Улаанбурхан, Улаануудын эсрэг дархлал тогтцын түвшингийн судалгааны ажил эхэллээ

teaf360309f790694af3d58f903c79573

Монгол улс 1973 онд улаанбурханы эсрэг сэргийлэх тарилгыг дархлаажуулалтад нэвтрүүлж нэг тунгаар хүүхдийг дархлаажуулж байсан бол 1989 оноос 2 тунгаар дархлаажуулдаг болсон. 2009 оноос улаанбурхан-гахай хавдар-улаануудын эсрэг гурван цэнт хавсарсан вакциныг нэвтрүүлсэн. Монгол улсын заавал хийх дархлаажуулалтын товлолын дагуу хүүхдийг 9 ба 24 сартайд нь улаанбурхан-гахай хавдар-улаанууд өвчний эсрэг сэргийлэх тарилгын хоёр тунгаар дархлаажуулж байгаа юм.

dsc_7553

2011-2014 оны хооронд Монгол улсад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдээгүй тул 2014 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооноос “Монгол улс улаанбурхан өвчний тахалт тархалтыг таслан зогсоосон”-ыг баталгаажуулсан юм. Гэвч үүний дараахан 2015 онд бүх аймаг, хотыг хамарсан улаанбурханы томоохон дэгдэлт гарч, 15-35 насны насанд хүрэгчид, нэг хүртлэх насны хүүхдүүд илүүтэй өртсөн. Улсын хэмжээнд 2015 оны 5-6 дугаар сард 6 сартайгаас 6 хүртлэх насны хүүхдийг, 2016 оны 5-6 дугаар сард 18-30 насны хүн амыг тус тус хамруулан улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтыг 2 удаа зохион байгуулаад байна.

Хүн амын дундах улаанбурханы эсрэг дархлаа тогтоцын түвшин өндөр байх нь цаашид уг өвчний дэгдэлтийг хязгаарлах, тархалтыг таслан зогсооход чухал ач холбогдолтой. Тиймээс Үндэсний статистикийн хороо, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв хамтран 2016 оны 11 дүгээр сарын 10-наас эхлэн улсын хэмжээнд “Улаанбурхан, улаануудын эсрэг дархлал тогтцын судалгаа”-г Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр хамтран явуулах гэрээнд гарын үсэг зурж байна. Монгол улсын 6 сартайгаас 35 настай хүн амын улаанбурхан, улаануудын эсрэг дархлал тогтоцыг тогтооход энэхүү судалгааны зорилго оршино. Судалгааны үр дүнг улаанбурхан, улаанууд өвчний тархалтыг зогсоох, дархлаажуулалтын дунд болон урт хугацааны бодлого, төлөвлөлтөд ашиглана. Үндэсний статистикийн хороо, эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн сургагдсан багууд талбарт хамтран ажиллана.  Цаашид хүн амын дундах дархлал тогтцыг 4-5 жил тутамд тандан судлаж нэмэлт дархлаажуулалтын хийх, түүнд шаардагдах зардлыг улсын төсөвт тусгаж зохион байгуулж байхаар шинээр боловсруулсан Халдварт өвчний үндэсний хөтөлбөрт тусгаж байгаа.

Эрүүл мэндийн яам

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …