330 кг нүүрсийг бүрэн шатаах хүчин чадалтай ухаалаг зуухыг манай эрдэмтэд зохион бүтээжээ. Байгаль орчинд ээлтэй энэ зуух бүрэн хүчин чадлаараа ажиллавал таван өдрийн турш нүүрс шатаана. Үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахад тохиромжтой ухаалаг зуухыг найман сая төгрөгөөр борлуулж байгааг “Хотын ногоон шийдлүүд- 2016” үзэсгэлэнд оролцож буй залуу хэллээ.
Гурав дахь жилдээ болж буй Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумын хүрээнд “Хотын ногоон шийдлүүд-2016” үзэсгэлэнг Чингисийн талбайд зохион байгуулав. Эко үйлдвэрлэл, эко эрчим хүч, эко тээвэр, эко цахилгаан, дулаан гээд байгальд орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг 50 орчим аж ахуйн нэгж бүтээгдэхүүний дээжээ танилцуулав. Энэ үеэр форумд оролцохоор ирсэн 20 Энэ онд шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн 3990 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 31 цэцэрлэгийн барилгын ажлыг хичээлийн жил эхлэхээс өмнө дуусгахаар болов. Мөн 14 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборт цэцэрлэгийн нэг бүлгийн өрөөг нэмж, одоо байгаа хүчин чадлыг нь 400-гаар нэмэгдүүлэхээр болжээ. Үүний гаруй хотын төлөөлөгч нар үзэсгэлэнг үзэж, өөрт хэрэгтэй мэдээллээ авч, зарим компанитай түншлэх сонирхолтойгоо ч илэрхийлж байсан юм.
Үзэсгэлэнгийн үеэр сонирхол татаж байсан нэг зүйл нь Нарангийн энгэрт хог хаягдлыг дахин боловсруулах эко парк байгуулах төсөл байв. Энэхүү төслийг цогцоор нь хэрэгжүүлэхэд 246 тэрбум төгрөг шаардлагатай гэв. Одоогоор төсөв хөрөнгө босгохоос бусад бүх асуудал шийдэгдсэн байгаа аж. Гэхдээ хөрөнгө оруулалтыг нэг дор шийдэхээс илүүтэйгээр шат дараатайгаар хэрэгжүүлж болно гэдгийг Хог хаягдлын холбоод уламжлав. Энэ үеэр бид хог хаягдлын менежментийн талаар Дархан-Уул аймгийн Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн захирал Г.Олонбаяраас тодруулсан юм. Тэрбээр “Дархан-Уул аймагт нээсэн хаягдал гялгар уутыг дахин боловсруулах үйлдвэр 11 жилийн нүүр үзлээ. Энэ хугацаанд 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн хийж, зах зээлд нэвтрүүлэх гэж оролдлоо. Гэсэн ч төрийн дэмжлэггүй учир дорвитой урагшилж чадахгүй байна” гээд хог хаягдлыг хаях, цэвэрлэх, тээвэрлэх, булах үйл ажиллагаанд маш их мөнгө хий дэмий зарж байгаагаа ярьсан юм.
1.5 га талбай бүхий найман бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ
Дэлхий нийтээр хог хаягдлыг 100 хувь биш ч гэсэн зайлшгүй дахин боловсруулах чиглэлд хандаж байна. Тиймээс энэхүү хог хаягдлыг ангилаад, дахин боловсруулаад, тухайн чиглэлийн бүтээгдэхүүн хийвэл нийт хогны 70-80 хувийг дахин боловсруулах бололцоотой болно.
Г.Олонбаярын хийсэн тооцоогоор нэг жилийн хог хаягдлыг дахин боловсруулж, эргэлтэд оруулбал 30 их наяд төгрөг олох боломж байгаа аж. Энэ их хөрөнгийг бид нүдээ аниад хаяж байна гэсэн үг гэж тэрбээр хэлсэн юм.
Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаа “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл долоон үндсэн чиглэлээр хөгжүүлэх ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөний хүрээнд эрчим хүчний хэмнэлт, агаарын бохирдол, ногоон амьдралын хэв маяг гэх мэт чиглэлийг тусгасан.
Ирэх жилүүдийн төсөвт эдгээр ажлыг тусгаж, хэрэгжүүлнэ. Ногоон байгууламжийн хувьд нэг хүнд ногдох хэмжээ 0.5 дахин нэмэгдсэн. Түүнчлэн доод тал нь 1.5 га талбай бүхий найман бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулсан. Харин ногоон эдийн засгийн хувьд шинэ технологиос илүүтэй эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй төслийг сонгоно. Энэ хүрээнд өнгөрсөн тавдугаар сард Нийслэлийн ногоон гэрчилгээ олгох журам батлагдсан. Дэлхий даяар ногоон хөгжил, ногоон шийдлийг эрэлхийлж байна. Тиймээс аж ахуйн нэгжид хотын захиргаанаас ногоон гэдгийг нь баталсан гэрчилгээ олгоно. Ингэснээр аж ахуйн нэгж, байгууллага олон улсаас хөрөнгө босгох, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд дөхөм байна гэж үзэж байгаа” гэв.
Монгол Улсын нийт хүчин чадлын найман хувь нь сэргээгдэх эрчим хүч байгаа бол үйлдвэрлэлд дөнгөж 2-3 хувь байгаа аж. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогод 2020 онд сэргээгдэх эрчим хүчний суурь хүчин чадлыг 20 хувьд, 2030 онд 30 хувьд хүргэх зорилттой байгааг Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн хэлтсийн дарга Ц.Атаржаргал онцолсон юм.
Б.Бямбасүрэн