Биеийн хэлэмж нь карьерын өсөлт хөгжил, олны өмнө илтгэл тавих, бусадтай харилцан ярилцах үйл явцын гол чиглүүлэгч гэж хэлж болно. Түүнчлэн та бидний бодол санаа, мэдрэмжид ч нөлөө үзүүлдэг.
Өөртөө итгэлтэй, өөрийн хүч чадлыг мэдэрсэн хүмүүсийг илтгэх үйл хөдлөлүүд гэж бий. Сэтгэлзүйч Эми тэдгээрийг “эрх мэдэл, хүч чадлын биеийн илэрхийлэл” гэж нэрлэжээ. Амьтны ертөнцөд энэ нь илүү том орон зайг эзлэх гэсэн хүсэл тэмүүллээр илэрдэг: далавчаа дэлгэх, г.м.
Хүн ч мөн адил үйлдэл хийдэг. Ялалт байгуулсан үедээ бид хоёр гараа алдалж, дээш өндөрт өргөж, эрүүгээ ч үл ялиг өргөдөг. Харин өөрийгөө хүчгүйд тооцсон үед биеэ авчих, гараа зөрүүлэх, бөгтийх маягаар өөрийг нь хүмүүс анзаарахаас сэргийлдэг.
Бидний бие оюун ухаанд нөлөө үзүүлдэг. Нөлөөтэй хүмүүс илүү өөртөө итгэлтэй, өөдрөг үзэлтэй байдгаас гадна эрсдэлээс айдаггүй, мөрийтэй тоглоомонд хожно гэдэгтээ эргэлздэггүй. Хүчтэй болон хүчгүй хүмүүс хооронд дааврын ялгаа ч бий. Хүчтэй хүмүүсийн тестостероны (манлайллын даавар) түвшин өндөр байдаг, харин кортилозын (стрессын даавар) түвшин бага байдаг нь судалгаагаар нотлогджээ. Энэ нь тэднийг хүчтэй, тууштай, нэгэн зэрэг тайван, аливаа сэтгэл гутралд тэр бүр амар өртдөггүйг илэрхийлж байгаа юм.
Эми Кадди нэгэн туршилт явуулжээ. Туршилтад оролцогсод хоёр минутын туршид “хүч чадлын пооз” мөн “сул дорой пооз” авсан байна. Гайхалтай үр дүн гарчээ. Энэ богино хугацаанд “хүч чадлын пооз” авсан хүмүүсийн хүч чадлын даавар – тестостероны түвшин 20% өсч, “сул дорой пооз” авсан хүмүүсийнх – 20% буурсан байна. Харин стрессын даавар – кортилозын түвшин эхний бүлэг хүмүүст 25% буурч, хоёр дахь бүлэг хүмүүсийнх 15% өсчээ.
Дааврын энэхүү өөрчлөлт нь та бидний тархийг өөртөө итгэлтэй аль эсвэл уур бухимдалтай болгон чиглүүлдэг байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу