Эмийн бус аргаар ханиад томууг эдгээх арга

1. Улаан манжингийн сироп: нь хий ханиалгад маш сайн нөлөөтэй бөгөөд хүндрээгүй тохиолдолд эмийг орлож чадах үйлчилгээ үзүүлж чаддаг учраас  ихээхэн хэрэглэгдддэг.
Үүнийг бэлтгэхдээ шинэ хатуу улаан манжинг томоос нь сонгон авч, иш хэсгийн хэрчин манжингийн дотор хэсгийг аяга шиг ухаж авна. Ухсан хэсэгтээ бор сахар /цагаан сахар хэрэглэж болно/ дүүртэл хийгээд хэрчсэн ишээрээ таглан аяганд хийн печинд 30 сек халаана. Ингэснээр багахан хэмжээний сироп бэлдмэл гарах бөгөөд үүнийгээ өдрийн 3 удаа цайны халбагаар өгнө.
411
2. Витаминжуулсан алим: Ханиаданд алимыг жигнэж өгөх нь эхэн үед сайн нөлөө үзүүлнэ. Харин үүнийг дараах байдлаар баяжуулж болох нь ээ. Алимны доторх хэсгийг ухаж аваад бага зэрэг ус хийж үрлэн витамин С хийн печинд юм уу жигнүүрт жигнэх. Эсвэл ухсан хэсэгт аарц, зөгийн бал, тараг зэргийг хийж жигнэн, халуун бүлээнээр нь хүүхдэд идүүлнэ. Энэ нь ханиаднаас урьдчилан сэргийлэх болон дөнгөж эхэлж буй ханиаданд эмийг орлох хүчтэй. /Алимны оронд лийр хэрэглэж болно.
3. Цэвэр жимсний ханд: Ханиадтай үед болон урьдчилан сэргийлэх үүднээс аньс, чацаргана зэргийг өдөр тутам хэрэглэх нь олон ашиг тустай. Эдгээр жимсийг шинээр нь худалдан авч, хэсэгчлэн хөлдөөж, буцалгаж өгвөл шим тэжээл нь алдагдахгүй. Мөн гашуун төрлийн жимснүүд учраас үзэм болон зөгийн балаар амталж өгвөл таны хүүхдэд таалагдах болно.
4. Цагаан гаа, лимон, зөгийн балын ундаа: Энэхүү ундаа нь мөн ханиаднаас урьдчилан сэргийлэх болон ханиад дарах үйлчилгээтэй. Лимоныг нарийн хэрчиж, зөгийн бал сахартай хольж, сайтар шингээж өгнө, дээр нь 2ш лимонд нэг лимоны хагастай тэнцэх үрж бэлдсэн цагаан гаа байхаар тооцож, сайтар ариутгасан тагтай шилэнд бэлдцүүдээ хийж зөгийн балаа нэмнэ. 7-14 хоног хадгалсны дараа усанд болон цайнд нэг халбагыг уусгаж хэрэглэнэ.
5.Сүүнд сармис, цагаан гаа, таргаван шийр зэргийн аль нэгийг хийж буцалгаж ууснаар хий ханиалганд их үр дүнтэй. Гэхдээ хөлс их гарах тул салхи авхуулахгүй байх тал дээр маш сайн анхаарах хэрэгтэй.
6.Адууний мах сармистай шөл, адууний мах нь шим тэжээл баялаг тул сармистай нэгдсэнээр ханиадны нянгийн үржлийг зогсоож бие мах бодийг тэнхрүүлдэг.
Хамар битүүрэхэд:
Зуун настын уусмалаас 3-5 дуслыг хамрын нүхэнд ээлжлэн дусааж, массаж хийсний дараагаар нусаа нийж, цэвэрлэх ба өдөрт 4-5 цагийн зайтай , 5-7 хоног дусаана.
2. Гаатай тос: Даарсан үедээ гаатай тосыг  хөмсөгний дээд талд, чамархай болон хамартаа түрхэнэ. Гавар болон гаатай тосны алийг ч хэрэглэж болно.
3. Даарсан үедээ хагас аяга халуун усанд 5 дусал иод хийж, сайтар хутгаад ууна.
4. Мөн иодийг  шууд хамрын нүхээр ээлжлэн үнэрлэж болно.
6. Улаан манжинг чанаж,  шүүсийг нь халуун  ууна.
7. Архаг ханиадны үед шар будааг буцалган бүлээн шүүсээр нь хамрыг зайлж угаана.
8. Стакан халуун усанд 4 гр сод, 5 дусал иод хийж  хутгаад ам, хамрыг зайлна.
9. Орос маягийн саун бол маш их хөлс ялгаруулдаг бөгөөд халуун баннад улаан лууванг үрж бага зэрэг зөгийн бал, давстай хольж хийнэ.
10. Стакан  халуун усанд 1 цайны халбага далайн давс хийж хамрын нүхийг зайлж угаана.

Эцэст нь хэлэхэд дулаан хувцаслаж, шим тэжээл баялаг хоол идэж ханиад томуунаас сэргийлээрэй. Биеийн дархлаа нь муудсан хүмүүс хамгийн түрүүнд өвддөг гэдгийг бүү мартаарай.

www.budda.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …