Та зуны дугуйгаа өвлийн дугуйгаар сольсон уу?

177445_Evaluations_des_pneus_d_hiver_collaboration_avec_le_Guide_de_l_AutoЗамын нөхцөл байдал нь тээврийн хэрэгслийн ашиглалтанд төдийгүй жолоочийн бие, сэтгэл зүйд асар их ачаалал өгч байдаг. Эвдрэл тэгш биш байдал өгсүүр уруу халтиргаа зэрэг хүндрэлтэй нөхцөлүүд нь хөдөлгөөнд оролцох үеийн нөхцөл байдлыг, үнэлэж дүгнэхэд ихээхэн хүндрэлтэй байдаг. Замын нөхцөл хүндрэлтэй байх нь жолоочийг амархан ядрааж бухимдуулж улмаар аюулд хүргэх эрсдлийг нэмэгдүүлж байдаг.

d_2

       Халтиргаатай нөхцөлд тээврийн хэрэгслийн тоормозны зам 3-4 дахин ихсэж мөстсөн нөхцөлд автомашины дугуй замтай барьцалдах хүч 5 дахин багасдаг. Жишээлбэл: 50 км/ц хурдтай явж байсан автомашины тоормозны зам тээш хуурай асфалтан замд 20 метр байсан бол нойтон замд 50 метр, цастайд 60 метр мөстсөн бол 120 метр болж тус тус өсдөг. Өөрөөр хэлбэл жолоочийн өлмий тоормозны дөрөөн дээр гишгэсэнээс хойш 120 метр зам туулаад зогсоно гэсэн үг юм. Замын хальтиргаатай хэсэгт огцом тоормозлох, жолооны хүрдийг огцом эргүүлэх нь шарвах гол шалвтгаан болдог. Автомашин шарвах үйлдлийг жолооны хүрдээр залруулдаг. Шарвах үед сандрах хэрэггүй жолооны хүрдийг шарваж байгаа тал руу нь эргүүлээрэй. Шарвалтыг засахад тоормоз хэрэг болохгүй гэдгийг анхаар. Хальтиргаатай замд аюулгүй байдлыг хангахад дугуй хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Тийм учраас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд зайлшгүй өвлийн дугуй солих шаардлагатай.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …