцой нь аагим халуунд цангаа тайлахаас гадна хэвлийн хэсгийн ялгадсыг хөөх, хоолны шингээлтийг сайжруулах, шээс дусагнах зовиурыг багасгах, толгой эргэж, нүд эрээлжлэх зэрэг өвчинд нэн сайн жимс юм байна. Хан боргоцойн шүүсэнд ходоодны шүүстэй адилавтар нэг зүйлийн исгэлэн эд байдаг ба энэ нь уурагтай зохицон хоолны шингээлтийг сайжруулна. Хан боргоцойг эмийн журмаар ашиглах тухай 5 арга бий.
эх сурвалж: emegteichuud.mn