Монголчуудын ахуйн урлаг

Монголчуудын урлаг нь уран зураг, дуу хөгжим, ахуйн урлаг гэсэн гурван том хэсэгт хуваагддаг. Монголын уран зураг “танка” төрлийн хавтгай зургийн аргад хамрагдах бөгөөд дүрслэлийн хувьд гэрэлтэй хурц өнгөнд шүтсэн байдаг. Өрнөдийн уран зургийн урлагтай харьцуулах гэж оролцох аваас европын романтизм болон эмперсионизмийн зурах аргачлалын хосолмол мэт сэтгэгдэл төрүүлдэг.

Монголчуудын дуу л гэхэд гурван том төрөлд хуваагддаг. Тухайлбал:Нэгд-Богино дуу, Хоёрт- Бэсрэг богино дуу , гуравт-Уртын дуу юм. Эхний хоёр төрлийн дууг хүн ая үгийнх нь дагуу нугалаа дангаа өөрсдөө чөлөөтэй сонгож дуулж болдог байхад харин уртын дууг тогтсон тусгай жаягийн дагуу амьсгалын тусгай хуваарьтайгаар ер бусын уртаар татаж дуулдаг учраас тодорхой хэмжээний сургуулилт хэрэгтэй болдог. Европын хөгжмийн ноотоор уртын дууны аяыг тэмдэглэхэд хэцүү ч Монголчууд уртын дууныхаа аяыг цинг гэдэг тэмдэглэдэг байжээ. Үүнийг Монголын ноот ч гэсэн болно.

Өнөөгийн өндөрлөгөөс харсан ч ,гэсэн Монголчуудын ахуйн урлагийн соёл өндөр түвшинд байсан гэж хэлж болно.

Нэгдүгээрт:Монголчуудын хэрэглэдэг аяга, хутга, даалин, гутал, бүс гэх зэрэг ахуйн буюу бүр тодруулбал хувийн хэрэглээний эдлэлүүдийг харахад ердийн хэрэглээний зүйлс гэхээсээ урлагийн бүтээл гэмээр байдаг. Нэн ялангуяа Монгол эхнэр хүний хувцас, үс гэзэгний даруулга чимэг зүүлт энэхүү байдлыг тод илэрхийлдэг гэж хэлж болно.

Хоёрдугаарт:Монголчууд хувийн ариун цэврээ  хангахын тулд таван саваагүй гэдэг жижигхэн цомцоготой зүйлийг авч явдаг байсан. Тэрхүү цомцого жижиг цүнх дотор хөмсөг, сахлын чимхүүр, хумсны жижиг хайч, чихний сэнтүүр, хумсны хөрөө зэрэг зүйлс байдаг.

Гуравдугаарт:Монгол хүн өөрийнхөа аягыг өвөрлөж, хутга савхаа зүүж явдаг байсан бөгөөд тиймээс тэдний дунд аяга саваар дамжин халдах халдварт өвчин байдаггүй байлаа. Ер нь Монгол хүн бүр өөрөө хэрэглэдэг дөрвөн аягатай байдаг байсан бөгөөд тэдгээрээс хоёрыг нь долоодоггүй байв. Тухайлбал хоолны аяга тарагны аягыг долоож цэвэрлэдэг, айрагны аяга, цайны аягыг долоодоггүй байжээ.


 


Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …