Сайн төсөл байвал тэрбум тэрбум төгрөгийн санхүүжилт бэлэн байна
Төсөл нь байвал төгрөг нь байна гэдэг нь эдийн засгийн хувьд сайн батлагдсан төсөл хийвэл энэ нь найдвартай мөнгө олно гэсэн санаа юм. Ихэнх төслүүд дутуу дулимаг хийгдсэн байдаг тул тэнцэлгүй буцаагддаг гэнэ. Гэр бүлийн бизнесээс эхлээд уул уурхай мэтийн том том төслүүд ч нямбай, тооцоогоо нарийвчлан гаргасан бол үр дүнгээ өгч, мөнгө нь саадгүй орж ирнэ. Ер нь ямар төсөл яаж шалгарч мөнгө олдог бол гэдэг нь гол асуудал. Зах зээл дөнгөж эхлэж байхад олон ХЭАА, ХХК байсан бөгөөд тэд хамтарсан бизнес эрхлэж өөрийн талын санхүүжилтээ олохоор маш олон төсөл бичиж байсан. Гэвч тэр үед төслүүдийг хялбар, үндэслэл муутай хийж байсан тул ихэнх нь мөнгө олох тал дээр амжилт олоогүй гэнэ. Тийм болоод л төсөлд зарцуулагдах мөнгө санхүү нь эргэж төрийн дансанд ордог. Зөюхөн энэ 2013 онд 800 тэрбум төгрөг төрийн дансанд буцсан. Гэр бүлийн бизнес эрхлэгчид төсөл бичих ухагдхуун гэдэг сэдвээр хичээл заалгаад өөрсдөө төслөө зохиож, бүх тооцоогоо нарийн гаргаж, гэр бүлийн төсвөө тодотгож, нягталбал маш олон зүйлийг сурч болно. Гадаадын санхүүжилттэй төслүүд хоёроос таван жилийн хугацаанд явагддаг. Яагаад вэ гэвэл, хөрөнгө оруулагч талаас маш нарийн, тодорхой шаардлага тавьдаг учраас манай талаас гаргадаг төслүүд нямбай, стандартын дагуу хийгдсэн байх ёстой. Ингээд өнөөгийн бүх бизнес, шинээр хийх ажил төсөлтэй холбогдож байгаа учир нэгэн зар хаа сайгүй түгж эхэллээ.
2013 оны 11-р сарын 23-ны 14 цагаас “Төсөл нь байвал төгрөг нь байна” нэртэй лекцийг доктор Гүррагчаагийн Жаргал Монголын хүүхдийн ордны их танхимд олон нийтэд ганцхан удаа унших гэж байна. Гүррагчаагийн Жаргал бол Удирдлагын академийн Төслийн багийн ахлагч, менежментийн тэнхмийн дэд профессор, доктор хүн.
Энэ жил төсөл нь байхгүйгээс 800 тэрбум төгрөг төсөвтөө буцжээ
2012 оны байдлаар улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ тамгаа авсан 84 мянган аж ахуй нэгжийн дөч хүртлэх хувь нь буюу 20 мянга гаруй нь үүд хаалгаа барьж, үйл ажлаа зогсоожээ. Чухам яагаад чөлөөт эдийн засгийн гараан дээрээс зэрэг гарсан ийм олон арван мянган хувийн хэвшил, аж ахуй нэгжүүд үүдээ барьсан гол шалтгаан нь хийх ажлаа нарийн төлөвлөж, төслийн хэмжээнд боловсруулж чадаагүйтэй холбоотой. Судалгаа шинжилгээ, төлөвлөлт хийлгүй, сэтгэл хөдлөл, багцаа баримжаагаар бизнес эхлүүлэх нь ийн дампуурахад хүргэдэг байна. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд 10,20 тэр ч бүү хэл тавиас зуун жилээр хөгжлийн төлөвлөгөө боловсруулж байж сая ажлаа эхлэдэг учир ихэнхи нь амжилт олдог гэнэ. Иймд өнөөдөр Монгол хүн бүр, аж ахуй нэгж байгууллага болгон, улсын хувийн гэлтгүй төсөл боловсруулж сурах зайлшгүй нөхцөл бий болжээ. Манай улсын хэмжээнд зөвхөн өнгөрсөн онд л гэхэд төсөл нь байхгүйгээс улмаас нийт 800 орчим тэрбум төгрөг төсөвт буцсан байх жишээтэй. Хэрэв та төсөл бичиж боловсруулж мэддэг байсан бол энэ их мөнгөнөөс авах боломж бүрэн байсан гэсэн үг. Засгийн газраас жижиг дунд бизнесийг нээлттэй дэмжих болсон ч тэнцэх төсөл ховор байна. Тиймээс удирдлагын академийн төслийн багийн ахлагч дэд профессор, доктор Г.Жаргал “Төсөл нь байвал төгрөг нь байна” сэдвээр энэ сарын 23-ны бямба гаригийн 14:00 цагт Монголын хүүхдийн ордоны их танхимд ганцхан удаа лекц унших аж. Уг лекц төсөл бичих, хэрхэн санхүүжүүлэх арга ухааныг заахаас гадна төсөл нь байвал төгрөгийг хаанаас ч босгож болохыг хэлж өгнө гэнэ.