30 насны үед гаргах ёстой санхүүгийн 7 шийдвэр

hХүмүүс бид хүлээхээсээ илүү тэр дор нь хийх эсвэл бараа худалдаж авахдаа өөрийгөө зөвтгөн “Амьдрал бол богинохон” гэж хэлдэг. Үнэндээ амьдрал тийм ч богино биш юм. Амьдрал бол урт. Америк эрэгтэйчүүдийн дундаж наслалт 76,2 харин эмэгтэйчүүд 81 байдаг. Таныг 30 орчим настай гэж үзвэл дахиад 50 орчим  жил амьдрана. Энэ бол сайхан мэдээ. Та санхүү, эдийн засгийн байдлаа зөв тодорхойлох учиртай, үүний тулд шийдвэрээ эртхэн гаргах нь хойшдын амьдралд тань чухал нөлөөтэй. Ингээд 50 настай үед эргээд нөлөөлөх санхүүгийн 7 чухал шийдвэрийг авч үзэе.

1. Таны ажиллах компани

Ажилд орохдоо сайтар судлах олон зүйл байдаг ч тэтгэвэр зайлшгүй чухал зүйл юм. 30 настайдаа хүмүүс өөрсдийн тэтгэврээ судалдаггүй бөгөөд компанитайгаа тохиролцоо хийж зөвлөлгүй ажилдаа ордог. 30 настайдаа жилд 75000$ олоод орлогынхоо 10%-г хадгалахад 55 настайдаа 401000 харин 8%-н дундаж ашиг олоход 600000$-с арай доогуур байх болно. Харьцуулахад нэг компанид 30 настайдаа 10%-г хадгалхад, жилд дунджаар 6%-н өгөх тэтгэмжийн ашигийг нэмэхэд 5%тай тэнцэнэ. Бидний эхний жишээний тооцооноос 55 насан дээр тэтгэвэрийн хэмжээ бараг 1,2 сая $ болсон байх юм.

2. Таны эхлэх цалин

Бага зэрэгийн өндөр цалинтай эхлэх нь таны мөнгө олох боломжыг өсгөнө. Жорж Мэйнсоны их сургууль болон Сүмийн их сургуулийн судалгаанаас үзэхэд эхлэх цалингаа хэлэлцэн тохирсон ажилчдыг, тохиролцоогүй ажилчидтай харьцуулхад дунджаар 5000$-р нэмэгдэж байв. Нэгдсэн дүнгээс судлаачид тооцоолохдоо (жилд 5%-н өсөлттэй) 50000$ оронд 55000$-р цалингаа эхлүүлэхэд 40 жилийн дараа 600000$-с илүү их мөнгө олох болно гэжээ.

3. Таны хосын сонголт

Та хэнтэй гэрлэх нь таны сонгож буй эдийн засагийн чухал шийдвэрүүдийн нэг юм. Мөнгөний төлөө биш хайр сэтгэлийнхээ төлөө гэрлэж цугтаа амьдрах нь эдийн засагийн ухаалаг алхам. Гэр бүл салалтын түвшин 50%-г үнэн зөв статистик мэдээ эсэхийг мэдэхгүй ч, энэ зүйл танд тохиолдоход сэтгэл санааны болон санхүүгийн хувьд хүнд байдалд оруулдаг гэдэгтэй бид бүгдээрээ санал нэг байдаг. Гэр бүл салалт нь өөрөө үнэ цэнэтэй мөн таны санхүүгийн төлөвлөгөө бүтэлгүйтэж эд хөрөнгөө хуваах болдог. Жишээ нь Роби Уйллиамсаас асуухад, тэрээр 2 салалтын дараа телевиздээ эргэн иржээ.

Таны ханиа сонгох сонголт зөвхөн хайр болон үүрэг даалгаварын тухай биш бөгөөд мөн санхүүгийн хувьд бие биентэйгээ зохицсон байдаг. Хэрэв та болон таны хамтрагч (хань) мөнгөний тал дээр таарч тохирч мөн санхүүгийн хэмнэх төлөвлөгөө зохиохыг, хөрөнгө оруулах болон ирээдүйгээ бий болгохыг зорьж байвал та санаа зовох зүйлгүй байж болно.

4. Та хүүхдүүдтэй байх үед

Америкчууд хүүхдүүдтэй болохыг хойшлуулж байна. Үнэн хэрэг дээрээ, Үндэсний Эрүүл мэндийн статистикийн тайлангаас үзвэл дээд боловсролтой 3 эмэгтэйн 1-ээс илүү нь 30 наснаас хойш хүүхдүүдтэй болно гэсэн байна. Сүүлийн хэдэн 10 жилд, анхны хүүхдээ төрүүлж буй америк эхийн дундаж нас нь 4 жилээр хойшилж, аавуудынх нь нас ч бас адилхан нэмэгджээ. 2008 оны эдийн засгийн уналтаас хойш, өмнөх жилүүдээсээ илүү хүүхэдтэй болж буй цор ганц насны давхрага нь “40-өөс дээш” насныхан юм.Шерил Сандбергийн номонд “Бөхий” гэсэн хэсэгт тэрбээр эмэгтэйчүүдэд хүүхдүүдтэй болохын тулд өөрсдийнхөө ахин дэвших боломжоо битгий алдаарай гэж хэлсэн байна. Хэрэв та гэртээ ихээхэн дэмжилэгтэй бол энэ нь сайхан санаа байж болох юм. Өөр өнцгөөс үүнийг харвал хэрвээ та хүүхдүүдтэй болохыг төлөвлөсөн байгаа бол санхүүгийн бүрэн аюулгүй байдлыг хүлээхийг болон ажилдаа анхаарлаа төвлөрүүлэхийг битий хүлээ. Эрт хүүхдүүдтэй болох нь сайн талуудтай. Нэг шалтгаан нь гэвэл хүүхдүүдэд гаргах зардалтай холбоотой. 25 насны үедээ хүүхдүүдтэй болсон хосыг авч үзье. Тэднийг 50 хүрэхээс өмнө тэдний хүүхдүүд сургуулиудаа дүүргэсэн байна. Эдгээр эцэг эхүүд нь өөрсдөө залуу байгаад зогсохгүй тэдэнд тэтгэвэрийнхээ мөнгийг хуримтлуулах 15 жил үлдэж байгаа юм, хэрэв тэд 65 настайдаа тэтгэвэрт гарна гэж төлөвлөж байгаа бол. 35 насандаа хүүхдүүдтэй болсон хос , тэтгэвэрийн насанд хамаагүй ойр нас болох 60 нас хүртлээ, хонгилийн төгсгөлд гэрэл олж харж чадахгүйтэй адил байна.

5. Хэрхэн хөрөнгө оруулах вэ?

Өндөр өртөгтэй хөрөнгө оруулалтад цаг хугацааны явцад хөрөнгө оруулалтын ашгийн өндөр татвар (төлбөр) төлж болзошгүй юм. Форбесийн бичээч, “Хөрөнгө оруулалтын шийдэл”-н үүсгэн байгуулагч Рик Ферриийн хэлснээр ашгийн татварт 40%-ийг нэмж төлж магадгүй гэв.

6. Байр түрээслэхүү эсвэл худалдан авах уу?

Зарим тохоилдолд байр худалдаж авахаас түрээслэх нь дээр байдаг. Хэрвээ та тэр байшиндаа удаан хугацаагаар суухгүй, нээх их сонирхол байхгүй бол, мөн та хүмүүст түрээслүүлэх хүсэлгүй байгаа бол та зүгээр л өөрөө байр түрээслэсэн нь дээр байх. Гэхдээ сайн бодохын бол байшинтай байх нь тэтгэвэртэй гарах гэж байгаа хүмүүст хэрэгтэй ч байх тохиолдол гардаг. Хэрвээ та аль хэдийн байшинтай бол түрээсний мөнгө ихсэх талаар санаа зовохгүй. Аливаа хүн хөгширөх тусам ямар үнэтэй байшин авах үнийн төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Учир нь түрээсийн мөнгө инфляц ихсэх тусам ихсдэг буюу ирээдүйн амьдрах зардал тооцох болохоор энэ нь чухал байдаг. Байр эзэмшигчид байрны зээл нь яваандаа төлөгдчихдөг болохоор тэтгэвэртэй гарсан хүмүүс такс буюу засвартаа л анхаарлаа хандуулахад болдог байна.

7. Мөнгөндөө яаж анхаарал тавих вэ?

Хэрвээ би 20 жилийн турш кофе, хямд, хэрэггүй хувцас, уншдаггүй номонд мөнгөө зарцуулаагүй байсан бол одоо би их баян хүн байх байж дээ. Юуны түрүүнд хэрвээ та мөнгөө хянаж байгаа бол, та юунд мөнгөө зарцуулж байгаадаа маш их анхаарал тавьж бас та мөнгөтэйгээ нэгдэх ёстой. Над дээр зөндөө үйлчлүүлэгч ингэж ирж байсан. “Би сард 600$ гадуур гарч хоололдог байснаа мэдээгүй, эсүүл 800$ дэлгүүр хэсдэг байснаа мэдсэнгүй. Би их гайхаж байна.” Мөнгөө хянаж байхдаа, та юунд хамгийн их мөнгө үрж байгаагаасаа илрүүлж болох бөгөөд ирээдүйд зарцуулах хадгаламжиндаа хийж болно. Мики хэлэхдээ “Хэрвээ би урт хугацаагаар амьдрахаа мэдсэн бол өөрийгөө арай дээр арчилдаг байж. Миний зөвөлгөөгөөр 30 настай хүмүүс 50 насандаа хүрэхдээ, 30 насандаа ямар залуу байснаа бас надад туулах ямар их амьдрал байгааг мэддэг байсан бол, тэд санхүүдээ илүү анхаарал тавих хэрэгтэй гэж би зөвлөмөөр байна.” гэжээ.

Орчуулсан Б.Энхзаяа,  Б.Батчимэг, Ж.Номин-Эрдэнэ

МУИС, ОУХС-ийн оюутан

index

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …