– Нэхий дээлэнд товч хадахдаа үсийг нь орооцолдуулахгүйн тудд нимгэн цаас тавьж оёод, эцэст нь салгаарай.
– Дэрний өд уутаа нэвтэлж гарахыг болиулах гэвэл уутыг нь савантай усанд дэвтээж, хатсаных нь дараа индүүд.
– Саванг чийгтэй газар хадгалсанаас хуурай газарт хадгалбал гурав дахин удаан хэрэглэх боломжтой.
– Бяслаг юмуу сонгино хийж байсан хуванцар савыг хүнсний содтой усаар зайлбал өвөрмөц үнэр нь арилна.
– Хаг тогтсон саванд төмсний хальс хийж буцалгавал амархан цэвэршдэг.
– Үйсэн бөглөө шилний аманд томдоод таарахгүй байвал буцалж байгаа усанд хэдэн минут байлгаад үз.
– Шилэн бөглөө нь зуурчихаад онгойхгүй байгаа лонхонд ургамлын тос дусааж халуун газар ээх хэрэгтэй.
– Хаалганы нугас хяхтанахад балын харандааны өөдөс хавчуулбал дуугарахаа болино.
– Нүдний шилийг цантуулахгүй байя гэвэл өглөө савантай алчуураар арчиж, зөөлөн үстэй даавуугаар зүлгэ.
– Зуушны тавгийг сармисаар арчвал зууш, хоол чинь сайхан үнэртэй болно. Хуучин ногоог цуутай хүйтэн усанд цаг хиртэй байлгавал шинэ юм шиг болно. Хатаасан мөөгийг давстай сүүнд дэвтээвэл дахин зөөлөрдөг аж.
– Дарсны толбыг бүлээн сүүнд сайн угаасны дараа эхлээд хүйтэн дараа нь халуун усанд булхаж арилгадаг.
– Хувцсан дээрээ хар бэх асгачихвал халуун сүүнд дүрэхэд түргэн арилдаг.
– Уруулын будагны толбыг спиртээр арчаарай.
– Ногооны мохсон үрүүрийг төмрийн зүлгүүрээр үрвэл дахин ир ордог.
– Шарлаж, өнгөө алдсан хөшиг юмуу нусны алчуурыг давстай усанд дэвтээж байгаад угаа.
– Сүүнд бага зэрэг давс хийвэл гашлах нь багасдаг.