Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төсөл Дорнод аймагт хэлэлцүүлэгдлээ

авАвлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төсөл Дорнод аймагт хэлэлцүүлэгдлээ

МУ-ын Ерөнийлөгчийн тамгын газар, АТГ, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо хамтран “Монгол улсад үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлигатай тэмцэх” үндэсний хөтөлбөрийн төслийг орон даяар хэлэлцүүлж байгаа билээ. Энэхүү хэлэлцүүлэг 2013 оны 11 сарын 19-ний өдөр Дорнод аймагт боллоо. Хэлэлцүүлэгт иргэд хөдөлмөрчид болон төрийн алба, баг сумдын төрийн захиргааны байгууллагын ажилтнууд, сургууль цэцэрлэгийн эрхлэгч нар оролцлоо. Хэлэлцүүлэгт Монголын хуулч эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн тэргүүн, “Монгол зарга” Хууль зүйн фирмийн тэргүүн Н.Ичинхорлоо ирж оролцсон. Трансперенси олон улсын байгууллагын судалгаагаар Монгол улс авлигын индексээрээ дэлхийн 107 орны сүүлээсээ хоёрт жагсаж байгаа судалгаа гарсан.

Энэ нь манай улс авлига гэгчид идэгдсэн гэдгийг баталсан үзүүлэлт юм. Харин энэ байдлаас хэрхэн гарах гарцыг тодорхойлохыг тулд хууль эрх зүйн өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй. Иймээс уг хуулийн төслийг орон даяар хэлэлцүүлж эндээс гарсан санал санаачлагыг хуульд тусгаж өгөх зорилготой юм. Хэлэлцүүлэгт оролцсон сургуулийн захирал эрхлэгч нар авлтга чухам хаанаа байна. Дээд шатандаа юу эсвэл дунд, доод шатандаа байгаа эсэхийг тодорхойлж гаргах, дээд шатанд илэрсэн төрийн томчуудын хэргүүдийг нэг тийш болгож хариуцлагыг тооцвол тооусон шиг тооцож хуулийн хариуцлагыг хэрэгжүүлж байх хэрэгтэй гэдэг саналуудыг гаргаж байсан. Авлигад хамгийн их өртдөг салбаруудаар уул уурхай, барилга, шүүх, орон нутгийн Худалдан авах ажиллагаа, гааль, мэргэжлийн хяналт, цагдаа, улс төрийн намууд судалгаагаар гарчээ.
Энэхүү хуулийн төсөлд авлигын хэргээр ял авсан төрийн албан тушаалтныг Улс төрийн намуудынсанхүүжилтийг ил тод болгох, авлигын мэдээллийг ил гаргасан хэвлэл мэдээллийн ажилтыг хорих, ял оноохгүй байх, ил тод байдлыг хангах болон авлигын хэрэгт шийтгэгдсэн төрийн албан хаагчийг ахин төрийн албанд ажилуулахгүй , тэтгэвэрийг нь бууруулан тогтоох зэрэг хариуцлагын механизмыг бий болгох олон заалтууд хуулийн төсөлд тусгагджээ.

Хэдийгээр Монгол улс авлигатай олон жил тэмцэж байгаа боловч 2011 онд 0.63 хувьтай байсан нь 2001 оныхоос 0,01 пунктээр буурсан үзүүлэлт гарсан нь авлигын нөхцөл байдал муудсан болохыг харуулж байгаа юм.

Эх сурвалж: dnews.mn

Санал болгох мэдээ

Орхон голын онгоцтойн 220 м гүүр ашиглалтад орлоо

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Орхон голын Онгоцтойн амны 220 метр, …