60 сая төгрөг 8 хувийн хүүтэй зээлж авсан хүн 2 жилийн хугацаанд хүүнд 9,4 сая үндсэн зээлэнд 2,6 саяыг төлдөг

noswsh 1

8%-ийн орон сууцны зээл олгогдож эхлэснээс хойш 2 жилийн хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд 2015 оны 9 сарын байдлаар 53,643 иргэн уг зээлд хамрагдсан байна. Тухайн иргэдийн 70 орчим хувь нь 16-20 жилийн хугацаатай авсан байдаг байна.

Тэд дунджаар 62,2 сая төгрөг зээлж авсан нь 2015 оны 9-р сарын ипотекийн зээлийн тайлангаас харагдаж байна. Хэдийгээр энэ зээлийн хүү нь бага, байртай болох боломжийг бидэнд илүүтэй олгож байгаа ч хэдэн төгрөгийн хүү төлөөд байгаагаа хүмүүс мэдэхийг, зарим нь дансны хуулгаа аваад хянахыг хүсч байна.

Иймд хүмүүст мэдээлэл болгох зорилгоор 20 жилийн хугацаатай энэ зээлийг авсан хүмүүс өнөөдрийг хүртэл ойролцоогоор хэдэн төгрөг хүү болон зээлэндээ төлсөн болохыг хүснэгтэн хэлбэрээр харууллаа.

Эхний баганад таны авсан зээлийн дүнг, 2 дахь баганад сар бүр төлдөг зээлийн төлбөрийн хэмжээг харуулсан бол дараагийн багануудад зээл аваад хэдэн жил болж байгаагаас нь хамааруулж нийт төлсөн төлбөр, зээлийн хүүнд төлсөн нийт төлбөр, болон зээлийн үлдэгдлийг ойролцоогоор тооцож оруулав.

Эндээс харахад 2 жилийн өмнө 60 сая төгрөг зээлж авсан хүн зээлээ хуваарийн дагуу хийгээд явсан бол ойролцоогоор 12,044,737 төгрөгийг банкинд төлсөн бөгөөд үүний 9,403,078 төгрөг нь хүүнд, 2,641,659 төгрөг нь зээлэнд суутгагдсан байх нь.

Хугацаа өнгөрөх тусам таны сар бүр төлдөг мөнгөнөөс суутгагдах хүү багасч, үндсэн зээл нь илүүтэй төлөгдөж эхэлдэг.

Санал болгох мэдээ

Татвар төлөгчдөд зөвлөн туслах, дэмжих үйлчилгээ үзүүлнэ

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Татвар төлөгчдөд зөвлөн туслах үйлчилгээ …