Өнгөрсөн онд үйлдвэр хөдөө аж ахуйн яам Мал, зүйч үржүүлэгчдийн холбоотой хамтран малын амьдын жин болон үржил селекцэд судалгаа хийжээ. Судалгаагаар арван жилийн өмнөхтэй харьцуулахад хонь 1-2, үхэр гуч гаруй кг-аар амьдын жин нь багассан болохыг тогтоогдсон байна. Тиймээс аймаг орон нутгийн удирдлагууд мал зүйч үржүүлэгчдийн холбоотой хамтран малын үржил шимд анхаарлаа хандуулахаар болжээ. Эрдэмтдийн хэлж байгаагаар манай улс зах зээлд шилжсэн цагаас хойш мал аж ахуйн салбар чанарт бус тоонд анхаардаг болсоны тод нэгэн илрэл нь малын амьдын жин болон түүнээс гарах ноос ноолуурны гарцад нөлөөлөх болсон гэнэ.
Тиймээс аймаг орон нутгийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр малчдынхаа малын чанарт анхаарах санал санаачлагыг хэрэгжүүлэх саналууд энэ онд их гарчээ. Тодруулбал Архангай аймгийн Хотонт сум бог малын чанарыг сайжруулах дээр 50, Баян Өлгий аймгийн Дэлүүнт сум аймаг орон нутгийн хөгжлийн санд төвлөрдөг 270 гаруй тэрбум төгрөгөөс 60 саяыг нь тус тус төсөвлөсөн байна. Мөн Сүхбаатар аймаг ч хонины чанарыг сайжруулахаар мал зүйч үржүүлэгчдийн холбоотой хамтран ажиллаж эхэлсэн байна.
Малын амьдын жин багасах нь үржлийн селекцид анхаарахаа больсоноос гадна байгаль цаг уурын өөрчлөлт ч нөлөөлж байгааг эрдэмтэн судлаачид онцолж байлаа. Тиймээс цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох зүй ёсны шаардлага бий болсон гэж байна. Харин Сүхбаатар аймгийн хувьд уураг тэжээл ихтэй хүнсний хэрэглээ их байгаа өнөө үед үзэмчин хонийг цаашид сайжруулж, үүлдэр ашиг шимийг нь дээшлүүлэх нь зөв гэж үзжээ. Ингэхийн тулд төр орон нутгийн оролцоотой малын үржил селекцийг хариуцсан байгууллагатай болох ч шаардлагатай талаархи саналыг гаргаж байсан юм.