naraa

January, 2024

  • 10 January

    30 жилийн авлигатай тэмцсэн ГУРВАН жил

    Авлига бол Монголын төрд голомтолсон хорт хавдар юм. Хорт хавдрыг мэс заслын аргаар өвдөлт өгч, эмчлэхгүй бол архагшин буглаж, эцсийн шатандаа орж, ардчилсан Монгол төрийн аминд хүрэх аюултай. /Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгнээс/ Монгол Улсын хүн амын тоо 2023 онд 3.5 сая хүрсэн. Үүний хоёр хувь нь чинээлэг, үлдсэн гурван хүн тутмын нэг нь буюу нийт хүн амын …

  • 9 January

    Ц.Адъяасүрэн: Шинэ Үндсэн хуулийг баталж чадсан нь ХХ зууны нэг бахархал

    1992 онд Монгол Улсын Шинэ Үндсэн хуулийг баталснаас хойш 32 жил өнгөрч байна. Үндсэн хууль батлалцсан депутат, БНМАУ-ын Ардын Их Хурлын орлогч дарга асан, Үндсэн хууль тогтоогч, доктор, профессор Ц.Адъяасүрэнг шинэ оны анхны “Өглөөний зочин”-оор урилаа. -Шинэ Үндсэн хууль батлахын өмнөх тухайн үеийн байдал, жирийн бус өдрүүд, хүмүүсийн нүдийг орой дээр гаргасан онцлог үйл явдлууд юу байсан бэ? -1980-аад оны …

  • 9 January

    АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 807 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 1 дүгээр сарын 2-7-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 67 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 43 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 822 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа …

  • 9 January

    Орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа олон улсын нисэх буудал руу шилжүүлнэ

    УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт өнөөдөр /2024.01.09/ Улаанбаатар Олон Улсын шинэ нисэх буудал ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такефумитэй уулзлаа. Уулзалтаар Чингис хаан Олон Улсын нисэх буудлын хүчин чадлыг сайжруулах, нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа олон улсын нисэх буудал руу шилжүүлэх талаар тодорхой санал солилцов. Сайд С.Бямбацогт уулзалтын эхэнд Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын агаарын тээврийн …

  • 9 January

    Х.Булгантуяа: Хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүд хогоо ачсан эсэх мэдээлэл хүргэхийн хажуугаар хүүхэд хамгааллын ажлыг хийдэг

    УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.   Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хүүхэд хамгааллын үйлчилгээний зарцуулалтын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хүүхдийн асуудал эрхэлсэн тусгайлсан мэргэжилтнүүдийн орон тоог нэмээд асуудал шийдэгдэхгүй. Хүүхэд хамгааллын зардал сүүлийн гурван жил нэмэгдээгүй байсан. Харин энэ оны …

  • 9 January

    Түгжрэлийг бууруулахад даатгалын салбарын оролцоо, шийдлийн талаар санал солилцлоо

    Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг энэ сарын 5-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын даатгалын холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулахад даатгалын салбарын оролцоо, шийдлийн талаар санал солилцсон юм. Нийслэлийн хэмжээнд 08:00-19:00 цагийн …

  • 9 January

    Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болно

    Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 12.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна. Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн …

  • 9 January

    Нэгдүгээр сард нийтийн тээврийн 500 автобус нийслэлд орж ирнэ

    Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ онд нийт 600 автобусны татан авалт хийхээр төлөвлөсөн. Өнгөрсөн оны 12-р сарын 28-ны өдөр нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт шалгарсан Yutong Bus Co.,Ltd гэрээнд заасан хугацааны дагуу эхний ээлжийн автобуснуудыг нийлүүлсэн  бөгөөд өнөөдөр үйлчилгээнд гарч буй. Тэгвэл үлдсэн 564 автобусыг нийлүүлэх календарчилсан төлөвлөгөөг гаргасан байна. Тодруулбал, Энэ сард багтаан 500 автобусыг нийлүүлэх бол ирэх …

  • 9 January

    О.Номинчимэг:Бүтээн байгуулалтын улирал эхлэхээр Сэлбэ голын далангуудыг хүчитгэнэ

    Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Сэлбэ голын ус хайлж, халиа тошин үүсэн, түвшин нь нэмэгдэж буй. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг мэдээлэл өглөө. Тэрбээр “Сэлбэ голд үүссэн халиа тошинд тогтмол хэмжилт хийж байгаа. Сэлбийн гүүрний харалдаа доод хэсэгт, голын гүнд суваг нээн, урсгалыг сайжруулахаар ажиллаж байна. Халиа үүссэн гол …

  • 9 January

    Нийтийн байрны орчин, нөхцөлд төлөвлөгөөт бус шалгалт хийхэд 8046 зөрчил илэрчээ

    Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1240 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-20-ны хооронд хяналт шалгалт явуулсан. Уг шалгалтын дүнг өчигдөр  Ажлын хэсгийн хурлаар танилцууллаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэгээр ахлуулсан нийт 11 Ажлын хэсэгт 161 албан …

  • 9 January

    Мэргэжлийн уран бүтээлчдийн ур чадварын шалгалт эхэллээ

    Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлийн үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд тасралтгүй хөгжүүлэх шаардлагад нийцүүлэн Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Соёлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын Хөдөлмөрийн дотоод журам болон холбогдох журмын дагуу уран бүтээлчдийн ур чадварын бодит түвшнийг тогтоож, уран бүтээлийн чанарт үнэлэлт, дүгнэлт өгч, ажлын үр дүн, бүтээмжийг дээшлүүлэх ажлын хүрээнд …

  • 9 January

    Бусдын гар утсыг дээрэмдэн, банкны мэдээлэлд нь нэвтэрч зээл авдаг байсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ

    Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2023 оны 11, 12 саруудад Улаанбаатар хотын Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийт 16 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг дээрэмдсэн хэргийг илрүүлэн шалгаж байна. Шалгалтаар дээрх хэргүүдийг үйлдсэн иргэн “Г”, “Х”, “С” нар нь бүлэглэн нь шөнө, оройн цагаар архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдээс гар утсыг булаах, зах, худалдааны төв, …

  • 9 January

    АТГ:Ногоон автобусыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийснийг тогтоосон

    Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн оны 10-р сарын 25-ны өдөр ногоон автобусны асуудлаар мэдээлэл хийх үеэрээ нийтийн тээврийн автобусны худалдан авалттай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг гурван чиглэлээр явуулж байна. Нийт 11 иргэн, албан тушаалтны 16 объектод нэгжлэг хийж, 25 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан гэж мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр /2024.01.09/ Авлигатай тэмцэх газраас ногоон автобусны худалдан авалттай холбоотой мөрдөн шалгах ажиллагааны  …

  • 9 January

    Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлж эхэллээ

    Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны 1 дүгээр сарын 2-4-ний өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Хавдар судлалын үндэсний төв, Авто тээврийн үндэсний төвд хүргүүлсэн зөвлөмж, Боловсролын ерөнхий газрын даргад хүргүүлсэн мөрдөгчийн мэдэгдлийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, Зам тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” …

  • 9 January

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 2024 оны нэгдүгээр сарын 09. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Өвлийн дунд хөх хулгана сарын билгийн тооллын 28. Ангараг гараг. Эрхтэний тэнгэр одтой, хоёр хар мэнгэтэй хар бич өдөр. Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …