Эрчүүдээ шээс задгайрах өвчинөөс урьдчилан сэргийлээрэй

22955

65 хүртэлх насны эрэгтэйчүүдийн 6,5 хувь нь шээс задгайрах өвчтэй гэсэн судалгаа байдаг. Гол төлөв энэ эмгэг нь түрүү булчирхайн үрэвсэл болон энэ үрэвсэлтэй холбоотой хагалгааны дараа тохиолддог.

Ерөнхий

Эрэгтэйчүүдийн шээс задгайрлыг гурван үндсэн хэсэгт хуваан үздэг.

Ханиах, найтах, инээх, биеийн хүчний ажил хийх зэрэг үүсдэг стрессийн гаралтай шээс задгайрал.
Давсагны хүзүүвч буруу байрлалтай болсноор булчин хэвийн агшиж чадахаа больдог. Заримдаа насны өөрчлөлт болон мэс ажилбарын дараа булчингийн хэвийн ажиллагаа алдагдах нь бий.

Шээс хүрэх дохионд доголдол орсноос үүдсэн шээс задгайрал.
Давсагны булчингийн агшилт, шээс гадагшлалтыг хүн удирдаж чадахаа байдаг. Тархинд цус харвах, Альцгеймерийн өвчин, удаан хугацаанд давсгандаа чулуутай байх, түрүү булчирхай үрэвсэл, өндөр нас зэрэг шалтгааны улмаас хүний давсаг нярайн давсага шиг “авир” гаргаж эхэлдэг. Давсаг тодорхой түвшин хүртэл дүүрмэгц шээс хүрэх нь мэдрэгдээд шууд л давсагны булчин агшиж эхэлдэг бөгөөд хүн өөрөө энэ процессийг удирдаж чаддаггүй.

Шээс бүрэн задгайрах.
Энэ үед хүн шээс хүрч байгаа эсэхээ мэддэггүй. Зарим төрлийн эм бэлдмэл уух, мэдрэлийн эсийн гаралтай архаг өвчин зэргийн нөлөөгөөр шаардлагатай дохио өгдөг мэдрэлийн эсүүд үхждэг. Багш, эмч, жолооч зэрэг ээлжийн ажилтай хүмүүс олон жилийн туршид шээсээ байнга барьдаг байснаас болж шээс бүрэн задгайрч болзошгүй байдаг. Улмаар булчин нь суларсан байдаг болохоор давсаг нь бүрэн сулардаггүй тул эргэн дүүрэн хугацаа нь ч ахар байдаг.

Эмчилгээ

Шээс бүрэн задгайрах өвчний анхны шинж тэмдэг илэрсэн төдийд зарим эрчүүд сэтгэлээр унаж, шууд л хагалгаа хийлгэх гэдэг. Гэтэл орчин үед шээс задгайрлын үндсэн шалтгаан болж байгаа түрүү булчирхайн томролтыг эмчлэх мэс заслын бус олон арга байдаг. Ямар эмчилгээг нь сонгохыг мэргэжлийн эмч л шийднэ. Дур мэдэн өөрийгөө эмчлэх гэснээр өөртөө хор болно уу гэхээс тус болохгүй.

Биеийн дасгал. Давсагны үйл ажиллагаа сэргэхэд чиглэсэн тусгай дасгал болох Кегелийн дасгал ыг тогтмол хийх.
Эмийн эмчилгээ. Шээсний сүвийн ханыг бэхжүүлэх, түрүү булчирхайг багасгах болон гөлгөр булчинг суллах зэрэгт зориулагдсан олон төрлийн эм, бэлдмэл байдаг.
Зүсэлт. Шээсний урсгалыг хэвийн болгохын тулд давсагны хүзүүнцэрт зүслэг хийх аргыг боловсруулж байгаа.
Хэт авиа. Үрэвссэн эсийг хэт авиагаар бутлан соруулж авдаг энэ аргыг мөн л нарийвчлан болосвруулж байгаа.
Бичил долгион. Өрөвссөн эсийг бичил авиагаар халаах замаар зайлуулах арга.
Хүлээлт. Зарим тохиолдолд үзлэг хийсний дараа өвчтөний биеийн байдал сайжирч, эсвэл тогтвортой болдог. Энэ үзэгдлийг шалтгааны тогтоогоогүй байгаа.

Гэхдээ дийлэнх эмч нар нь бөөрийг гэмтээх эрсдэл ихтэй, сайн боловсруулагдаагүй учраас эмчилгээнд хэрэглэх нь дэмий гэж үздэг.

Судас нарийсан үед тусгай тэлэгч баллон хийдэгтэй адилаар шээсний сүв-ээр баллон оруулж тэлдэг. Үүний тулд катетерийн тусламжтайгаар шээсний сүвд жижиг баллон оруулдаг. Гэрлийн тусламжтайгаар баллоныг тэлэх шаардлагатай байгаа газар байрлуулаад даралттай усаар дүүргэхэд сүв тэлдэг. Түрүү булчирхай хурдацтай томорч байгаа үед энэ хагалгааг хийх хориотой.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …