Г.Зулхүү: Вирусын халдварыг хялбар гэж бодож болохгүй

olloo_mn_1435373546_zulhvvАнагаах ухааны доктор Г.Зулхүүг “Баасан гаригийн зочин”-оор урьж, дэлхий нийтийг хамарсан  вирусын тархалт, халдварт өвчлөл, түүнээс хэрхэн сэргийлэх талаар  ярилцлаа. 

Олон  оронд вирусын гаралтай халдварт өвчин гарч дэлхийн нийтийг түгшээж байна. Гэтэлугвирусыг бүрэн төгс эмчлэх үр дүнтэй арга одоо болтол олдоогүй байна. Энэ нь юутайхолбоотой юмбол?

-Хамгийн эхлээд  шинэ вирус гарч байгаа  тухайн орчин нөхцлийг сайн судлах ёстой. Вирусын гаралт хүрээлэн буй орчноос ихээхэн шалтгаалдаг. Тухайлбал, тахиа, адууны фермер хөгжүүлдэг газарт  шувууны өвчлөл, томуугийн вирус их  байдаг. Томуугийн вирус шувуунд ч, хүнд ч халдана. Гэхдээ хувьсч өөрчлөгдөх магадлал нь бас өндөр. Монголд ханиад, томуугийн вирус маш олон төрлөөр тохиолдож байсан.

Тухайлбал, намайг хүүхэд байхад тэмээний вирус  гарч  ХААДС-ийн /тухайн үеийн нэрээр/  багш Бэх-Очир гэдэг эрдэмтэн  судалж, тэр бүтээлээрээ Төрийн шагнал хүртсэн.  Эмч болж энэ  салбарт мэргэжил эзэмшсэнээс хойш  би ханиад, томуугийн томоохон дэгдэлтүүдэд  олон удаа ажилласан. Том хүн, хүүхэд жилд дөрвөн удаа амьсгалын замын цочмог халдвараар өвддөг. Нэг удаа өвдөхөд ихэнхдээ дархлаа тогтдог. Нөгөө вирус нь хэдэн жилийн дараа өөрчлөгдөөд дахин дэгдэхэд бидний дархлаа  түүнийг нь таньдаггүй. Өвчин ингэж давалгаа маягаар гардаг. Халдварт өвчний онолд үүнийг халдварт өвчин өөрийн  удирдлагатай, өөрөөр хэлбэл өөрийн зарчимтай. Өнөө үеийн хүн ам тэрийг хүрээд туулаад өнгөрсөн бол туршлагагүй, мэдлэггүй дараагийн үед дахин хүрэх гэх мэтээр долгион маягаар давалгаалдаг гэж үздэг. Тиймээс шинэ вирусын халдварт өвчлөл гарахад бактерийн гаралт, хүрээлэн буй орчинтойгоо харьцаж буй хүний зан үйлээс ихээхэн хамаардаг. Жишээ нь, манайд тарваган тахал гэж  өвчин байсан.  Өнөөдөр бид тарвагаа устгаад бараг дууссан, гэтэл манай газар нутагт тахлын нян байсаар байна. Магадгүй үүсгэгч, дамжуулагч нь тарваганаас  зурамд, түүнээс  өөр амьтанд шилжсэн байж болзошгүй. Цаашилбал, түүнийг таньж, оношилж чадахгүй барьц алдахыг ч байг гэхгүйн учир энэ.

Хүмүүст сайн ойлгуулах үүднээс та тодорхой жишээ хэлэхгүй юу?

-Тухайлбал, өнөөдөр Цагаан цэцэг өвчин  хаана ч байхгүй. Миний үеийнхэн, бидний дээд үеийнхний бугалган дээр гүнзгий сорви байдаг нь цагаан цэцгийн вакциных. Энэ вакциныг 1978 он хүртэл тарьж дархлаажуулсан  байдаг юм. Тэр өвчин устсан гэсэн цагаас хойш нэг ч хүнийг вакцинжуулаагүй, өөрөөр хэлбэл 1978 оноос хойш цагаан цэцгийн дархлаажуулалт хийгдээгүй. Гэтэл тэр вирус алдагдаж дэлхийн аль нэг оронд тархах юм бол маш хүнд хэлбэрийн өвчин тусна. Үүнд цагаанбурхан, улаанбурхан гэж нэлээд эртнээс бий болсон  хоёр том өвчин, дээр нь тарваган тахал, бусад ханиад, томуу бүгд орно. Вирус яагаад ингэж хувьсч өөрчлөгдөөд байна гэдэг шалтгааныг  дэлхий нийт судалж тогтоож чадахгүй байгаа юм. Зарим нь байгаль экологийн өөрчлөлттэй, зарим нь нарны идэвхжилтэй холбож үздэг. Дэлхийн насжилттай холбоотой гэж үзэх судлаач ч цөөнгүй. Гэхдээ эцсийн эцэст хүрээ­лэн буй орчны өөрчлөлт маш чухал. Тэгэхээр бид гурван зүйлийг мартаж бо­лохгүй. нэгдүгээрт, бидний хүрээлэн буй орчин ихээхэн өөрчлөгдөж, бохирдож янз бүрийн асуудал гарах юм бол эргээд ямар нэгэн хэмжээгээр бидэнд нөлөөлдөг. Тэр нь ямар ч байдлаар ирж болно, вирус, бичил биетүүд, амьтад өөрчлөгдөж болно. Түүнтэй холбоотой дамжих зам, үүсгэгчүүд өөрчлөгдөнө. Өвчний хэлбэр бас өөрчлөгдөнө.

Тэгэхээр манайд нэг хэсэг дэлгэрч байгаад сүүлийн үед алга болсон, улсын хэмжээнд бүрэнустсангэж үзэж байсан улаанбурхан өвчин сая маш хүчтэй, хурдан тархацтай гарсан нь иймшалтгаантайгэсэн үг үү?

-Өвчний тархалт хурдан, тууралт маш шигүү гарч  амьсгал боогдох зэргээр хүндрэл их байна. Эм тарианы зардал ч өндөр төвшинд яригдаж байгаа. Дээхнэ халдварт өвчин байсан, гэхдээ хүн ам тархай бутархай, суурьшил нягтрал бага байсан учраас өвчний тархалт харьцангуй гайгүй байсан байх. Ахмад хүмүүс тэр талаар ярихдаа хүүхдийн дунд улаанбурхан их тархаж, зарим нь орондоо унтаагаараа өнгөрч байсан  гэлцдэг. Өнөөдөр бид хүн ам олширч, нэг газар хүн амын суурьшил их байгаагаас өвчний тархац маш хурдан байна. Нөгөө талаас халдварт өвчнөөс болгоомжилдог, сэргийлдэг зан үйл маань биднээс орхигдчихож гэсэн дүгнэлтэд хүрч байна. Учир нь дээр үед халдварт өвчин туссан хүнийг илүү гэртээ тусгаарладаг, хот айлаараа хөл хорио тогтоож холуур  тойруулаад улаан дээс татдаг  байсан уламжлалтай. Гэтэл өнөөдөр манайхан улаанбурхан туслаа гэхэд эмнэлэгт хандаж, гэртээ тусгаарласан юмгүй,  тоосон шинжгүй гудамжаар сэлгүүцэж, амны хаалт зүүхгүй ханиалгаж, хүйтэн ус ууж даарч хөрөөд  явцгааж байна. Ер нь бол энэ өвчнийг гарч байх тухайн үед нэг хэсэгтээ дархлаажуулалт хийсэн. Тэр үед хоцорсон юм уу, өвөө, эмээ дээрээ байж байгаад вакцин хийлгээгүй нэг хэсэг үе үлдэж, тэр нь өсч дархлаагүй хүн ам бий болсонтой холбоотой гэж сүүлийн үеийн байдлыг дүгнэж байгаа. Тэр дотроо вакцин хийсэн ч дархлаажуулалт суларсан байж болно, эсвэл вакцины чанар муу байсан байж болно, эсвэл вакцинд огт хамрагдаагүй хүн ам байж мэднэ. Ний нуугүй хэлэхэд, бид хүмүүсийг 100 хувь вакцинд хамруулж чадахгүй байгаа шүү дээ. Жишээ нь, манайд гудамжаар яваа эмзэг бүлгийнхээ хүн амыг бүрт­гэж вакцинжуулж байна уу гэвэл үгүй.

