“Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам”-ын дагуу гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт суралцах иргэдийг шалгаруулж, суралцуулна.
Суралцуулах мэргэжлийн чиглэл
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор баталсан дор дурдсан тэргүүлэх ач холбогдолтой мэргэжил:
Магистр:
– Боловсрол
– Соёл, урлаг
– Анагаах ухаан, эрүүл мэнд
– Хөдөө аж ахуй
– Эрчим хүч, дэд бүтэц
– Уул уурхай
– Зам тээвэр,
– Барилга, хот байгуулалт,
– Байгаль орчин, ногоон хөгжил
– Мэдээллийг технологи
– Суурь шинжлэх ухаан, тэргүүлэх технологи
Доктор:
– Боловсрол
– Соёл, урлаг
– Анагаах ухаан, эрүүл мэнд
– Хөдөө аж ахуй
– Эрчим хүч, дэд бүтэц
– Байгаль орчин, ногоон хөгжил
– Барилга, хот байгуулалт
– Мэдээллийг технологи
– Суурь шинжлэх ухаан, тэргүүлэх технологи
Тавигдах шаардлага
– Зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавр (магистрантурт өргөдөл гаргагч), магистр (докторантурт өргөдөл гаргагч)-аас доошгүй боловсролын зэрэгтэй
– Өмнө Сургалтын төрийн сангийн зээл, тэтгэлэгээр гадаад оронд бакалавр, магистрт сурсан иргэн дараагийн шатны сургалтыг олгохгүй.
– Дипломын сурлагын голч дүн нь 3,25 ба түүнээс дээш
– Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан
– Судалгаа шинжилгээний ажлын туршлагатай
– Тухайн суралцах сургуулийн сургалтын гадаад хэлний шаардлагыг бүрэн хангасан
– Гадаад улсын нэр хүндтэй шилдэг их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад дээр дурдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элссэн, эсвэл суралцах албан ёсны урилга авсан иргэн,
– Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Сонгодог урлагийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Болгар, Итали, Франц зэрэг улсад сонгодог урлагийн чиглэлээр магистрантур, докторантурын үндсэн сургалтад суралцах эрх авсан иргэн бүртгүүлэн оролцох эрхтэй.
Энэхүү санхүүжилтэд хамрагдах гадаадын шилдэг их сургуулийн нэрстэй дараах холбоосоор орж танилцана уу:
- World University Rankings http://www.timeshighereducation.com/world-university-rankings/2017/world-ranking#!/page/0/length/25/sort_by/rank/sort_order/asc/cols/scores
- QS World University Rankings: http://www.topuniversities.com/university-rankings/world-university-rankings/2018 Academic ranking of world universities – http://www.shanghairanking.com/ARWU2016.html
- Болгар, Итали, Франц зэрэг улсын сонгодог урлагийн их сургуулиуд
Бүрдүүлэх баримт бичиг
- Цахим өргөдөл / бүртгэл хэсгийг харах
- Жагсаалтад багтсан болон Болгар, Итали, Франц зэрэг улсын сонгодог урлагийн их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элсүүлсэн тухай сургуулийналбан захидлын хуулбар, эсвэл суралцаж байгаа тухай албан захидлын баталгаажсан хуулбар
- Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт /зөвхөн докторантурт суралцах өргөдөлд гаргагчдад хамааралтай. Сурталчилгааны чанартай бүтээл хамаарахгүй.
- Тодорхойлолт /2 ширхэг, загварыг эндээс татаж авна уу /
а/ Суралцах бэлтгэл, судалгаа, шинжилгээний ажлын туршлага, зан төлөвийн онцлогийг тодорхойлсон удирдагч, багш,эрдэмтний тодорхойлолт
б/ Ажиллаж байгаа эсвэл ажиллаж байсан байгууллагын ажил, зан байдлын талаарх тодорхойлолт
- Бакалавр /магистрантурт өргөдөл гаргах бол/, бакалавр болон магистр /докторантурт өргөдөл гаргах бол/-ийн диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Гадаад хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн тухай баримт
- Сонгон шалгаруулалтын бүртгэлийн хураамж 25000 төгрөгийг төлсөн баримт
Бүртгэлийн хураамж 25000 төгрөгийг Төрийн сан дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 100900015431тоот дансанд тушаана. Хураамж төлсөн баримтад бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гүйлгээний утга буюу ямар тэтгэлэгт бүртгүүлэх тухай (БЗС, магистр эсвэл доктор) мэдээллийг заавал оруулах шаардлагатай.
Бүртгэл
2017 оны 06 сарын 21-нээс 07 сарын 05-ны хооронд esis.edu.mn/grant холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дээр дурдсан баримт бичиг тус бүрийг PDF хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.
