Таны сонирхолд: Хөшөө дурсгалд мөнхөрсөн ноход

dogХүмүүс нохойг олон зууны тэртээ өөртөө дасган гэршvvлж, vнэнч анд нөхрөө болгожээ. Арабчууд хорин мянган жилийн тэртээ нохойг гаршуулж гэрийн тэжээмэл амьтан болгосон гэдэг. Малчин монголчууд арав орчим мянган жилийн өмнөөс нохойг гэршvvлж, хотоо мануулж, ан гөрөөнд сургаж, ан ав хийхдээ найдвартай туслагч болгож ирсэн ажээ. Монгол банхар том биетэй, номхон дөлгөөн зантай, төв Азийн хатуу ширvvн уур амьсгалд сайн дасч зохицсон ноолуур ихтэй, урт сэгсгэр vстэй, урт сvvлтэй, голцуу хар, өвчvv цагаан хар, шар халтар зvстэй байдаг. Монгол нохой ихэвчлэн банхар, арслан, хойлог, барс зэрэг нэртэй, өөр нэр ч бий. Малчин монголчуудын амьдралыг нохойгvйгээр төсөөлөх аргагvй. Малын заналт дайсан чоно ихтэй газар хоточ сайн нохойгvйгээр мал сvргээ маллах аргагvй юм. Хоточ нохой шөнө цурам хийлгvй хотоо манаж, чоно, ирвэс зэрэг араатан амьтан юм уу хулгайч хот руу гэтэж мяраахад соргог мэдэрч хуцаж эзэндээ чимээ өгдөг. Шөнөжин хотоо манаж хоноод өглөө хонь мал бэлчихэд өдөржин дагаж хариулдаг нохой ч байдаг. Австрали, шинэ Зеландад хонь малаа дагаж хумиж хариулдаг, дур зоргоор тарааж явуулдаггvй жижиг нохой бий.

dog1Кавказ, дундад Азид манай банхартай төстэй овчарка хэмээх нохой буй. Зөвлөлт холбоот улс хийгээд бусад орнуудад овчаркыг хил зөрчигчийг эрж олох, баривчлах, орон байрны хулгай дээрмийг илрvvлэхэд ихэвчлэн ашиглаж байв. Дэлхийн хоёрдугаар дайны vед цэргийн ангиудын хооронд холбоо бариулах, дайны талбарт шархдагсдыг эрж олох, галын шугамаас чирч гаргах, эм, ороох боох материал хvргэх зэрэг чухал ажилд хэрэглэж байлаа. Өдгөө овчаркны гvйцэтгэх vvрэг өргөжиж хил гааль дээр хориотой бараа, хар тамхи, мансууруулах болон тэсэрч дэлбэрэх аюултай бодис олж илрvvлэхэд ашиглаж байна. Ийм нохдын vнэрлэх эрхтэн гоц сайн хөгжсөн байдаг. Цас, хөрсний гулгалт, байшин барилгын нурангид дарагдсан хvмvvсийг эрж хайх, аврах ажилд симбернар, овчарка зэрэг нохдыг ашиглаж байна. Оросын анчид голцуу Лайка нохойг анд сургаж хэрэглэдэг. Цас, мөс ихтэй хvйтэн нутгууд, тундр, туйлын бvсэд амьдардаг хvмvvс аялал, жуулчлал, ан гөрөө, ахуй амьдралдаа чарганы Лайкуудыг хэрэглэдэг. Чарганы Лайкууд цаг агаарын хvнд нөхцөл, хvйтэнд тэсвэртэй, хөлийн уландаа vстэй, хvч чадал сайтай найдвартай унаа юм. Нохой чаргаар хөлөглөж, хvн хvрээгvй газар нутагт хvрч шинжлэх ухааны vнэ цэнтэй нээлт хийсэн явдал цөөнгvй.

dog2Өмнөд, хойд туйлыг нээхэд нохойд хөллөсөн чаргаар хvрсэн ажгуу. Нохойг анагаах ухааны сорилт туршилтад өргөн ашиглаж, шинжлэх ухааны чухал нээлтvvд хийсэн байна. Лайка нохой хvний ороңд сансарт нисч, нэр алдар нь мөнхөжсөн бөлгөө. Анд сургасан нохой анчин эзнээ дагаж хэдэн бээрийн газар туулж баавгай, гахай, шилvvс зэрэг хөвчийн анг мөрөөр нь мөшгин мөрдөж, эзэндээ олж өгч агнуулна. Анч нохой шиг гайхам¬шигтай мөр ч амьтан ховор. Нохой хvний заасан зvйлийг сурахдаа гаргууд. Циркийн янз бvрийн vзvvлбэрvvдийг гарамгай сурч ямар ч алдаа мадаггvй тоглож, vзэгчдийг бахдан бишрvvлдэг гайхамшигтай циркчин нохой олон. Хvн төрөлхтөн эртнээс эдvгээ хvртэл таван мянга орчим vvлдрийн нохой бий болгож, өсгөн vржvvлж, ахуйн хэрэгцээндээ хэрэглэсээр иржээ. Зуун кг жинтэй, метр өндөр симбернар, Данийн дог зэрэг нvсэр том биетэйгээс эхлээд хэдхэн зуун грамм жинтэй нохой ч бий.

Эзэндээ vнэнч гайхамшигтай сайхан чанарыг нь vvрд дурсахын тулд нохойнд зориулсан олон хөшөө босгож, гэгээн дурсгалыг нь мөнхжvvлжээ. Ууланд төөрч, цас, мөсөнд дарагдсан хvмvvсийг аврах ажилд эрт дээр vеэс симбернар нохойг өргөн хэрэглэж иржээ. Симбернар нохой төөрсөн хvнийг олж цасан дороос ухаж гаргаад том биеэрээ дарж хэвтсээр дулаацуулж, амь оруулсан тохиолдол цөөнгvй. Аврах ажиллагааг найдвартай болгохын тулд симбернар нохойны нуруунд хvнс, шилтэй дарс, дулаан хөнжил бэхэлж явуулдаг байжээ. Симбернарууд хэдэн зууны турш аврах ажиллагаанд зvтгэхдээ мянга, мянган хvний амийг аварч, цаглашгvй гавьяа байгуулжээ. Симбернаруудын дотроос хамгийн алдартай нь Барри юм. Энэ нохой 19 дvгээр зууны эхэн vед амьдарч байсан бөгөөд 40 хvний амь аварчээ. Напельоны арми 1812 онд орост халдан довтолж ялагдаад ухрахдаа Швейцарийн нутгаар дайран өнгөрчээ. Напельоны армийн хэсэг цэрэг Швейцарийн нэг цаст ууланд явж байгаад цасны нурангид өртөж, цасанд дарагдсан юмсанж. Цасанд дарагдсан цэргvvдийг аврахаар Барриг илгээжихvй. Барри цасанд дарагдсан цэргvvдийг эрж явтал цасанд дарагдан унтаж байсан нэг цэрэг гэнэт цочин сэрж, аварга том биетэй нохойг харж, айж балмагдахдаа буудчихжээ. Хvнд шархадсан барри буцаж ирсэн ч шархаа даалгvй vхжээ. Аварга том биетэй, гайхамшигтай эрэлч Баррид зориулж 1899 онд хөшөө босгожээ. Барригийн нуруун дээр нэгэн охин сууж хvзvvгээр нь тэвэрсэн байдлаар дvрсэлсэн хөшөөн дээр “Тэр 40 хvн аварч 41 дэх нь алсан юм”гэж бичсэн байдаг ажээ. Балто хэмээх анч vvлдрийн гайхамшигт нохойд зориулж Нью-Иорк хотод 1925 онд хөшөө босгожээ. Берингийн хоолой орчимд байдаг Ном хотод сахуу өвчин гарч эм тариагvйн улмаас хvмvvс vхэж байжээ. Сахуугийн эм авч болох хамгийн ойр хот 1000 км-ийн алсад орших Ненон хот байв. Тэсгим өвлийн улиралд энэ замыг зөвхөн нохойд хөллөсөн чаргаар туулж болох байв. Балтогоор ахлуулсан 13 нохой хөллөсөн чаргаар тэсвэр хатуужил, хvч чадал сайтай нэг эр тийш гарчээ. Аляскийн тэсгим хvйтэн, хvнд бэрх замд сайх эр хамаг хvч чадлаа барж, чарган дээрээ унахад Балто Ном хот орох замыг олж чухал эмийг эзэнтэйгээ хамт авчирсан юмсанж. Нью-Йорк хотын төв хэсэгт байдаг хөшөө бол соотон чихтэй, цагирагласан сvvлтэй, хосгvй ухаантай, асар их тэсвэр хатуужилтай Балто хэмээх нохойд зориулсан хөшөө юм. Уг хөшөөн дээр”Хатан зохигт хөллөгөөний нохдод”хэмээн бичсэн байдаг ажгуу.

dog3Японы Сибуа тосгоны иргэн X. Цено нас барсны дараа тvvний Качико хэмээх нохой эзнээ өөд болсноос хойш есөн жилийн турш галт тэрэгний буудал дээр тvvнийг ажлаасаа ирэхийг хvлээн зогсдог байжээ. Эзэндээ гайхалтай vнэнч Качикод зориулан хөшөө босгожээ. Скайтрьер Боби хэмээх нохой өөрийнхөө эзэн Токагийн шарил дээр 14 жилийн турш ирдэг байжээ. Тvvнд зориулсан хөшөө Шотландын Эдинбург хотод байдаг аж. Хараагvй хvмvvст хөтөч болж байсан нохойнуудад зориулсан хөшөө Германы Берлин хотод бий. Дашрамд өгvvлэхэд, vvнийг тэрлэгч бибээр 1999 онд АНУ-ын хуучин нийслэл Филадельпия хотод өвөлжсөн юм. Өглөө бvр явган хvний замаар гvйж явахад саарал нохойны хvзvvвчнээс уясан уяанаас барьсан цэх шулуухан нуруутай өндөр негр эр хөтөч нохойгоо даган алхсаар автобусны буудалд хvрч зогсоно. Автобусны жолооч буудал дээр зогсмогц урд хаалгаа нээхэд саарал нохой эхлэн орж, эзэн нь араас нь дагаж ордог байлаа. Золгvй учралаар сохорсон эзэндээ хөтөчийн vvрэг гvйцэтгэдэг эл нохой замдаа огтхон ч төөрч будлилгvйгээр эзнээ хөтөлж автобусны буудалд хvргээд буцахад нь тvрvvлэн алхсаар гэртээ аваачдаг тэр ухаантай нохойд эзэн нь хачин их хайртай юм билээ. Тийм гайхамшигтай ухаантай нохойгоо хайрлалгvй ч яах билээ. Австралийн Гандагай хотоос зайдуухан газар замын хажууд авдар дээр сууж буй нохойны хөшөө байдаг аж. 19 дvгээр зууны vед алтны эрэлд бөөн бөөнөөрөө явж байсан хvмvvст харуул хамгаалалтын vvргийг гайхалтай сайн гvйцэтгэж байсан нохдын дурсгалд зориулж энэ хөшөөг 1932 онд босгожээ. Нохойд зориулсан хөшөө дэлхийн өнцөг булан бvрт байдаг аж. Тvvнээс хамгийн эртнийх нь гvн Лебелин гэгч өөрийнхөө хайртай нохойг андууран буудаж алсандаа ихэд харамсч, Умард Уэльст 13 дугаар зууны vед энэ хөшөөг босгожээ.

А.Тамир

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …