Өнөө болтол нууц нь тайлагдаагүй эртний 15 байгууламж

Манай гариг дээр өнөө болтол нууц нь тайлагдаагүй хэдэн зуун газар, байгууламж байгааг эрдэмтэд хэдэн арван жилийн турш судлаад учрыг нь олоогүй л байна. Чулуун тойруу, хавтан, бурхан, хийд дуган гээд хүн төрөлхтний түүхийн үнэлж баршгүй өв болсон энэ зүйлс хүн төрөлхтний соёл иргэншлийн нэгэн цагийн дурсгал болон байсаар байна. ямар нэгэн техник бөүү хэл төмөр ч гараагүй байсан тэр цагт энэ бүхнийг яаж бүтээсэн нь нууц. Тэдний зарим нь:

1.    Карнаксын чулуунууд. Франц

Энэ бол Францын Бретани дахь Карнак хотын орчимд байдаг гурван мянга орчим чулуунаас бүрдсэн байгууламж. Үүнийг манай эриний өмнөх 4500-3300 оны үед байрлуулсан гэж үздэг. Үүнийг яах гэж ингэж байрлуулсан тухай олон янзын онол, таамаг бий. Нэг хэсэг нь үүний одон орон судлалын зориулалттай гэдэг. Нөгөөдүүл нь газар хөдлөлийг урьдчилан таахад ашигладаг чичирхийлэл судлалын зориулалттай ч гэдэг.

2.Стоунхеж. Их Британи

Манай гариг дээрх нууц нь тайлагдаагүй, алдарт байгууламж, Бүх дэлхийн өвд орсон энэ байгууламж Уилтшер гүнлэгийн нутагт бий. 33 метрийн диаметртэй байрлуулсан, 4,1 метр урттай, 2,1 метрийн өргөнтэй 30 аварга том чулууны нэг нь гэхэд 25-50 тонн жинтэй. Манай эриний өмнөх 2300-1900 онд байгуулсан гэж үздэг.
Гэсэн ч 140 мянган жилийн өмнө барьсан гэсэн таамаг бас бий. Одон орончид бол нар, сарны хуанли, нарны аймгийн системийн загвар ч гэдэг. Мөн сансрын аюул гамшгийг урьдчилан таамаглах багаж ч гэдэг.
Бас үхэгсдээ оршуулах зан үйлийн байгууламж гэсэн таамаглал ч байдаг.

3.Төгсгөлгүй цамхаг. Египетийн Асуан

Асуаны далангийн ойролцоогоос  цамхаг болгон босгож байсан чулууны асар том  хэсэг олдсон. Түүний төгсгөл нь олдоогүй. Ямар нэгэн хүчирхийллийн улмаас хугарсан гэж эрдэмтэд үздэг.
Одоо олдоод байгаа нь бол 42 метр өндөртэй, 1200 тонн жинтэй. Өнөөдөндөө түүнийг өргөн гаргаж тээвэрлэх боломж египетчүүдэд байхгүй л байгаа.

4.Антекер. Испани

Испанид  Куэва-де-Менга, Куэва-де-Вьера болон  Толос Эль-Ромерал гэсэн  эртний ийм гурван ч байгууламж, агуй бий. Эд бол манай гариг дээрх томхон байгууламжуудын нэг.

Үүнийг барихад ашигласан чулуу гэхэд л 180 орчим тонн жин дарна. Манай эриний өмнөх 3700 оны үед анх байгуулж, дараа нь 1,5 км газар зөөж одоогийн байгаа газарт нь  авчирсан гэж үздэг байна.

5. Жгантия. Мальта

Энэ бол Мальтийн Гозо арал дээр байрладаг хоёр ч сүмээс бүрдсэн цогцолбор байгууламж. Энэ чулуун сүмийг манай эриний өмнөх 3600 оны үед барьсан гэж үздэг.
Энэ нь Гебекли Тепегийн дараа олдсон хуучны шашны хоёр дахь том байгуулмаж.

6. Гизегийн Аугаа их Сфинкс. Египет

Түүхчид Сфинксийг бэлгэ тэмдгийн үүрэг гүйцэтгэж байсан гэдэг. Сфинкс  Фараон Хафрын цац суварганы зэргэлдээ байдаг болохоор олон судлаач энэ араатны нүүр нь тэр эзний төрх гэж үздэг. Египет судлаачид энэ баримлыг хэзээ бүтээснийг өнөө хэр тогтоож чадаагүй байгаа юм.
Фараон Хафрын үе гэвэл манай эрний өмнөх 2500 оны үед хамаарна. Гэтэл зарим эрдэмтэн Сфинксийг бүр эртнийх гэдэг.

7. Чулуун бөмбөлгүүд. Коста-Рика

Хэдэн см-ээс аваад хоёр метрийн диаметртэй 200 орчим чулуун бөмбөлгийг Манай эриний өмнөх 1500-500 оны үед хамаарна гэж үздэг байна.
Эдэнтэй холбоотой олон янзын домог бий. Атлантидын үеийн бүтээл гэхэд зарим домогт чулуун хавцлаас унахдаа өнхөрсөөр ингэж бүтээгдсэн гэдэг.

8. Ольмекын тэргүүнүүд. Мексик

Чулуугаар урласан, нийтдээ 17 ийм толгойг  манай эриний өмнөх 1500-1000 оны үеийнх гэж үздэг байна. Толгой тус бүр 6-50 тонн жинтэй, малгайтай. Судлаачид үүнийг ольмекийн эзэн хаанд зориулан байгуулсан гэж үздэг.

9. Гозекийн тойрог. Герман

Энэ бол Герман дахь хамгийн нууцлаг газрын нэг. Газар дээр нүх ухан түүний дотуур  модон хүрээ байгуулсан байгууламж. Хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхийг харуулсан сонин энэ багууламжийг 7 мянган жилийн өмнө барьсан гэдэг. Чулууны хэлтэрхийг үндэслэж ийм он цаг тогтоожээ. Харин яах гэж, яаж барьж байгуулсан нь нууцлаг.

10. Йонагуни. Япон

1987 онд Йонагун арлын ойролцоо Номхон далайн ёроолд тэгш өнцөгт, янз бүрийн хэлбэртэй байгууламж, чулуу олдсон.
Энэ бүхэн сүүлчийн мөстлөгийн үе буюу 8-10 мянган жилийн өмнө хуурай газар дээр байсан гэдэг.
Хэрэв Йонагуныг үнэхээр хүмүүс барьж байгуулсан юм бол манай дэлхий дээрх хамгийн эртний байгууламж болох юм.

11. Наскагийн зураасан шугам. Перу

Перугийн Наскагийн цөлд өчнөөн олон элдэв зураас бий. Тэд зарим нь бүр 50 миль газар үргэлжилнэ. Энэ бүхнийг Наскагийн индианчууд Манай эриний өмнөх 200 оноос манай эриний 700 оны хооронд бүтээсэн гэж үздэг. Гэхдээ юуны төлөө, яаж бүтээсэн гэдэг нь бас л нууцлаг хэвээр. Индианчуудын шашны итгэл үнэмшлийн илэрхийлэл гэсэн таамаг түлхүү байдаг. Тэд өөрсдийн бурхантай ийм байдлаар харьцдаг, бурханд хандаж байгаагаа илэрхийлж байгаа арга нь тэр гэнэ.
Бас хуанли, цаг тооны бичиг, эртний өндөр хөгжилтэй нийгмийнхний нисэх буудал гэсэн таамгууд ч байдаг.

12. Камбейн булан. Энэтхэг

2001 онд Энэтхэгийн эрэг орчим Камбейн булангаас живсэн Хамбхат хотын туурь олдсон. Усанд живсэн хэд хэдэн хүний бүтээсэн байгууламж олсон байна. Ер нь гоёл чимэглэлийн зүйл, баримал гээд олон зүйл олсон байна.
Энэ бол манай эриний өмнөх 9500 онд хамааралтай гэж үздэг. Ингэвэл энэтхэгийн хамгийн эртний хот гэдэг Варанасигаас даруй мянган жилийн өмнөх хот болох юм.

13. Моаи. Пасхи арал.

Пасхи арал дээрх аварга том чулуун баримлууд бол жуулчдын сонирхлыг хамгийн их татдагийнхаа адил эрдэмтэн судлаачдын анхаарлын төвд байдаг ч нууцыг нь бас л тайлж чадаагүй байгаа зүйл.
Мөн л яах гэж байгуулсан, яаж барьсан гэдэг нь нууц. Хамгийн түгээмэл таамаг нь нэгэн цагт байсан Мугийн соёл иргэншлийн устаж үгүй болоход усан доорхи уулан дээр байгуулсан зүйл гэдэг.

14. Ньюгрейнж. Ирланд.

Эрдэмтэд үүнийг ирландын нутаг дэвсгэр дээрх хамгийн эртний байгууламж, Манай эриний өмнөх 3100 оны үед барьсан гэж үздэг. Ердөө л элс чулуу, шохойгоор барьсан зүйл.
Египетийн пирамидуудыг ч үүнээс хойш 500 жилийн дараа барьсан болох нь. Археологчид үүнийг оршуулгын булш гэдэг ч яагаад ийм хэлбэртэй хийсэн нь  бас л нууц.

Төслийг чамбай хийсний үрээр өнөө хэр бүтнээрээ үлдсэн. Бунхан руу ороход жилийн хамгийн богино өвлийн  өдөр гэрэл хамгийн сайн тусахаар тооцоолсон байдаг нь гайхамшигтай.

15. Гебекли Тепе. Турк

Энэ бол манай гариг дээрх хамгийн эртний шашны байгууламж юм. Энэ байгууламжийг манай эриний өмнөх 10000-9000 оны үед байгуулсан гэж үзэж байна.

Зарим хэсэг нь 20 тонн жинтэй чулуу. Гебекли Тепег хүмүүс хөдөө аж ахуй, шашин, бичиг соёл, дугуй, шаазан зэргийг  эзэмшихээс бүр өмнө бүтээсэн гэдэг. Харин яаж барьж байгуулсан болохоор өнөө хүртэл ингэж үлдэж хоцорсон нь бас л нууц.

Ugluu-logo172216

Санал болгох мэдээ

Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …