Залхуу хүмүүст зориулсан турах зөвлөгөө

Би нэг л мэдэхэд нэлээн таргалчихсан байлаа. Гэдэс унжих шинжтэй, амьсгаадаад л. Тэгээд л одоо л жин хасахгүй бол үхтлээ энэ чигээрээ байх юм байна гэж бодоод л дасгал хийгээд л хоолоо сойгоод л бөөн юм болсон. Одоо бол би хэвийн жинтэй гэхдээ дасгал нтр гэж сүйд болдоггүй. Зүгээр л жингээ барих хэдхэн дүрмийг л хэрэгжүүлдэг. Ингээд хүн бүрийн дотор байж л байдаг “залхуу” талд нь зориулсан турах зөвлөгөөг хүргэж байна

1-A-Glass-of-Water-Susan-Nilsson-1024x683

1. Ус уу

Маш их ус уу, ус уух н таны эд эрхтэнг цэвэрлэж хэвийн ажиллагааг нь дэмждэг тэгээд ч ходоодыг чинь бас дүүргэдэг болохоор бага хоол иднэ гэсэн үг.

2-Springy-Lauren-Hammond-SMALLER-1024x685

2. Илүү их унт

Унтаж байнаа гэдэг чинь идэхгүй байнаа гэсэн үг. Тэгээд ч бие чинь амарч байгаа болохоор энерги зарцуулах нь бага. Тиймээс өдөрт 8-9 цаг, ядаж л өмнөхөөсөө 1-2 цаг илүү унтах хэрэгтэй.

3-Breakfast-on-Caltrain-Richard-Masoner-1024x684

3. Өглөөний унд ууж бай

Жимс, үр тариа эсвэл бага зэрэг шоколад байсан ч болно шүү дээ. Өглөө юм идсэнээр бодисын солилцоог идэвхижүүлж өлсөх мэдрэмжийг багасгадаг.

4-On-A-Walk-John-Anes-SMALLER-1024x683

4. Өдөрт ядаж 30 минут алхаж бай

Хөгжим сонс, амьдралаа эргэцүүл аль эсвэл ээж дээрээ оч. Зүгээр өдөрт 30 минутыг идэвхитэй хөдөлгөөн хийж өнгөрүүл. Үр дүн нь удахгүй харагдана.

5-babycarrots_beets_tomatoes_2009-Christopher-Paquette-1024x712

5. Хүссэнээрээ ид

Мэдээж лууван, алим, жүрж гэх мэт жимснүүдийг л иднэ шүү дээ. Эдгээр нь биед ашигтай дүүргэгч хүнс бөгөөд хэдхэн өдрийн дараагаас л таны бие шарсан төмс биш эдгээр жимсийг хүсч эхлэх болно.

6-Coffee-Time-KuniakilGARASHI-1024x768

6. Кофе эсвэл амттан хэрэглэж болно гэхдээ өглөөгүүр

Зүсэм бялуу, аяга кофе хүсж байгаа бол өөрийгөө бүү хорь. Харин тэднийгээ үдээс өмнө эртхэн л идчих. Унтхынхаа өмнө эдгээр хүнсийг хэрэглэвэл нойрыг чинь бусниулж маргааш нь та илүү хүнд хоол хүсч эхлэх болно

7-Blong-Girl-Thoughfully-Watching-A-Sunrise-Ed-Gregory-Stokpic-1024x683

7. Өөрийгөө уучил

Дасгалаа хийгээгүйдээ ч юм уу, өмдөндөө багтахаа больсондоо өөрийгөө буруутгах хэрэггүй. Сөрөг бодол гутралд хүргэх бөгөөд гутрал нь хэт их идэхэд хүргэдэг юм.

8-Girls-Hand-Reaching-accross-Mexican-Tapas-Cafe-Table-Ed-Gregory-Stokpic-SMALLER-1024x683

8. Ойр ойрхон хөнгөн хоолло

Өдрийн турш хөнгөн зууш идсэнээр цусан дах сахарын хэмжээг тогтвортой байлгаж их өлсөж их хоол идэхээс сэргийлдэг.

9-Bells-Milk-Bar-Spider5-1024x683

9. Илчлэгийг хоолноосоо л ав

Илчлэгтэй ундаа уух хэрэггүй. Илчлэг ихтэй шэйк юм уу, смүүти ууснаас ижил илчлэгтэй хоол идсэн нь илүү цадах мэдрэмж өгдөг. Тиймээс цэвэр ус бүүр тэсэхгүй бол нимбэгтэй ус уух хэрэгтэй.

10-Chiclete-na-boca-Guilherme-Yagui-1024x683

10. Бохь зажил

Хоол идэх хүслээ бохь зажилж дарах нь нэлээн үр дүнтэй арга шүү.

11-Elijah-Craig-Ryan-Hyde-1024x679

11. Согтууруулах ундаа хэрэглэхээ боль

Архи нь хэдийгээр илчлэггүй ч таны бие дээх өөх тосны задралыг удаашруулж бодисын солилцоог бууруулдаг. Тэгээд дээрээс нь өөх тостой хүнд хоол идэх хүсэл төрүүлдэг гэж байгаа.

12-Heavy-Weight-Maik-Meid-1024x680

12. Зурагт үзэх зуураа туухай өргө

Дуртай киногоо үзэх зуураа 1-3 кг жинтэй туухайгаар тоглож суу. Цагийг үр бүтээлтэй ашиглах хэрэгтэй шүү дээ.

13-Franklin-Heijnen-1024x684

13. Удаан хоолло

Хоолоо удаан амталж ид. Ингэснээр хоолондоо илүү сэтгэл ханамжтай байж цадах мэдрэмжийг тод мэдэрч хэтрүүлэн идэхээс зайлсхийдэг.

14-Man-Watching-Sunrise-On-Balcony-Ed-Gregory-Stokpic-1024x680

14. Бясалга, амьсгал

Гутрал, стресс нь жин нэмэгэхэд ихээхэн нөлөөтэй. Тиймээс бясалгал хийж өөрийгөө тайвшруулж сэтгэлээ цэгцэл

15-Street-Food-Festival-StateofIsrael-1024x686

15. Аягаа багасга

Энэ үнэндээ их энгийн том аяганд дундуур хоол идсэнээс жижиг аягаар дүүрэнхоол идвэл илүү өег биз дээ.

16-Day-221-of-365-Arek-Olek-1024x683

16. Шүдээ угаа

Яг хоолоо идсэнийхээ дараа шүдээ угаах нь амттан идэх хүслийг дардаг. Тэгээд ч залхуу хүмүүс унтахынхаа өмнө шүдээ угаах ядаргаатай гэдэг биз дээ

17-Time-Out-Chris-Combe-1024x682

17. 7 минут дасгал хий

Үнэндээ бол 20 минут дасгал хийх нь үр дүнтэй гэдэг л дээ. Гэхдээ 7-20 мин эрчимтэй дасгал хийх нь их үр дүнтэй юм шүү. Тэгээд ердөө 2-хон дуу сонсох л хугацаа шүү дээ.

18-Pretty-Pink-Cupcakes-On-A-Cake-Stand-Ed-Gregory-Stokpic-1024x683

18. Идэх хүслээ дар

Хэрэвээ жигнэмэг идмээр байвал ид гэхдээ 5-6-г идэхээ л больчих хэрэгтэй. Кэйк идмээр байна уу? талыг нь идээд үлдсэнийг нь маргааш идэхээр хадгалж болно. Зүгээр харсан бүхнээ дуустал идэх хүслээ л зогсоох хэрэгтэй.

эх сурвалж: ehlel.com

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …