Унтахтай холбоотой 10 хорт зуршил

Унтахын өмнө уурлах нь зүрхний цохилт хурдсах, амьсгал давхцах, улмаар тархи толгойд элдвийн зүйл бодогдоход хүргэнэ. Энэ байдал нь нойр хулжих шалтгаан болно.

h0ubu9pduj1c8faqqo851h8a6_b

1. Унтахын өмнө уурлах
Унтахын өмнө уурлах нь зүрхний цохилт хурдсах, амьсгал давхцах, улмаар тархи толгойд элдвийн зүйл бодогдоход хүргэнэ. Энэ байдал нь нойр хулжих шалтгаан болно.

2. Унтахын өмнө хэт цадтал идэх

Унтахын өмнө хэт их идсэнээр хоол боловсруулах эрхтний ачаалал ихэснэ. “Ачаалал ихтэй ходоод” их тархийг зай завсаргүй өдөөж эхэлдэг байна. Их тархи өдөөгдөж сэргэхээрээ хүн тайвөн унтаж чаддаггүй. Энэ талаар Дорнын анагаах ухаанд “Ходоод тавгүй болбоос нойр тухгүй” гэсэн үг байдаг.

3. Унтахын өмнө цай уух

Цайнд кофенд байдаг шүлтлэг бодис агуулагддаг аж. Энэ бодис төв мэдрэлийн системийг өдөөснөөр бие организм сэргэдэг. Тэгэхээр унтахаасаа өмнө цай, тэр дундаа их өтгөн цай уух нь төв мэдрэлийн систетийг улам цочроож нойр хулжихад хүргэдэг байх нь ээ.

4. Ширүүн хөдөлгөөн

Унтахын өмнө огцом ширүүн хөдөлгөөн хийх нь их тархины бие организмыг удирддаг мэдрэлийн эсүүдийг маш эрчимтэйгээр цочроодог. Мэдрэлийн эсүүдийн энэ цочрол төдийлөн хурдан намждаггүй тул нойр тэр даруй хүрдэггүй. Иймээс унтахын өмнө дөлгөөн тайван байх хэрэгтэй. Гэхдээ салхинд алхах гэх мэт намдуу хөдөлгөөн хийхэд гэмгүй шүү, таминь.

5. Хэтэрхий өндөр дэр дэрлэх

Дэрний өндөр 8-12см байвал тохиромжтой байдаг юм байна. Дэр хэт намхан бол “толгой унжиж” толгойн хэсэгт хурах цус ихэссэхээр маргааш нь толгой дүйрч, нүд бүлцийдэг аж. Харин хэт өндөр дэр дэрлэвэл амьсгалахад саад болж, хухирамтгай болно. Түүнчлэн удаан хугацаагаар өндөр дэрлэвэл хүзүү, нурууны ясанд сөрөг нөлөөтэй.

6. Гараа дэрлэж унтах

Гараа дэрлэж унтах нь цусны эргэлтэнд нөлөөлж, дээд мөч бадайран хөшиж өвдөхөөс гадна цээжний даралтыг ихэсгэнэ. Их удаан хугацаанд ингэж унтвал “Улаан хоолойн үрэвсэл” тусдаг. Иймээс танд унтахдаа гараараа дэр хийхгүй байхыг зөвлөе.

7. Хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрч унтах

Хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрч унтах нь амьсгалахад саад болдог. Түүнчлэн өөрийн амьсгалаар гаргасан нүүрсхүслийн хий нь эрүүл мэндэд хортой. Нярай болон бага насны хүүхдийг ингэж унтуулж бүр ч болохгүй, бүтэх аюултай.

8. Амаа ангайж унтах

Амаа жимийж унтах нь хүч тамираа сэлбэх хамгийн сайн арга. Харин амаа ангайж унтвал тоос түйрэм залгиад зогсохгүй хүйтэн агаар хоолой, уушиг, цээжинд шууд очдог. Хамраараа амьсгалах нь хамгийн сайн арга. Хамрын нүхэндэх үс уушигруу тоос нэвтрэхээс хамгаалах үүрэгтэй. Хамрын нүхээр дамжих амьсгал уушгинд хүрэхдээ бүлээцсэн байна.

9. Салхи өөдөө харж унтах

Хүний бие нойрсож байхдаа орчны өөрчлөлтөнд зохицох чадвар муу байдаг, даарч өвчин тусах нь амар байдаг. Унтах газар салхигүй, ор хаалга, цонхноос тодорхой хэмжээгээр хөндий байх нь тохиромжтой.

10. Суугаагаараа унтах

Зарим хүн хоол идсэнийхээ дараа буйдан дээрээ суугаад хажуудаа цай тавин зурагтаа асаасан шиг тухлах дуртай байдаг, үнэндээ ч энэ таатай байдаг байдаг шүү дээ. Харин ажлын алжаал зэргээс ч болдог уу зурагт харж байгаад тэр чигтээ суугаагаараа унтчихдаг. Гэтэл үүний “далд аюул” бий. Учир нь суугаагаар унтах нь зүрхний цохилт удаашрах, цусны судас тэлэх, зүрхний цусан хангамж багасах зэрэг сөрөг үр дагавартай.

everyday.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …