Гадаад өрийн тайланг танилцууллаа

indexДэлхийн банкнаас хөгжиж буй 124 орны 2014 оны гадаад өрийн тайланг танилцуулсан байна. Энэ удаагийн тайланд хөгжиж буй орнууд 2012 онд үнэт цаас, зээл болон бонд хэлбэрээр нийт 1.1 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт татсан болохыг онцолжээ. Ингэснээр 2012 оны эцсийн байдлаар хөгжиж буй орнуудын нийт гадаад өр 4.8 их наяд ам.доллараар хэмжигдсэн байна. Үзүүлэлтийг задлаад харвал, 2012 онд хөгжиж буй орнууд олон улсын зах зээлээс нийт 412 тэрбум ам.долларын санхүүжилтийг зээл хэлбэрээр татсан бөгөөд энэ нь 2011 оныхоос есөн хувиар буурсан дүн болсон байна.

Ийнхүү зээлийн хэмжээ буурахад хамгийн том зээлдэгч болох Хятад улс 2012 онд зээлийн санхүүжилтээ өмнөх оны дүнгийн 30 хувь хүртэл бууруулсан нь голлон нөлөөлсөн байна. Хятад улсын гадаад өрийг оруулахгүйгээр тооцвол хөгжиж буй орнуудын татах зээлийн санхүүжилт 2012 онд 20 хувиар нэмэгдсэн дүнтэй гарч байгаа аж. Үүнд дунд, урт хугацааны зээлийн санхүүжилт 15 хувиар, богино хугацааны зээлийн санхүүжилт 55 хувиар тус тус өссөн нь багтаж байгаа болохыг Дэлхийн банк онцолжээ.

Ялангуяа засгийн газар болон засгийн газрын баталгаатай зээл авах хандлага 2012 онд нэмэгдсэн байна. Тодруулбал, засгийн газар болон засгийн газрын баталгаатай зээлийн санхүүжилт татах байдал 83 хувиар нэмэгдсэн бол хувийн буюу ямар нэгэн баталгаагүй зээл авах хандлага нэг жилийн өмнөхөөс 17 хувиар буурчээ. Гэхдээ Дэлхийн банкинд тайлангаа ирүүлсэн 124 улсын үзэж байгаагаар, өндөр хөгжилтэй орнуудад зээлийн санхүүжилт татах хандлага илүү түгээмэл байдаг аж. Тухайлбал, 2012 онд өндөр хөгжилтэй орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүн дэх гадаад зээлийн хэмжээ 143-200 хувиар хэмжигдэж байсан бол хөгжиж байгаа орнуудынх дунджаар 22 хувьтай байжээ.

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …