Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 24 дүгээр хуралдаанаар нийслэлийн 2015 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ баталсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Татварын бус орлогын гол эх үүсвэрийг газрын дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтыг тодорхой байршлуудад зохион байгуулах, нийслэлийн өмчийн зарим барилга байгууламж, эд хөрөнгийг хувьчлах замаар бүрдүүлнэ.
Улаанбаатар хотод 2014 оны 04 дүгээр улиралын байдлаар ажилгүй иргэдийн тоо 21.5 мянган хүн болж, 2013 оны мөн үеийн түвшингээс 4.5 мянган хүнээр буюу 26.5 хувиар өссөн бөгөөд цаашид ч ажилгүй иргэдийн тоо өсөх хандлагатай байна.
Нийслэлийн хэмжээнд хэрэглээний үнийн идексийн хэмжээ 8.5 – 9.0 хувьтай байгаа бөгөөд иргэдийн дунд цаашид орлогын эх үүсвэр нэмэгдэх, шинээр ажлын байртай болох гэсэн итгэл буурч байгаа, мөн хотод ядуурлын түвшингийн хэмжээ буурахгүй байгаа гэсэн судалгааны дүн гарч байна.
Энэхүү нөхцөл байдалтай уялдуулан төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх замаар ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ. Мөн Жижиг, дунд үйлдвэрлэл, Бичил, бизнесийг дэмжих, Улаанбаатар – Орон сууц сан, нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг цаашид хэвийн тогтвортой явуулах санхүүгийн эх үүсвэрийг төсөвт тусгасан.
Нийслэлийн төсвөөс 2015 онд Бичил зээлийн сангаас 15.2 тэрбум төгрөг, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 6.0 тэрбум төгрөгийн хөрөнгийг иргэдийн хөдөлмөр эрхлэлт, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулан зарцуулна.
Нийслэлийн орон нутгийн төсвийн орлогын эх үүсвэрийг 2015 оны анхны батлагдсан түвшингээс 101.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 635.8 тэрбум төгрөг болгож баталлаа. Мөн нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын
– See more at: http://www.zasag.mn/m/ulaanbaatar/view/9160#sthash.G1APnj7y.dpufхэмжээг 79.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 260.0 тэрбум төгрөг болгож, урсгал зардлыг хэмжээг 30.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 374.5 тэрбум төгрөгөөр тус тус баталлаа.
Нийслэлд 2015 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнүүдийг салбар бүрээр танилцуулбал:
Хот байгуулалт, дэд бүтцийн салбарт:
1. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, ирэх онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийн бэлтгэлийг хангах зорилгоор шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах, газар чөлөөлөх ажилд нийт 12,5 тэрбум төгрөгийн хөрөнгийг зарцуулна. Үүнд:
- Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн Ерөнхий төлөвлөгөө, хөгжлийн хөтөлбөр, мастер төлөвлөгөө боловсруулахад- 3,5 тэрбум төгрөг,
- Шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсөв боловсруулахад- 2,0 тэрбум төгрөг ,
- Газар чөлөөлөх, нөхөх олговорт- 7,0 тэрбум төгрөг,
- Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, барилга угсралтын ажилд -40 тэрбум 315,8 сая төгрөг,
- АХБ-ны зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”- ийн I шатны ажил /СХД, СБД/- 18,0 тэрбум төгрөг,
- Налайх дүүргийн 2-р хорооны “Нарлаг” гэр хорооллын гадна шугам сүлжээний угсралтын ажилд-600,0 сая төгрөг,
20 тэрбум 437,2 сая төгрөгийг зарцуулж дараах инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:
- Хорооллын доторхи ИШС-ний шинэчлэлт-10,2 км
- Ус хангамжийн шугамын шинэчлэлт- 1,9 км
- Ариутгах татуургын шугамын шинэчлэлт -1,7 км
- Бага оврын цэвэрлэх байгууламж шинээр барих- 1ш
- Үерийн хамгаалалтын барилга, байгууламж- 3,3 км
- Цахилгааны дэд станц -1
- Шинээр барих авто зам- 20,7 км
- Өргөтгөл, шинэчлэлт хийх авто зам-30,65 км
- Гүүр- 58 у/м
- Авто замын нүхэн гарц-22 м
- Замын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио- 15 цэгт
- Замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх болон хяналтын камер- 10 цэгт
Нийслэлийн төсвөөс 27 тэрбум 318,0 сая төгрөгийг зарцуулна.
- Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга -16ш
- Сургуулийн өргөтгөлийн барилга -1ш, 320 суудал
- Цэцэрлэгийн барилга-9ш, 1820 ор
- Сургуулийн спорт заал -1ш
- Сургууль, цэцэрлэгийн барилгад их засвар хийхэд 2,0 тэрбум төгрөгийг зарцуулна.
- Цэцэрлэгийн барилга -17ш, 1845 ор
- Сургуулийн барилга-11ш, 6400 суудал
- Сургууль, цэцэрлэгийн барилгад их засвар хийхэд 729,4 сая төгрөгийг зарцуулна.
- Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга -72ш /Үүнээс 2015 онд 30 барилга барина/
- Сургуулийн барилга-7ш, 4980 суудал
- Цэцэрлэгийн барилга- 3ш, 640 ор
- Сургуулийн барилга-5ш, 3160 суудал
- Цэцэрлэгийн барилга- 5ш, 920 ор
- Сургуулийн барилга-20ш, 12140 суудал
- Цэцэрлэгийн барилга-3ш, 300 ор
- Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор – 16 ширхэг /1920 ор, 2880 суудал/
- Сургуулийн барилга – 7 ширхэг /3840 суудал/
- Цэцэрлэгийн барилга – 20 ширхэг /2125 ор/ тус тус ашиглалтанд орно.
- “Багачууд хүнс” ОНӨААТҮГ-ын барилга
- “Хүнс хангамж төв” ОНӨААТҮГ-ын барилгын засвар, агуулахын барилга
- Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хүнсний хангамжийн асуудал хариуцсан “Асгат”, “Өсвөр үе”, “Багачууд хүнс”, “Хүнс хангамж төв” ОНӨААТҮГ-ын хүнс тээвэрлэлтийн тусгай зориулалтын автомашин- 8ш
Нийслэлийн төсвөөс 8 тэрбум 206,8 сая төгрөгийг зарцуулна. Үүнд:
- Хан-уул дүүргийн түргэн тусламжийн төв- 2681,8 сая төгрөг,
- Хүүхдийн эмнэлэгийн барилгыг БГД, ЧД, ХУД-т барьж эхлэхэд 2825,0 сая
- Эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмж- 2700,0 сая төгрөг тус тус зарцуулна.
Эмнэлэгийн барилга -3ш, 490 ортой.
Нийслэлийн 2015 оны төсөвт орж буй өөрчлөлтийг хүснэгтээр харуулбал:
Нэр төрөл | 2015 оны батлагдсан дүн | 2015 оны төсвийн тодотгол | Зөрүү | |
1 | Нийслэлийн орон нутгийн төсвийн орлого | 534 582.3 | 635867.5 | 101285.2 |
2 | Нийслэлийн орон нутгийн төсвийн зарлага | 547 059.9 | 656926.8 | 109866.9 |
Үүнээс: Хөрөнгө оруулалт | 202 908.8 | 282466.5 | 79557.7 | |
Хотын шуудын хөрөнгө оруулалт | 180 445.9 | 260003.6 | 79557.7 | |
Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт | 22462.9 | – | – | |
Урсгал зардал | 344 151.1 | 374460.3 | 30309.2 | |
3 | Өмнөх оны орлогын давалт, төсвийн хэмнэлт, шилжих зардлаас санхүүжих | 12 477.6 | 21 059.3 | 8581.7 |
4 | Улсын төсөвт төвлөрүүлэх орлого | 0 | 0 | – |
5 | Орон нутгийн хөгжлийн сан | 38604.4 | 24527.9 | -14076.5 |
6 | Улсын төсвийн тусгай шилжүүлэг | 283 144.2 |
|
|