Тэгэхээр дэлхий нийтэд тархаад байгаа вируст халдварын үед нэн түрүүнд  анхаарахзүйлүүд юу вэ?

-Халдвар судлаач, хал­д­вартын эмч, лабораторийн эмч   гэж бий.  Энэ гурван том мэргэжилтэн  хоорондоо нягт холбоотой ажиллаж, эгзэгтэй цаг үед тэдгээр мэргэжилтнүүдийнхээ зааврыг дагах маш чухал. Аль ч улс оронд энэ байдал алдагдвал замбараагүй байдал үүсч, хүн амаа халдварт өвчнөөс сэргийлж чадахгүй. Сайн жишээ гэвэл, 2003 оны SARS-ийг хэлж болно. Манайд 11 хүн өвчилсөн нь Өвөрмонголоос халд­вар авсан байсан.  Тэр үед  Эрүүл мэндийн сайд байсан  академич  Нямдаваа гуай маш сайн ажилласан. Оношлоход хэцүү байсан, тэр хүмүүстэй холбогдсон бүх хүнийг гэрт нь тусгаарлаж, сэжигтэй тохиолдлуудыг шинжилж, эмнэлэг дотроо хамгаалалтын горимоос өгсүүлээд маш нарийн зарчмаар ажилласан. Дараа нь би ДЭМБ-ын SARS өвчний талаарх чуулганд оролцоход манай улсыг маш сайн ажилласан гэж үнэлсэн. Тэгвэл Канад халдвар, хамгааллын дэглэм барилгүй, эмч, эмнэлгийн ажилтнууд нь өвдөж, эмнэлгийн дотоод халдвар гаргасан зэрэг нь маш муу үзүүлэлт болсон. 1987 онд ашиглалтад орсон манай ХӨСҮТ-ийг бүрэн хэмжээнд ашигласан бол маш сайхан төв байсан, одоо хүн амын өсөлт, орчин үеийн хэрэгцээ шаардлага гээд  ачааллаа даахгүйд хүрч байна.

Эбола,  гахай ханиад буюу  N1 H1 гээд халдварт өвчнүүд яагаад тэгж хурдан тархаадбайсан юм бол?

-Дэлхий даяарчлагдаж байгаа учраас гахай ханиад N1 H1 вирус гэхчлэн бусад халдварт өвчнийг хаанаас ороод ирэв гэдгийг тогтоох маш хэцүү. Тэр байтугай тодорхой В, С вирусыг та хаанаас авчихав гэхэд сэжиг байдаггүй  нь маш сонин. Бусад вирус түүнтэй адил. Юунаас болов, хаанаас гарав дамжсан замыг нь таслах л маш чухал. Амьтнаас үүсэлтэй вирус амьтанд, хүнээс гарсан вирус  хүнд л дамждаг. Дэлхий нийтийг цочроож байгаа эбола вирус их халдвартай. Түүгээр өвдсөн хүний бүх шингэн   халдвартай болдог. Түүнчлэн бие махбодь, вирус нян, хүрээлэн буй орчноос гадна, халдвар дамжих зам гэж байна. Жишээ нь, манайд хачигт инсулинц гээд ярьдаг. Хачигт хазуулсан хүн л өвдөхөөс хазуулаагүй бол өвдөхгүй. Түүнтэй адил эбола вирус өөр юм. Хүний нус,шүлс, цэр, цус, шээс бүгд халдвартай. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтнууд өвдөх магадлал маш өндөр байдаг. Тэнд  ажилласан эмч, эмнэлгийн ажилтан, хамт байсан хүмүүсийг тусгаарлах, хянах нь маш чухал.

Корона вирусын тухайд та ямар дүгнэлт хийж байна?

-Би  корона вирусын ерөнхий төлөв, шинж чанарыг  ойлгох нь чухал гэж үзэж  байгаа. MERS, SARS, эбола ч бай бүх вирус  маш олон замаар хүнд халдаж болдог. Тухайлбал, ханиахад нь амьсгалын замаар цацарч, цэр шүлсээр ялгарч болно. Бие засах үед өтгөн, шингэнээр нь дамжин гадаад ертөнцөд тархаж  болно. Эсийн доторх вирус нь магадгүй гадаад ертөнцөд тэсвэртэй байж мэднэ. Тиймээс халдварт өвчинтэй хүмүүстэй шууд хавьтал үүссэн тохиолдолд халдвар авах эрсдэлтэй. Дэлхий нийт SARS дэгдсэн шалтгааныг хайгаад олоогүй. Дамжих, халдах зам нь юу ч байж болно. Томуугийн вирус гэхэд л гадаад орчинд тэсвэртэй, дамжих эрсдэл их, гэтэл бид ганц компьютер дамжуулаад цөмөөрөө бичнэ, номынхоо хуудсыг шүлсдэж байгаад эргүүлдэг. Халдварт өвчлөл нийгэмшилтэй  салшгүй холбоотой гэдэг нь энэ.  Вирус, өвчин үүсгэгч болгон  өөрийн  онцлогтой. Жишээ нь, улаанбурхнаар өвдсөн хүнтэй шууд ойртож, агаар дуслын замаар дамжсан хүн өвдөнө. Гэтэл салхин цэцэг  өвчний вирус гадаад орчинд тэсвэртэй, агаараар дамжиж болно, шатны хонгилоор гарч дээд давхрын хүмүүст хүрч мэднэ. Тиймээс монголчууд салхин цэцэг гэж нэрлэсэн. Өвчнийг  оношилж, гүнзгий таньсан учраас тэгж онож нэрлэсэн байх. Халдварт өвчин өрх гэрийн,  улс орны эдийн засагт  маш их хөнөөлтэй. Зарим сургууль, цэцэрлэгт хүүхэд халуунгүй л бол багш эмийг нь авчраад уулгаад явж байх жишээтэй. Гэтэл бусад хүүхдэд өвчин халдварлана. Хүүхдээ өвдөхөөр эцэг эхчүүд нь ажлаасаа чөлөө авна, эм тариа авах  мөнгө төгрөг хэрэгтэй болно. Сүүлийн үед ихэнх байгууллагууд том зааланд нийтээрээ суудаг болсон. Хүмүүс ажлаа таслахгүйн тулд ирдэг. Ширээ тойроод олон хүн сууж байгаа тохиолдолд нэг нь ханиадтай бол цөмөөрөө өвдөнө. Эцсийн эцэст нэг хүнээс болж улс орны, тухайн компани, үйлдвэрийн ажил доголдоход хүрнэ. Өвчин өнөөдөр нэг хүнд, маргааш хоёр хүнд тусч, гэр бүлийнхэнд  нь халдварлах зэргээр  цааш даамжирна. Тиймээс халдварт өвчнийг гайгүй биз гэж басах юм уу, хялбар бодож болохгүй. Эмчийн зааврыг ягштал баримтлах нь зүйтэй.

-SARS-ийн тухай та юу хэлэх вэ?

 -ХӨСҮТ-өөс “Халдварт өвчин”  нэртэй гурван ч цуврал ном бичсэн. Түүнд би SARS өвчний талаар Хятадын номоос орчуулж оруулсан. Шинэ гарч байгаа халдварт өвчүүд их төлөв хаанаас юугаар үүсгэгдсэн нь тодорхойгүй, өмнө нь бидний дунд байсан жирийн нэг микроп гэнэт хүчтэй идэвхжиж өвчин үүсгэгч болж хувирдаг. Жишээ нь, SARS-ийн үүсгэгч хаанаас гарч, яагаад өвчин үүсгэв гэдгийг дэлхий нийт  олж тогтоож чадаагүй. Амьтан худалддаг хүмүүс, тиймэрхүү газраас анх гарсан байх гэсэн таамаглал үлдсэн. Арабд гарсан ханиадыг  тэмээнээс үүсч хүнд дамжсан байх гэж судлаачид үзэж байгаа.  Тэгвэл корона вирусын тэмтрүүл нь титэмтэй төстэй, дотроо маш олон төрөл.  Жишээ нь, ямааг дотор нь ноолуурын чиглэлийн, мах, сүүний чиглэлийн гэхчлэн ангилдаг шиг вирус ч олон төрөлтэй. Тухайн вирусыг үүсгэж, тогтоож байгаа зүйлүүд өөрчлөгдөхөд хувьсч огт өөр шинж чанартай болдог. Гэхдээ вирусын өөрчлөгдөж, хувьсч байгаа нь байгаль дэлхийд маш нийтлэг үзэгдэл. Жишээ нь, бидний бөгж хийж зүүдэг доржпалам гэж маш хатуу чулуу химийн элемент нь жаахан өөрчлөгдөхөд бал чулуу болж хувирдаг. Вирусын хувьсч өөрчлөгдөх чанар түүнтэй адил.

Тэгэхээр  тархац өргөн, дээр нь хувьсамхай  чанар бүхий  вируст өвчлөлийг оношилж,эмчлэхэд манай  улсын нөхцөл боломж ямар байдаг вэ?

-Маш тулгамдсан асуудал. Би түрүүнд хэлсэн, халдварт өвчлөл бол нийгмийн үзэгдэл гэж. Тухайн нийгэм ямар хөгжилтэй байна, хөгжлийнхөө ямар шатанд байгаа зэргээс ихээхэн хамаардаг. Тийм учраас улс орон бүрт өөр өөрийн онцлог бүхий өвчин гардаг. Жишээ нь, халуун оронд хумхаа өвчин тархацтай байхад манай оронд сүрьеэ тархацтай байдаг.

Яагаад сүрьеэгийн тархац их байдаг юм бол?

-Энэ өвчин бактераар үүсгэгддэг. Гэхдээ нийгэмтэйгээ салшгүй холбоотой. Нийгмийн доройтол,  бухимдал, хоол хүнсний хомсдол, агаарын бохирдол, хүн амын нягтшил суурьшил ихээхэн нөлөөтэй. Нэг гэр бүлд өвөө нь ч юм уу  сүрьеэтэй байхад үргэлж ханиагаад зугуу зугуухнаар сүрьеэгийн нянг тархаагаад байна. Гэтэл тэр нь хүүхдэд нь дамжина, ач, зээд нарт нь хүрнэ. Тэд халдвар авсан даруйд өвдөхгүй, хэзээ хойно нэг даарч хөрөх юм уу, ханиад томуу хүрэхэд сүрьеэ нь идэвхжин хүндэрч, ясанд орох  юм уу, уушгинд  орж улмаар халдварт миненгит болох гэхчлэн даамжирдаг. Цаашилбал, улаанбурхан, SARS, гепотитын вирус гээд яривал есөн төрлийн вирус хүний биеийг цочмог үрэвсүүлдэг. Элгийг онож гэмтээхгүй ч, амьсгалын замыг гэмтээдэг өвчнүүд томуугаас өгсүүлээд олон байна.

Зууны мэдээ
Ч.Зотол

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …