Ил зуухыг хэрхэн хийх вэ?

300-574ac6aa96fa9883b7e99929d0c8fa76e7c1443aДулааны улиралд ч гэсэн гадаа гал түлээд тойрч суугаад хооллох бас л сайхан байдаг шүү дээ. Ил гал дээр чанасан бор цай хүртэл амттай гэж ярилцдаг даа. Яг ийм орчинг зуслангийн байшингийн дэргэд эсвэл хашаандаа бүрдүүлж болох юм. Гэвч эрүүл газарт шууд гал түлэх, гэмтээх нь бас тийм сайн зүйл биш. Иймд байнга ашиглаж болох ил гал түлэх цэгийг хэрхэн хийж болохыг танилцуулж байна.

  1. Газраа зөв сонгох

1. Манай орон салхи ихтэй тул газраа зөв сонгох зайлшгүй шаардлагатай гэнэ. Мөн ойр орчмын зүйлээ шатаахгүй байхаар газар олох
2. Зургийн дагуу орох материалаа сонгох. Зураг дээр хайрган суурь, чулуун блок, дээд эрмэгийг эмжих байгалийн чулуу, дотор талд төмөр хаяавч. Харин ханыг хүссэн материалаар сонгож болно. Жишээ нь тоосго, мөн ойролцоо хэлбэрийн байгалийн чулууг сонгож болно. Хаяавчийг хуучин усны болон элдэв зүйлсийн төмөр торхыг тайрч ашигласан ч болох юм.

firepit-0907-03

3. Тойрог хэлбэртэй байхыг бодож доош нь 15-20 см ухаж ургамлын үндэс бүхий үеийг авна. Гадна ханын дагуу хайрга дэвсэж суурь бэлдэнэ. Дэвсгэр сууриа сайтар нягтруулах нь зүйтэй.

firepit-0907-044. Суурийг өрөхдөө “тэгш ус” ашиглавал жигд цэвэрхэн үзэмжтэй болж чадна. Зураг дээр зүссэн чулууг ашигласан байгаа. Монголд ийм материал ховор учир тоосго ашиглавал илүү хялбар байх болно.

firepit-0907-055. Тоосгоо хооронд нь элс, цементэн зуурмагаар холбоно. Зураг дээр тусгай зориулалтын барьцалдуулагч ашигласан байгаа. Газраасаа хамаараад 4-5 үе тоосго өрвөл тохиромжтой.

firepit-0907-01firepit-0907-026. Бэлэн болсон ханан дотроо тайрч бэлдсэн торхоо байршуулаад дээд эрмгээс 10 см намхан байхаар бодож хайргаар дүүргэнэ.  Мөн хайргаар дүүргэхдээ торх, хана хоёрын хооронд 5 см зайтай байхыг бодолцох нь зүйтэй.

firepit-0907-07

7. Эцэст нь эрмэг хэсгийг байгалийн чулуугаар өрснөөр ил зуух бэлэн болно.

firepit-0907-08

Эх сурвалж: Барилга.МН

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …