ЦӨЦГИЙН ТОС
Амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн дотроос хамгийн тэжээллэг нь цөцгийн тос гэж үздэг. Жижиглэсэн тосон бөмбөлөг хэлбэрээр байдаг, хайлах хэм багатай тул хүүхдийн хоол боловсруулах эрхтэнд амархан боловсорч шингэдэг.
Цөцгийн тосонд агуулах тосны хүчил нь А, Д, Е аминдэм, ялангуяа А аминдэмийг шимэгдүүлэхэд нөлөөлдөг. Тос нь цөцгийн тосны хэлбэрээс хамаарч 60-80%-ийн агууламжтай байдаг. Цөцгийн тос хүүхдийн хоолонд өргөн хэрэглэгддэг. Харин халууны боловсролтод аминдэм, тосны хүчлүүд нь задардаг тул хоол аягалахаас өмнө хийнэ.
ӨӨХӨН ТОС
Үхэр, хонь, гахайн өөх, яснаас гаргаж авдаг. 99,7%-ийн тостой. Эрдэс бодис, аминдэм бараг байхгүй. 50% хүртэл ханасан тостой. Хайлах хэм өндөр тул боловсорч, шингэхдээ муу. Хүүхдийн хоолонд хэрэглэхгүй.
УРГАМЛЫН ТОС
Хүүхдийн хоолны чухал бүрэлдэхүүн. 99,9%-ийн тостой. Энэ нь ханаагүй тос, Е аминдэм, фосфанит зэрэг өсч буй бие махбодод хэрэгтэй бодисуудыг агуулдаг. Гэвч ургамлын тос бүр өөр өөр найрлагатай байдаг ба наранцэцэг, эрдэнэшишийн тос ханаагүй тосны хүчил 60 хувь, Е аминдэм 100граммд нь 120мг хүртэл байдаг. Шар буурцаг, оливын тос мөн өндөр чанартай.
Ургамлын тосноос хүүхдийн хоолонд чидун, рапсын тосыг салат, зууш, ногооны нухаш зэрэгт шууд хольж хэрэглэнэ. Шар буурцаг, наранцэцэг, эрдэнэшишийн тос халуун боловсруулалт, хоол шарахад амархан исч, хэрэгтэй бодисууд нь алдагддагаас гадна хортой бодис үүснэ. Цэвэрлээгүй ургамлын тосоор хоол амтлах нь илүү ач холбогдолтой бөгөөд хүүхдийн биед идэвхтэй явагддаг бодисын солилцоонд чухал үүрэгтэй бодисыг агуулдаг. Энэ тосыг исэлдэхээс сэргийлж, шингэцийг сайжруулдаг.
Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт, 2014 он