Сүүлийн үед 0-5 насны нялх хүүхдийн 1000 эцэг эхэд хандуулсан судалгаагаар, нялх хүүхдийг гар утсаар тоглуулж байгаа нь 80.4 хувьд хүрч, 3 наснаас эхлэн гар утсаар тоглосон хүүхэд 32.5 хувьд хүрсэн байна. Цаашлаад зарим 2 настай хүүхэд гар утсыг дадамгай хэрэглэж чаддаг гэжээ. Эцэг эхчүүдийн 52.9 хувь нь хүүхдэдээ гар утас тоглуулдаг нь “Хүүхдээ хэсэг хугацаанд томоотой байлгахын тулд” гэжээ.
Энэ байдал бий болсон нь эцэг эхчүүдийн үйл ажиллагаатай холбоотой юм. Залуу эцэг эх бологсод ухаалаг гар утсанд маш найдаж, хүүхдэд хань болох сонирхолтой тоглоом болон хүүхдийн кино нь хүүхдийг аргадах маш сайн арга болсон байдаг. Хүүхэд уйлж аашлахаар нь гар утсаа бариулж аргаддаг. Гэвч энэ арга нь хүүхдэд муу гэдгийг мэдэх хэрэгтэй.
Гар утас нь хүүхдийн үг хэлний хөгжилд ямар ч ашиггүй. Хүүхдийн их тархины мэдрэлд хор нөлөө үзүүлэхээр барахгүй хараа муудах, хүзүү сээр нурууны бойжилтод муугаар нөлөөлөх, бие өсөх нь удаашрах зэргээр нөлөөлж, хүүхэд зориггүй, зожиг болох зэрэг байдалтай болно.
Ухаалаг гар утас нь орчин үеийн хүмүүсийн ажил амьдралд их хялбар байдаг ч шинжлэх ухаанчаар хэрэглэх нь чухал юм. Хүүхдийн өмнө гар утас хэрэглэхээ багасгаж, хүүхдэдээ илүү цаг гаргаж хань болж, аашилж загнасан ч тэсвэртэй аргадан гар утаснаас хол байлгавал зохино.
solongonews.mn