Эд баялгийн Бурхан Баян Намсрай

Намсрай бурханы зүрхэн тарни:
УМ ВЭЭ СУХАЙ УМ ВЭЭ ШАРВАА НАЕЙ СУУХАА
    Эрт урьд цаг өвгөн эмгэн хоёр үрийн ганц хүүдээ Намсрай гэдэг нэр хайрлаж гэнэ. Өвгөн эмгэн хоёр ганц хүүгээ амандаа хийвэл ууснам болбуу, алгандаа тавивал бөмбөрнөм болбуу” гэж хайрласаар хүү нь өдрөөс өдөр өсөж эрийн цээлд хүрээд нэгэн өдөр ээждээ  “ээжээ би өдий том болтлоо гадаа гарч орчлон ертөнцийн сонин сайхныг үзээгүй юм. одоо гадна дотно гарч үзье” гэж гуйхад аав ээж нь ядуу тул гурван алтан чямба  өгч  “үүнийг замын зардал болгоорой, замдаа сайн яваарай ” гэж цацлаа өргөн хоцорсон гэнэ.
    Намсрай гурван алтан чямбаа аваад явж байтал ээрэм цагаан хөдөө нэгэн анчин нум сумаараа нэг час улаан үнэгийг онилж байж гэнэ. Намсрай анчны дэргэд хүрч  “ анчин ахаа тэр үнэгийг алахгүй байж болох уу ” гэж гуйж гэнэ. Тэгсэн чинь анчин  “одоо намрын сүүл өвлийн эх болж байгаа тул үнэгний арьс их үнэд хүрнэ, үнэгний арьсаар малгай хийвэл ч сайхан малгай болно” гэж хариулав. Тэгэхэд Намсрай   “та тэр үнэгийг алахгүй бол би танд гурван алтан чямба өгье” гэсэнд анчин зөвшөөрөөд үнэгийг алалгүй мөнгийг нь аваад явж гэнэ. Тэгээд Намсрай хүү   замаа хөөгөөд явжээ. Уулыг даваж явтал нөгөө улаан үнэг хүрч ирээд  “Амийг  минь аварсан ах танд их баярлалаа, би уул нь улсын хааны хүргэн юм. Хэрэв танд ямар хүчир бэрхшээл тааралдвал тэр харагдаж байгаа өндөр уулын элгэн хаданд хүрч  “үүдээ нээ” гэж дуудвал би гараад ирнэ” гэж хэлээд алга болжээ.
      Намсрай хүү их л хол газар хүрээд гэр орноо санаж нэг хоноод гэрийн  зүг  явжээ. Өвөл болж хүйтний эрч чангарч байсан тул нимгэн хувцастай Намсрай хүү дааран бээрч явтал нүүрс тээсэн хүмүүс тааралдаж нэг газар очиж нүүрсийг нь түлээд дулаацаж унтаад маргааш өглөө нь сэрэхэд нөгөө нүүрс тээсэн хүмүүс бүгдээрээ байхгүй байв гэнэ. Тэгээд аргаа барж үнэгний хэлсэн хаданд очоод  “хаалгаа нээ”  гэтэл  нэг том дуутай мэлхий гарч ирээд  “та хүрээд ирэв үү, гараа над өг, нүдээ ань, нээ гэхэд нээгээрэй ” гээд баахан шуугиж байснаа “одоо нүдээ нээ” гэхэд нь  нүдээ нээвэл нэг сайхан ордны үүдэн дээр байна гэнэ. Ордны хаалгаар нэгэн гоо үзэсгэлэн охин бас нэг залуу гарч ирээд    “та сайн ирэв уу, та намайг таньж байна уу” гэж асуусанд Намсрай  “танихгүй байна” гэж толгойгоо сэгсэрч гэнэ.
     Тэгэхэд нөгөө залуу  “би үнэгт хувилаад явж байтал та миний амийг аварсан биз дээ, энэ бол лусын хааны охин” гээд дэргэд байгаа охиныг заав. Тэгээд алт мөнгө эд хөрөнгө юу ч авалгүй, зөвхөн бурхны өмнө тавиастай хоёр цагаан цэцгийн нэгийг нь аваад, эрдэнийн цэцгээр юу хүссэн бүхнээ бүтээж , сайхан сэтгэлтэйгийнхээ эрхээр хожим нь бурхан болсон гэдэг ч  домог бий.
     Намсрай бурхан нь санасан төдий л ядуурал арилдаг бурханы хутгыг дээдэд орших ба амьтан бүхний горьдлогыг найман газрын эрх баялагаар хангагч орон бүхий дээдэс эдийн эзэн их хаан бясман нөхөд бүгд ир итгэлт бүхний сэтгэлд одоо таван цөвийн цаг бүхэнд нүглийг бачигт живсээр завсаргүй тав бүгдийг эдэлжээ. Амьтан нийтийн тэтгэгчийг хоёр мөрөнд нар, сараар чимсэн, их зэндмэнээр биндэрлэсэн малгай, ээмэг, эрхи, элбэг сайхан  торгон хувцас дөрвөн шулмасын дайныг асар ялах, би шараас гарсан тугийг баруун гартаа, зүүн гартаа сангийн хурыг буулгагч морин хулгана барьсан их эрдэнийн мөн чанартай амнаас нь эрдэнийн хур буудаг үлгэр бөгөд гэрэлт солонго цацарсан элдэв цэцэг сар нарны хот мандалт хэвтээ арслан дээр сууж огторгуйн санд эрхшээсэн их хаанд та болгоож бурхан гэгээний зарлигийг таалснаа сэтгэж удирдагчийн шажин төрийн сахих хийгээд есөн хүслийн дээдийг хязгааргүй олон амьтанд өршөөхийн тулд ирж соёрхжээ.
    Өөр нэгэн домогт Намсрай бурхан  эрт цагт санд нуусан их хэмжээлшгүй их эрдэнэс баялагыг олж түүндээ эзэн сууснаар эд баялагын эзэн  бурхан хэмээх алдарыг хүртсэн гэх бөгөөд “Тийн сонголт нэрт ягчис 999 хүүтэйгээс хамгийн бага хүү нь Намсрай гэх бөгөөд Бурханы шашиныг сахин хамгаалах сахиус болохоор тангаргалсан ” гэх нь  ч байдаг.
      Баян Намсрай бурхан нь хинду болон бурханы шашинд хоёуланд нь адилхан эд баялагын эзэн хэмээн шүтэгддэг байна. Түүний дүр байдал нь, биеийн өнгө алтнаас илүү үзсэглэнтэй шар, нэг тэргүүнтэй хоёр мутартай байхаас: баруун мутартаа эрдэнийн дуаз (жанцан) барьсан, зүүн мутартаа элдэв эрдэнээр бөөлжсөн үхэр огтоно барьсан, хэвтсэн дүртэй арслангийн дээр хагас завилгаагаар оршино. Намсрай бурханы амнаас эрдэнийн хур бууж өлссөн, цангасан, хоосорсон, амьтан бүгдийг зовлонгоос нь гэтэлгэсэн, үсээ эрдэнийн зүйлээр чимсэн, борогшү малгай өмссөн, биеэ янз бүрийн эрдэнийн зүйлээр ярайлган чимсэн, тэргүүнийхээ баруун, зүүн талыг нар сараар чимсэн, буман нарны үзсэглэнтэй, ихээхэн сэтгэл хангалуун, хийморлиг сүр жавхаатай ажээ.
Шарын шашны ёсоор Намсрай нь:
1.      Очирваань ядамын зарилгыг биелүүлэгч арван хангалын нэг чойжин сахиус
2.      Найм дахь газрын бодисадвагийн хувилгааны дүрээр амьтны тусыг бүтээгч
3.      Шарын шашны гурван төрлөхтний нэгийг хамгаалагч
4.      Бурханы шашныг дааж ертөнцийн дөрвөн зүгийг хариуцсан их хаадын нэг юм
      Ягчисын хаан гэж гардаг нь түүнийг хааны язгуурт өндөр төрөлтэйг харуулдаг.  Намсрай нь өөрт нь хүсэлт тавьж, тахин шүтэгч хэн бүхэнд өөрсдийнх нь хүссэн бүх эд зүйлсыг соёрхдог тул түүний үр шимийг хүртэх сүсэгтэн олны сүсэг бишрэлээр Төвд, Монгол зэрэг оронд өргөн дэлгэр шүтэгджээ. Мөн Балба, Бутан, Сикким, одоо Энэтхэгийн харъяаны Ладака зэрэг Төвдийн шашины уламжлал өргөн дэлгэрсэн нутаг орнуудад төдийгүй Хятад, Япон, Солонгос гэх зэрэг их хөлгөний уламжлал түгсэн орнуудад ч гэсэн эрт үед түгээмэл дэлгэрсэн ба эдүгээ цагт ч шүтэгдсээр байгаа юм.
Эх сурвалж:Budda.mn

Санал болгох мэдээ

“Утгын чимэг-2021” наадмын тэргүүн өгүүллэгээр П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” шалгарлаа

Соёлын яам, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмыг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулав. …