Кофе хэтрүүлэн хэрэглэгчид ба эрүүл мэндийн урвуу хамаарал

7n3j3161s3h8ou2rmfo0e45luБидний өдөр тутмын амьдралын хэрэглээ болсон кофены талаар олон маргаантай баримтууд байдаг билээ. Тэгвэл энэ үнэхээр гайхалтай ундаа юу эсвэл донтуулдаг хор уу гэдэг талаар дараахь мэдээллийг хүргэж байна.

Кофе нь хөгшрөлтийг удаашруулах, хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тустай антиоксидантын хамгийн том эх үүсвэр гэж үздэг билээ. Мөн кофе тогтмол хэрэглэгчид чихрийн шижин, мэдрэлийн эмгэг, элэгний өвчин тусах магадлал бусад хүмүүсийнхээс хамаагүй бага байдаг аж.

Гэхдээ байнга кофе уух нь эрүүл мэндэд тустай гэсэн үг хараахан биш юм. Кофены найрлагад хүний сэтгэцэд нөлөөлдөг кофейн гэх бодис тодорхой хэмжээгээр агуулагдаж байдаг. Нэг аяга кофенд 50-400 мг кофейн агуулагдаж байдаг гэнэ. Түүнчлэн цай, ундаа, энергийн ундаа, шоколад, зарим төрлийн эмэнд энэ төрлийн бодис орсон байдаг.

Кофейн нь неротрансмиттерийн үйл ажиллагаанд нөлөөлж, богино хугацаанд тархины ажиллагааг сэргээдэг гэж хэлж болно. Харин богино хугацаанд их хэмжээний кофе уувал бие эрхтний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж эхэлдэг байна. Тухайлбал, тайван бус түгшүүртэй болох, толгой эргэх, ходоодны үйл ажиллагаа муудах, нойргүйдэх, чичрэх, зүрх хурдан цохилох зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

Хэрэв танд ийм шинж тэмдэг тогтмол илэрдэг бол энэ нь таны кофенд хэт мэдрэмтгий болохыг баталж байгаа хэрэг юм. Иймээс кофены хэрэглээгээ багасгах юмуу хэрэглэхээс бүрмөсөн татгалзах хэрэгтэй. Ингэснээр эрүүл мэндийн тал дээр учирч болох олон төрлийн эрсдлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм.

Тэгвэл урт хугацааны турш кофе хэрэглэх нь хүний наслалтад хэрхэн нөлөөлдөг талаар эрдэмтэд нэгэн судалгаа хийжээ. “New England Journal” эрүүл мэндийн сэтгүүлд бичсэнээр уг судалгаанд 50-71 насны 402260 хүн хамрагдсан байна.

2bl22k3p0lusiquuc24knqokai

-Графикт 12-13 жилийн хугацаанд кофены хэрэглээ наслалтад хэрхэн нөлөөлснийг тусгасан болно.-

Судалгаанаас үзэхэд өдөрт 4-5 аяга кофе уух нь кофе уудаггүй хүмүүсээс 12-16 хувиар урт наслах магадлалтай гэсэн үг юм. Харин зургаагаас дээш аяга кофе ууж эхэлбэл эерэг үзүүлэлт буурч эхлэх аж. Түүнчлэн кофег тохируулан уудаг хүмүүс дараах өвчин, эмгэгээс тодорхой хэмжээгээр сэргийлж чаддаг аж. Тухайлбал:

Өдөрт таваас дээш аяга кофе уудаг бол паркинсоны өвчтэй болох магадлал мэдэгдэхүйц хэмжээгээр багасдаг
Хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин тусах магадлал долоон хувь
Өдөрт дөрвөөс дээш аяга кофе уухад элэгний хатуурал тусах магадлал 84 хувь, өдөрт хоёр аяга кофе тогтмол уувал элэгний хорт хавдар тусах магадлал 44 хувь
Түүнчлэн 3-5 аяга кофе уудаг бол альцгеймерийн өвчин тусах магадлал 65 хувь
Дөрвөн аяга кофе уудаг бол сэтгэл санааны хямралд орох магадлал 20 хувь,  амиа хорлох магадлал 53 хувиар тус тус буурдаг гэсэн үзүүлэлт гарчээ.

Харин жирэмсний үед кофены хэрэглээг эрс багасгах, уухаас татгалзах нь хамгийн тохиромжтой гэж үздэг. Учир нь бие давхар үед их хэмжээгээр кофе уух нь үр зулбах, амьгүй төрөх, дутуу төрөх, бага жинтэй хүүхэд төрөх эрсдэл дагуулдаг байна.

Эдгээрээс үзэхэд кофе нь сайн, муу аль аль үр дагаварт хүргэж болох бөгөөд гагцхүү түүнийг хэр хэмжээгээр, хэзээ хэрэглэхээс шалтгаалдаг байна. Мөн кофены чанар чухал нөлөөтэйг санах хэрэгтэй юм.

эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …