Стратегийн бодлого, төлөвлөлт дотоод аудитын газраас 2016 оны үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний дагуу Үнэт металлын сорьцын хяналтын газарт явцын хяналт-шинжилгээ хийж цаашдын ажилд нь зөвлөмж өгч ажиллаа.
Явцын хяналт шинжилгээний зорилго нь: Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний хэрэгжилтийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөмж өгөх, үнэт металл, сорьц тогтоох үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа дүрэм журам, стандартын хэрэгжилтийн байдалтай танилцах, ажлын цаг ашиглалтыг сайжруулах болон дотоод зохион байгуулалт, ажлын уялдаа холбоо, үр дүнг нэмэгдүүлэхэд оршино.