ХААИС-ийн дэд захирал Г.Гантулга: ХАА-ын бүтээгдэхүүнийг чанаржуулж, өндөр технологи нэвтрүүлэх шаардлагатай

“Хүнс хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологи инноваци” үндэсний чуулганы үеэр ХААИС-ын Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулгаас цөөн хэдэн асуултад хариулт авсан юм.

1458705834_12674324_1093417380679402_1346386709_n

-Хүнс Хөдөө Аж Ахуйн салбарын бүтээгдэхүүнийг одоо боловсруулж экспортод гаргахын тулд шинжлэх ухаанд тулгуурласан инновацийг хөгжүүлэх шаардлагатай гэлээ. Та энэ ажлыг хамгийн түрүүнд юунаас эхлэх хэрэгтэй гэж бодож байна. Хийсэн судалгаа байгаа юу?

-Ер нь бол ХАА-н салбарын бүтээмжийг дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг өсгөх буюу эрсдэл дааж чадах чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай. Үүнийг хэрэгжүүлэх гол үндсэн арга зам нь технилогийн шинэчлэл. Технилоги нь өндөр бүтээмжтэй хамгийн өндөр чанарын бүтээгдэхүүнийг хийж болдог дэвшилтэд технологийг нутагшуулах, хэрэглэх, ашиглах шаардлагатай. Тэгэхээр үүнийг шийдвэрлэх арга замууд бол олон байж болно. Манай судлаачид бол туршлагатай өөрөөр хэлбэл Монгол орны уур амьсгалд дасан зохицсон тарималын сортуудыг бий болгох, нутагшуулах, тарих технологийг боловсруулж чадаж байна. Тэр болгон маань үйлдвэрт хэрэглээ болж чаддаггүй. Энэ манай хэрэглэгчид, үйлдвэрлэгчид үндсэндээ нам технилогит тулгуурласан үйлдвэрлэл явуулж байгаа. Нөөцөд тулгуурласан үйлдвэрлэл явагдаж байгаа учраас өндөр технилогийн бүтээгдэхүүнийг хүлээж авах бэлтгэл, чадамж хараахан бүрдэж амжаагүй.

Гэхдээ энийг бид нар нэг өдөр шүдний өвчин шиг шийдэж чадахгүй. Үүнийг аажмаар хамтран ойлголцож, технилогийн шинэчлэл хийж байж бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулж экспортод гаргах боломжийг бүрдүүлж, тусгай шаардлагуудыг нь хангасан бүтээгдэхүүнийг эрхлэх боломж нь шинжлэх ухаан, мэдлэгт тулгуурлдаж байж үйлдвэрийнхээ технилогийг шинэчилж байж хийж чадах юм байна гэдгийг бид ойлголцож байж хийнэ. Тэрнээс биш ямар нэгэн тушаал шийдвэр гаргаад хийх боломж нь харааахан байхгүй.

-Та тодорхой жишээ нь дээр тайлбарлаж өгөөч.

-Эхний арга зам нь Манай судлаачид багагүй үр дүнг гаргачихсан байдаг. Өөрөөр хэлбэл би судлаачдаа хамгаалах гээд байна. Энэ салбарыэн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн, малыг эрүүлжүүлэхэд чиглэсэн малын үйлдвэр угшилыг сайжруулахад чиглэсэн, шинэ үйлдвэр угсаа гаргаж авахад чиглаэсэн тарималын шинэ сортуудыг бий болгох ажлуудыг хийж байна. Тэр болгон үйлдвэрт нэвтэрдэггүй шалтгаан нь юу вэ гэвэл түрүүн хэлсэн сэтгэлзүйн бэлтгэл бодлогын орчин харьцангуй бүрдэж байна. Гарааны компани байгуулах боломж нөхцөлийг нь бүрдүүлж өгч байна. Жишээ нь Манай судлаачид хамтран Газар тариалангийн салбарт хамгийн их тариалдаг “улаанбуудай”-н 60 гаруй сортуудыг бий болгоод байна. Монгол орны нөхцөлд ургаж байна. Монгол орон чинь өөрөө давтагдашгүй баялаг нөөцтэй боловч тариалангийн маш их эрсдэлтэй бүсэд багтдаг. Энд тохирсон “улаанбуудай” бусад таримал сортыг тариалж байж ургац авна шдээ. Ийм сортуудыг гаргасан байдаг. Харамсалтай нь үүнийг ашиглаж, ийм үрээр тариалалт хийж байгаа аж ахуйн нэгжүүд 30-50 хувиас хэтрэхгүй байгаа. Олдсон үрээ эсвэл хил гараад үрээ авчраад л тарьж байгаа.

-Хэрэглэхгүй, ашиглахгүй байгаагийн шалтгаан нь юу вэ?

-Энэ нь бодлоготой холбоотой бас холбоотой гэж хэлж болно. Учир нь тоонд тулгуурласан өөрөөр хэлбэл тонн тутамд нь нэмэгдэл олгодог байсан /100000 байсан сүүлд нь 70000/ энэ бол чанартай ямарч хамааралгүй байсан. Өнгөрсөн жилээс чанар болоод цавуулгийн асуудал яригдаж эхэлсэн. Тэгэхээр бол сүүлийн үед манай ХААЯамнаас ялангуяа улаанбуудайн чанар, ашиглаж байгаа технилогитой нь уялдуулж энэ урамшууллыг олгоно гэж үзсэн. Ийм урамшуулал яваад эхлэх юм бол тэртээ тэргүй үйлдвэрийнхээ технилогийг шинэчлэх, мэдлэг шингэсэн үйлдвэрлэл явуулах шаардлага гарч ирнэ. Энэ зөв системийг хэрэгжүүлэх шаардлага байна.

1458705875_12596430_1093417384012735_853591984_n

-Таны илтгэлд “Био нүүрс” мөн 2015 оны шилдэг бүтээгдэхүүн болсон гээд байсан тэр хоёр бүтээгдэхүүнээ хэр хэмжээгээр үйлдвэрлэж байна. Цаашид үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд гарааны компаниудад тулгамдаж байгаа асуудал юу байна?

-“Био нүүрс”, “уургийн бэлдмэл” үйлдвэрийн чиглэлээр хоёр гарааны компани үйл ажиллагаагаа явуулж байгаа. Урьд нь цехийн түвшинд байсан бол одоо цаашид өргөжүүлэх боломж нь байгаа. “Био нүүрс”-ийг бол манай эрдэмтэд өөрсдөө үйлдвэрлээд хэрэгцээг хангаж барахгүй. Үүнийг хөрсний нөхөн сэргээлтэд маш ихээр ашиглаж байгаа. Энэ нь ургацыг 60 хувиар сайжруулж чадаж байна. Тиймээс орон нутагт байгаа ажилгүй иргэдийг сургаж бэлэн байгаа бүтээгдэхүүнийг ашиглуулан “био нүүрс”-ийг үйлдвэрлүүлж зах зээлд нийлүүлэх санаа бий.
Харин “уургийн бэлдмэл”-ийг мал эмнэлэгийн судлаачид олон жилийн судалгаагаар хүний амьсгалын замын өвчин, ялангуяа алергийтэй хүмүүст ихээхэн ач холбогдолтой бүтээгдэхүүн. Гэвч тус бүтээгдэхүүнийг эмийн сангуудаар борлуулах боломжгүй эмийн бүртгэлд бүртгэгдээгүй боловч хүмүүс одоо ихээр хэрэглэж байгаа.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …