1966 оны халуухан наймдугаар сарын дурсамж

 

14137897_1762473814021159_549608609_nӨнгөрсөн онд Монголын Үндэсний их сургууль болон Горний Алтайн улсын их сургуулийн ректорууд 2016 оны есөн сард хамтарсан томоохон форум зохион байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд энэ тухай мэдээллийг бид цахим сайтдаа нийтлэж байсан.

Энэ бол 1966 онд Манжерокд болсон Зөвлөлт –Монголын Залуучуудын их наадмыг дурссан үйл явдал байлаа. 1966 оны тэрхүү их наадмаас хойш өдгөө яг хагас зуун жил өнгөрчээ.

Тэгвэл саяхан хэдхэн хоногийн өмнө Горний Алтайн улсын их сургууль болон Бийскийн улсын их сургууль мөн АБНУ-ын сэтгүүлчдийн холбоо, холбогдох бусад газрын төлөөлөгчдийн зөвлөлдөх уулзалт Горно-Алтайска хотод болж, есөн сард болох форум фестивалын урилга хийгээд захидал сэлтийг үйлдэн, төд удалгүй Монгол, Казакстан улсын холбогдох нөхдөд илгээхээр тогтсон байна.

Уг арга хэмжээний хөтөлбөрийг есдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Үйл явдлыг зохион байгуулахад Бийск хотынхон маань ачааллын голыг өөр дээрээ авахаар болж, Бийскийн их сургуулийн баазыг ашиглан тэнд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар болжээ. Энэ арга хэмжээнд Монголын Улаанбаатар хот болон Ховд аймаг дахь их сургуулиудын болон бусад төлөөллүүд, АБНУ-ын Горний-Алтайн улсын их сургууль мөн Бийскийн их сургуулийн төлөөлөгчид оролцох нь тодорхой болоод байна. Энэ бол 1921 оноос хойш 95 жилийн түүхтэй Монгол болон Орос Зөвлөлтийн холбооны социалист улсуудын /РСФСР/ сайн хөршийн дипломат харилцаанд дахин шинэ гэрэл гэгээ тусгахуйц чухал ач холбогдолтой үйл хэргийн нэг гэж болно. Судлаачид эрдэмтэд ихэвчлэн эх орны дайны үе дэх Зөвлөлт холбоот улсад Монголоос тусалж байсан тусламжийн тухай авч үздэг. Тэгвэл 1966 оны залуучуудын фестивал ч үүнтэй амь нэгтэйгээр барахгүй адилтгахуйц түүхэн үйл явдал билээ.

Тэр үед чухам яагаад Манжерокыг сонгов гэвэл Зөвлөлтөд хүн амын суурьшлын хувьд хамгийн тохиромжтой газар нь байжээ. Одоо болох форум фестивалд оролцогчдын хувьд гэвэл зөвхөн ахмадуудаар зогсохгүй оюутнууд, залгамж үеийнхэн маань ч идэвхтэй хэсэг нь болох юм.

Горний Алтайн УИС-ын захирал Валерий Бабин энэ тухай хэлэхдээ “энэ арга хэмжээ нь манай болон хөрш улс тэрчлэн гадаадын их сургуулиудын хоорондох харилцааг хөгжуүүлэхэд чухал түлхэц болохуйц зүйл учир олон улсын томоохон арга хэмжээтэй төстэй юм гэсэн. Бийскийн эрдэмтэд анхны фестивалд /1966 оны/ оролцож байсан ахмад оролцогчыг сурвалжлан олсон ба уг оролцогч ч одоо болох ойн арга хэмжээнд ирж оролцохоор болсон байна. Түүнчлэн 1966 оны фестивалд оролцож байсан ахмадууд болох АБНУ-ын сэтгүүлчдийн холбооны дарга Борис Алушкин энэ үеэр анхны фестивалын тухай фото зураг, гар бичмэл, радио бичлэг зэргээр үзэсгэлэн /слайд шоу/ бэлдэн толилиулахаар шийдвэрлэсэн аж.

Бас фестивалийн үеэр дугуй ширээний уулзалт, дурсамжийн үдэшлэг, галын наадам зэрэг үйл явдлуудыг  өрнүүлэхийн зэрэгцээ томоохон концерт тоглуулж, яг л хагас зууны өмнөх шиг Орос Монгол дуу хөгжим эгшиглэх юм. Төлөвлөж буй бас нэг хүндэтгэлт арга хэмжээ бол уг фестивалыг зохион байгуулах тухай шийдвэрийг баннерт байршуулж “Дружба-Найрамдал 2016” форумд оролцогсод маань түүн дээр мэндчилгээ болон гарын үсгээ мөнхлөн үлдээх үйл явдал болно.

“Манжерок” аялал жуулчлалын цогцолборын захирал Сергей Зяблицкийн урилгаар Фестивалийн хаалтыг уг цогцолбор дээр хийх болсон нь таатай хэрэг юм. Энэ үед Катун мөрний эрэг дээр манай эвдэршгүй нөхөрлөлийг дурссан дурсамжийн уулзалт, их сургуулийн оюутнуудын дунд хүч, авхаалжаа сорих нөхөрсөг тэмцээн зохиогдох юм.

Орос хэлнээс орчуулсан Г.Төрмөнх

/Зургийн тайлбар “Молодежь Алтай” сонины 1966 оны 8 сарын дугаарт хэвлэгдэж байсан фестивалийн тухай материал/

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …