Та бүхэнд өгөх эхний зөвлөгөө бол ярианд өдөр бүр ашиглагддаг хэллэг үгсийг судал / Phrase and Idioms/ гэж хэлнэ. Яагаад гээч?
Ажиглаад байхад манайхан Англи хэлний үгийн баялаг сайтай байдаг хэрнээ түүнийгээ ашиглаад өгүүлбэр болгож хэлж чаддаггүй. Яагаад гэвэл бид хэллэг үгсийг огт судалдаггүй.
Хэллэг үгсийг Мэддэг болсон байхад төвөггүйхэн ярьдаг болсон байна. Үгсийг нэг нэгээр мэддэг байгаад холбож өгүүлбэр бүтээх гээд үзээрэй, бүтэн зөв өгүүлбэр бүтээж чадахгүй л болов уу. 1000 үг мэддэг байгаад ярьж чадахгүй байснаас 100 phrases өөрийн болговол жинхэнэ Англи хүн шиг ярьдаг болно. Доорх жишээ шиг phrase мэддэг байхад яаж үгээ энд тэнд нь оруулж зөв өгүүлбэр зохиож ярих бэ гэж бодох завдалгүй толгойноос чинь шууд л Англи өгүүлбэр урсах болно.
Жишээн дээр ярвал илүү ойр байна байх. Доорх жишээг сайн ажиглаарай. Цаадуул чинь яг ингэж л ярьдаг юм шүү.
1. Who Cares – Хэнд хамаатай юм бэ.
Who cares if they win or lose?” – Тэд нар ер нь ялна уу, ялагдана уу хэнд хамаатай юм бэ?
2. Fair Enough – За тийм байж, Хангалттай, За тийм байдаг юм байж
It’s a fair enough question for me to answer.- Энэ асуулт нь хариулахад хангалттай.
3. What’s going on? – Юу болоод байгаа юм бэ?
What’s going on with your job? – Ажил чинь юу болоод байгаа юм бэ?
4. My Pleasure – Хэн нэгэнд хариу талархах, тус хүргэсэндээ баяртай байх үедээ хэлнэ.
It is my pleasure to introduce you to our guests. – Зочид доо таныг танилцуулахад миний хувьд таатай байна.
5. It Totally Slipped My Mind – Хий ёстой байсан зүйлээ мартсан үедээ хэлдэг
I was meaning to call you but it totally slipped my mind. – Би уг нь чам руу залгах гэж байлаа, гэхдээ таг мартчиж.
6. No big Deal – Нэх их чухал биш
It’s no big deal if we don’t go tonight. – Өнөө шөнө явахгүй байсан ч хамаагүй э, нэх чухал биш
7. It’s written all over your face Манай “Духан дээр чинь бичээстэй байна” утга нэг
I know you did it, it’s written all over your face. – Чамайг хийссэнийг чинь мэдэж байна а. Чиний нүүрэн дээр бичээстэй байна.
8. Go For It – Ямар нэг зүйлийн төлөө зүтгэх, чармайх, хийхээр шийдэх
I know you want that job. Go for it! – Чамайг тэр ажилд орохыг хүсэж байсныг мэднэ, шууд л ор.
9. It’s a Deal – Ямар нэг зүйл хийхээр тохиролцох үед хэлдэг
A. “If you mow my grass, I will pay you ten dollars.” – Хэрэв чи өвс тэгшилж өгвөл би чамд 10$ өгнө шүү.
B. “Sounds good. It’s a deal.” – Сайхан сонсогдож байна, тохирлоо шүү.
10. Don’t Be a Stranger – Битгий хөндий бай, битгий хүниймсэг бай
We need to keep in touch. Don’t be a stranger. – Бид холбоо харилцаатай байх хэрэгтэй байна, Битгий танихгүй хүн шиг бай л даа.
11. Let’s Go Fifty- Fifty – Манай хэлний “Дундаа хийчхэе” утга нэг
Thanks for having dinner with us. Let’s split the bill fifty-fifty. – Бидэнтэй хоол идсэнд баярлалаа. Тооцоогоо харин дундаа хийчхэе.
12. Good for Nothing – Түүнээс авах сайн юм юу ч байхгүй /хүний тухай/
That guy is good for nothing. – Тэр залуугаас авахаас сайн юм юу ч байхгүй
13. You’re Telling Me – Чамтай санал нэг байна
You’re telling me, that book was one of the best I’ve ever read. – Чиний зөв байжээ, тэр ном миний уншсан номуудаас хамгийн гоё нь байсан.
14. Get a Life – Битгий надад саад бол, холхон бай
Would you stop bothering me and get a life! – Надад саад болохоо болиод, холхон байгаад өгөөч!
15. Don’t Joke With Me – Надаар битгий тоглоод бай, үнэнээ хэл
John told me she likes me but I said don’t joke with me. – Жон надад түүнийг надад дурласан гэж хэлэхэд нь би битгий тоглоод бай гэж хэлсэн
I’m fed up!
Garmaa: I’m fed up with having to change the rolls on our fax machine.
Suvd: What? You’re not still using a fax that uses special paper?
Garmaa: Yes, my boss is very tightfisted and won’t change it until it breaks down.
Suvd: That’s a shame. The modern plain paper fax machines are a lot easier to use.
Garmaa: I know, but, as I said, the boss is too mean to change ours.
Suvd: Try telling him that the new machines are a lot cheaper to run.
Garmaa: OK.
Ёстой нэг залхаж байна!
Гармаа: Факс машины цаас солих гэж ёстой нэг залхаж байна.
Сувд: Юу гэнэ? Та нар чинь одоо хүртэл тусгай цаастай болоогүй байгаа юм уу?
Гармаа: Харин тийм ээ. Манай дарга гэж баруун гарынхаа юмыг зүүн гартаа атгуулж чадахгүй харамч тул факсаа эвдэртэл солихгүй биз.
Сувд: Өө, ямар хачин юм бэ. Сүүлийн үеийн факс машины цаас солих их амар болсон шүү дээ.
Гармаа: Харин тийм ээ, дарга маань даанч нарийндаа хатсан амьтан болохоор солихгүй байхаа.
Сувд: Шинэ машин авбал хамаагүй хямд тусна гэж хэлээд үзээч.
Гармаа: За, тэгье.
Дээрхи харилцаа ярианд хэд хэдэн өвөрмөц хэллэг оржээ, тухайлбал:
fed up хэллэгийг ямар нэгэн юмыг удаан хугацаагаар байнга давтан хийж залхсан нөхцөлд хэрэглэдэг.
I am fed up with reading how women should dress to please men.
Эрэгтэйчүүдэд таалагдахын тулд хүүхнүүд яаж хувцаслах тухай уншсаар байгаад бүр залхаж гүйцлээ.
Tightfisted нарийндаа хатсан дэндүү харамч хүнийг хэлнэ, үгчилбэл: гар чангатай.
That’s a shame.
Ямар нэгэн юманд санаа зовох буюу харамссан үед хэлдэг хэллэг.
It was a shame that you were not there.
Тэнд очиж чадаагүй чинь харамсалтай байна.
I’ll have paid off my debt!
Saran: I can’t wait for 2012. It can’t come too quick for me.
Bataa: Life’s too short already. You shouldn’t wish it away like that.
Saran: If you had a mortgage as big as mine, you’d say the same. It takes a huge chunk out of my salary every month.
Bataa: So what’s so special about 2012?
Saran: That’s when I’ll have paid off my debt! The end of 10 years’ slavery to the bank!
Bataa: Well, I can see your point. A big mortgage is a heavy burden.
Би өрнөөсөө салсан байна!
Саран: 2012 оныг яаж хүлээнэ. Мөдгүй бололтой.
Батаа: Амьдрал гэдэг чинь дэндүү богинохон шүү дээ. Тийм холын юм хүсэх хэрэг байна уу даа?
Саран: Чи над шиг өр ширэнд баригдсан бол ингэж л ярих байсан. Цалингийн минь ихэнх хувь нь өрөнд явчихдаг юм аа.
Батаа: Аа, тийм үү? Тэгээд 2012 он юугаараа тийм айхтар онцлогтой юм бэ?
Саран: Тэр үед би өрнөөсөө салж банканд өртэй байсан 10 жилийн хугацаа минь дуусах юм аа.
Батаа: Одоо л чамайг ойлголоо. Өртэй байнa гэдэг чинь үнэхээр хүнд дарамт юм даа.
pay off өрөө төлж дуусах
I couldn’t help it!
Anar: I am upset. Somebody told my boss I have a part-time job.
Bataa: And he doesn’t like that?
Anar: No, he doesn’t. He thinks that I am too tired to work.
Bataa: I am sorry. I have to admit I told him.
Anar: You told him? Why?
Bataa: I couldn’t help it. He asked me point- blank.
Би яаж ч чадаагүй.
Анар: Дургүй хүрээд байна. Хэн нэг нь намайг хоёр ажилтай гэдгийг даргад хэлчихжээ.
Батаа: Тэгээд дарга дургүй байгаа юм уу?
Анар: Тийм ээ, тэр дургүй байна. Түүний бодлоор би энэ ажил дээрээ ядраад байгаа юм байхаа.
Батаа: Уучлаарай. Би түүнд хэлчихсэн юм аа.
Анар: Чи хэлсэн гэж үү? Яах гэж хэлсэн юм бэ?
Батаа: Тэр надаас шууд асуучихсан болохоор би яаж ч чадаагүй.
can’t help буюу can’t help yourself ямар нэгэн юмыг урьдчилан зогсоох буюу болиулж чадаагүй нөхцөлд хэрэглэнэ. Үгчилбэл: би өөртөө тусалж чадаагүй.
point- blank ямар нэгэн юмыг тулгаж асуусан нөхцөлд тус үг хэллэгийг хэрэглэнэ.
Kick yourself!
John: I hope you can forgive me.
Ann: Why should I? You lied to me. You said you were working when you were out with your friends.
John: I’m sorry. I should have kicked myself for lying to you. Can’t we just make up?
Би өөрийгөө зүхэж явна
Жон: Намайг уучлан биз дээ?
Анн: Яасан гэж чамайг уучлах юм бэ? Чи найз нартайгаа нийлж явснаа ажил дээрээ байсан гэж намайг хуураа биз дээ?
Жон: Намайгаа уучилж үз. Чамд худлаа хэлсэндээ би өөрийгөө зүхэж явна. Хоёулаа эвлэрвэл яасан юм бэ?
Kick yourself гэх үг хэллэг нь “толгойгоо шаах, өөрийгөө зүхэх, ихээр харамсах” гэсэн утгатай. Үгчилбэл: өөрийгөө өшиглөх.
I’ve been kicking myself all day for forgetting the keys.
Түлхүүрээ мартаад гарчихсандаа өдөржингөө л өөрийгөө хараалаа.
make up эвлэрэх
He’s been in and out all day!
John: Where’s Jack? He was here just now and I need him.
Ron: He’s gone to make another call.
John: I’ve tried to catch Jack several times but always just missed him.
Ron: That’s because he’s been in and out all day.
John: What’s going on?
Ron: I have no idea.
Тэр өдөржингөө л орж гарлаа.
Жон: Жак дөнгөж сая энд байж байсан. Түүний хэрэг гараад байна. Тэр одоо хаана байна?
Рон: Жак утсаар ярихаар гарсан.
Жон: Түүнийг олох гэж хэд дахин оролдлоо гэвч зөрж давхиад байх юм.
Рон: Тэр өдөржингөө орж гараад байгаа учраас тэр биз ээ.
Жон: Юу болоод байгаа юм бэ?
Рон: Ёстой бүү мэд.
In and out – орж гарах
In the final years of his life, he was always in and out of hospital.
Тэр амьдралынхаа сүүлийн жилүүдэд эмнэлэгт олон удаа хэвтсэн дээ.
I don’t know. Мэдэхгүй гэж хэлэхийн оронд I have no idea. гэж хариулах нь нийлээд түгээмэл байдаг.
эх сурвалж: Khishqee’s Англи Хэл