Хэтэвч тухайн хүнийхээ бэл бэлчинг харуулахаас гадна бүсгүйчүүдийн хувьд гоо сайхны утгыг дангаар илэрхийлэх болсон. Бид улаан хэтэвч мөнгө их цуглуулдаг гэж ойлгодог. Монгол бүсгүйчүүдийн ихэнх нь улаан өнгөтэй л хэтэвч барьдаг.
Гэтэл манай шашин судлаачийн судалснаар улаан, цагаан, цэнхэр хэтэвч нь мөнгө төгрөг тогтоох бус харин ч эсрэгээр үйлчилдэг болохыг тогтоожээ.
Улаан хэтэвчинд орлого их ордог гэх яриа Хятад улсаас гаралтай гэнэ. Учир нь эртний хятадууд эхнэр хүн богтолж авахдаа улаан хэтэвч юм уу уутанд алт, эрдэнэс, мөнгө хийж өгөөд хүүхнээ өөрийн болгож авдаг байжээ. Учир нь “Улаан өнгө галыг билэгддэг. Гэтэл гал шатаад дуусчихдаг. Ийм байтал галд хийсэн мөнгө яах нь тодорхой шүү дээ.” Хятад эрчүүд “мөнгөгүй эмэгтэй хүн эрчүүдээсээ явж, зугтааж чадахгүй. Иймээс тэдэнд өгсөн мөнгө галд шатах мэт хурдан дуусч байг” гэсэн үүднээс улаан түрүүвчинд мөнгийг нь хийж өгдөг байсан байна. Өөрөөр хэлбэл, өөрөөсөө хараат байлгах домын арга хэрэглэдэг байсан нь энэ аж.
Орчин үед үүнийг мэдэхгүй туйлширч улаан түрүүвчийг дийлэнхи бүсгүйчүүд барьдаг болсон нь харамсалтай.
Харин байгалийн ногоон өнгө, нарны шар өнгө, индранилын үзмэн хүрэн, бор өнгийн хэтэвч нь мөнгө арвижуулж, тогтооход хамгийн сайн байдаг гэнэ.
Та огт хэтэвчгүй байж хэрхэвч болохгүй. Яагаад гэхээр хүн заавал өөрийн гэсэн эрдэнэсийн савтай байх ёстой юм.
Энэ тухай шашин судлаач Ч.Мөнх-Оргил ярьсныг миний бие сийрүүллээ.
Г.Уянга
Buzznews.mn