Сонгон шалгаруулалт
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас томилсон их сургууль, эрдэм шинжилгээний болон мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн шалгалтын комисс нь шалгаруулалтыг баримт бичигт дүн шинжилгээ хийх, ярилцлага хийх хэлбэрээр зохион байгуулна.
Шалгаруулалтын хугацааг 2016 оны 07 сарын 07–ны дотор бүртгэлийн системээр болон цахим шуудангаар бүртгүүлэгчдэд мэдэгдэнэ.
Иргэн баримт бичгийг шаардлага хангахгүй бүрдүүлэх тохиолдол их гардаг. Иймд баримт бичиг бүрдүүлэхдээ дараах шаардлага хангасан байхыг анхаарна уу.
Ерөнхий шаардлага:
- Баримт бичиг тус бүрийг 1 PDF болгон баримт бичгийн монгол нэрээр нэрлэсэн байх
- Баримт бичиг цэвэрхэн хуулбарлагдсан, үг үсэг бүр уншигдахуйц байх
- Боловсролын баримт бичиг монгол хэл дээр биш бол нотариатаар баталгаажуулсан хуулбарыг бол монгол хэл дээрх албан ёсны нотариатаар баталгаажуулсан орчуулгыг хамт хавсаргах
- Биечлэн ярилцлагад орох иргэн бүрдүүлсэн баримт бичгийн эх хувийг ярилцлагад орохдоо заавал авч ирнэ.
- Цахимаар ярилцлагад орох буюу гадаадад суралцаж буй иргэн
– гадаад паспортын хуулбар (гадаад паспортын нүүр хуудас, хүчинтэй хугацааг харуулсан нүүр, тухайн оронд оршин сууж буй визтэй хуудас, нэвтрэн орсон тамга 1 PDF болгох)
– бүтэн улирал суралцсан бол тухайн сургуульд суралцаж буй сурлагын амжилтыг батлах дүнгийн хуулбарыг хавсаргах
- Цахим өргөдөл
- Жагсаалтад багтсан болон Болгар, Итали, Франц зэрэг улсын сонгодог урлагийн их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элсүүлсэн тухай сургуулийн албан захидлын хуулбар, эсвэл суралцаж байгаа тухай албан захидлыг хуулбар
- Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт /зөвхөн докторантурт суралцах өргөдөлд гаргагчдад хамааралтай. Сурталчилгааны чанартай бүтээл хамаарахгүй.
- Тодорхойлолт /2 ширхэг, загварыг эндээс татаж авна уу /
2 тодорхойлолтод адилхан загвар ашиглана.
а/ Суралцах бэлтгэл, судалгаа, шинжилгээний ажлын туршлага, зан төлөвийн онцлогийг тодорхойлсон удирдагч, багш, эрдэмтний тодорхойлолт
б/ Ажиллаж байгаа эсвэл ажиллаж байсан газрын ажил, зан байдлын тодорхойлолт
- Бакалавр /магистрантурт өргөдөл гаргах бол/, бакалавр болон магистр /докторантурт өргөдөл гаргах бол/-ийн диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар
Магистрт өргөдөл гаргах бол бакалаврын диплом болон дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, докторт өргөдөл гаргах бол бакалавр болон магистрын диплом тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбарыг тус тус хавсаргана.
- Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
Нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 5 жил хүртэлх мэдээллийг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ. Үүнд: нийгмийн даатгалын дэвтрийн нүүр хуудас, сүүлийн 5 жил хүртэлх хугацааны төлөлт хийгдсэн тухай мэдээлэл, албан тушаалд томилсон, чөлөөлсөн тухай тэмдэглэлийг харуулсан хуудас зэргийг оруулна.
- Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Гадаад хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн тухай баримт
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадаад хэдний шалгалт өгсөн гэрчилгээний хуулбар эсвэл суралцах сургуулийн гадаад хэлний шаардлагыг хангаж байгааг нотлох аливаа баримт
- Сонгон шалгаруулалтын бүртгэлийн хураамж 25000 төгрөгийг төлсөн баримт
Бүртгэлийн хураамж 25000 төгрөгийг Төрийн сан дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 100900015431бэлнээр болон бэлэн бусаар тушаана. Хураамж төлсөн баримтад бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гүйлгээний утга буюу ямар тэтгэлэгт бүртгүүлэх тухай (БЗС, магистр эсвэл доктор) мэдээллийг заавал оруулах шаардлагатай.
Та цахим өргөдлийг бөглөж илгээсэн эсэхээс үл хамааран бүртгэлийн хураамжийг буцаан олгох боломжгүй тул та сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагыг сайтар судалсны дараа төлбөрийг дансанд тушаана анхаарна уу.