Нарнаас хүний бие организмд үзүүлдэг ач тусыг ердийн хэдхэн өгүүлбэрээр өгүүлж баршгүй юм. Нарны гэрэл, илч зэргийн ачаар хүний биен дэх амин дэмийн синтез нийлүүлэлт хэд дахин ихэсдэг байна.
Нарны гэрлийн тусламжтайгаар Витамин С-ийн хэрэгцээ ч бага зэрэг хангагддаг аж. Байгалийн натурал хүчин зүйлээр бий болж буй Д амин дэмийн агууламжийг үрэл, болон бусад химийн гаралтай эм бэлдмэлээр нөхөх хэрэггүй.
Витамин “Д” нь үе мөчний өвчин, ясны сийрэгжилт, хүүхдийн рахитанд нэн тустай. Иймд хүүхэд багачууд, ахимаг насны хүмүүсийг зуны дэлгэр цагт гадаа нарлуулж, тоглуулах зэргээр цаг аль болох үр дүнтэй өнгөрөөх нь чухал.
В-гийн төрлийн витаминыг хүнсний ногоо жимснээс бүр мөсөн нөхөж авна гэдэг бодит байдалд тэр бүр нийцэхгүй.
Энэ витамины агууламж нь жимс ногоонд гэхээсээ илүүтэй мах, загас, элэг, өндөгний шар зэрэг мал амьтны гаралтай бүтээгдэхүүнд элбэг байдаг.
Нарны тусламжтайгаар зарим төрлийн витамин авч байгаа хүмүүс хэрэглэж буй шингэнээ хоёр дахин нэмэгдүүлэх хэрэгтэй. Хүн хөлрөх тусам илүү их уудаг. Гэхдээ шингэн зүйл уух тогтсон дэглэм байх шаардлагатай. Учир нь шингэн зүйл хяналтгүй уух нь (жишээ нь өдөрт 6-10 литр) бие организмаас ашигтай олон бодис гадагшлахад нөлөөлдөг.
Шингэн зүйл уух дараалал:
1. Өглөөний цай уухын өмнө болон дараа нь буцалсан ус, цай, кофе жимсний шүүсийг хэрэгцээнийхээ дагуу уух. Ус уух хүслээ дарж чадвал цаашид цангаа амархан тайлагдах болно.
2. Үдийн үед, хоол идэхийн өмнө аяга сэрүүцүүлэх ундаа уугаад цагийн дараа уух шингэн зүйлээ бага багаар нэмэгдүүлнэ.
З. Оройн хоолны өмнө ганц аяга шингэн зүйл ууна.
4. Шөнө юм уух хэрэггүй.
5. Шингэн зүйлийг дэс дараалалтай хэрэглэж сурах нь бие организм дахь хэрэгцээтэй амин дэмийг тогтооход тустай.
6. Харин хийжүүлсэн, газтай ундааг бага хэрэглээрэй