Нийслэлийн засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/1433 дүгээр захирамжийн дагуу тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах хяналт шалгалтын ажиллагаа хийгдэж байна. Энэ хугацаанд хуурамч улсын дугаар зүүж замын хөдөлгөөнд оролцсон 1 аж ахуйн нэгж байгууллагыг 500 нэгж, 19 иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сараар хасаж, 50 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн арга хэмжээ авсан. …
naraa
January, 2024
-
30 January
Дархан хотын иргэд хоёрдугаар сарын 1-ний өдрөөс шинэ автобусаар зорчино
Дархан хотын нийтийн тээвэрт ашиглагдаж байсан тээврийн хэрэгслүүдэд парк шинэчлэл шаардлагатай байсан учраас өнгөрсөн оны зургаадугаар сараас эхлэн бүрэн зогссон. Харин есдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан хотод ажиллахдаа орон нутгаас тавьсан саналыг хүлээн авч, нийтийн тээврийн парк шинэчлэлд зориулж шинэ 20 ширхэг цахилгаан автобусыг олгохоор шийдвэрлэсэн юм. Тэгвэл БНХАУ-д үйлдвэрлэсэн “Skywell” үйлдвэрийн 100 хувь цахилгаан 20 ширхэг …
-
30 January
Төрийн үйлчилгээг төвөггүй хүргэх 24/7 цахим төвтэй боллоо
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 2024 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр Улсын бүртгэлийн 24/7 иргэдэд үйлчлэх цахим үйлчилгээний төвийн нээлтэд оролцлоо. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хэлэхдээ “Улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээ иргэдэд улам ойртож байна. Одоо 24/7 цахим үйлчилгээний төв нээгдсэнээр иргэд ямар ч оочир дараалалгүй, цагийн хязгаарлалтгүй, заавал бүртгэлийн ажилтантай уулзахгүйгээр иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний гэрчилгээ гэх мэтчилэн …
-
30 January
Замын хөдөлгөөнд саад учруулсан Shaanxi-x3000 загварын ачааны машины жолоочийг 160,000-аар торгожээ
Олон нийтийн цахим орчинд 2024 оны 01 дүгээр сарын 28- ны өдөр тавигдсан СХД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 22-ийн товчоо явах замд “Зам хашаад байна” гэсэн мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас шалгалт явуулахад Shaanxi-x3000 маркийн том оврын ачааны автомашины жолооч зөрчил гаргасан болохыг тогтоожээ. Тодруулбал нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцох маршрутын зөвшөөрөлгүй, бусдын хөдөлгөөнийг саатуулсан, ачааны автомашин, автобусны ар талд …
-
30 January
Өмнөговь аймгаас хууль бусаар үлэг гүрвэлийн яс олборлосон этгээдийг баривчилжээ
Экологийн болон Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид энэ оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Э” нарын гурван иргэдийг хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийж түүх соёлын хосгүй үнэт зүйл болох үлэг гүрвэлийн бүтэн ясыг олборлон, бусдад өндөр үнээр худалдах зорилготой байж болзошгүй үйлдлийг илрүүлэн баривчилжээ. Тэднийг баривчлах үед зорчиж явсан тээврийн хэрэгслээс 110 см урттай, 56 см өргөнтэй, 44 …
-
30 January
Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын 2024 оны нэгдүгээр сарын 30. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 20. Ангараг гараг. Харцага одтой, найман цагаан мэнгэтэй, харагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 23 минутад мандан, 17 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ …
-
30 January
Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2024 оны нэгдүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Халх голын сав газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон …
-
29 January
Дүнжингарав худалдааны төвийн замд болсон галын хэрэгт ажлын хэсэг байгууллаа
Улсын ерөнхий прокурорын газраас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд 2024 оны 1 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө гарсан галын хэрэгт ажлын хэсэг байгууллаа. Тус ажлын хэсэгт Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын 4 прокурор, цагдаагийн байгууллагын 115 мөрдөгч багтаж, шалгалтын ажиллагааг явуулахаар болсон байна.
-
29 January
Хүүхдээ удаа дараа хаяж, асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийсэн иргэнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллага 2024 оны 1 дүгээр сарын 22-ноос 26-ны өдрүүдэд 216 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 101, Өмчлөх эрхийн эсрэг 75, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 15, Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар …
-
29 January
Тэгш, сондгойгоор зорчих дугаарын хязгаарлалтыг сунгах эсэх талаар санал авч байна
Хүйтний эрч чангарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор арванхоёрдугаар сарын 18-наас нэгдүгээр сарыг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийсэн. Тус зохицуулалтыг хийснээр камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо 41, хөдөлгөөн зохицуулалт 40, зам тээврийн осол 31, замын хөдөлгөөний саад 65 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Өнөөдрөөс ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж, замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж буй. …
-
29 January
Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг хянаж, зохицуулж, үнэлэх цогц платформыг танилцууллаа
Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо, Эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клуб ээлжит Тур аяллаа “Эйблсофт” ХХК-тай хамтран зохион байгууллаа. Бүх төрлийн ажил, мэргэжлийн байгууллагын дотоод удирдлагын сүлжээг технологитой уялдуулан ухаалгаар шийдсэн тус компанийнхан ABLE системээ өргөжүүлэн, эрүүл мэндийн салбарт энэ оноос цогцоор нь нэвтрүүлж эхэлсэн юм байна. Тус платформыг эрүүл мэндийн байгууллагуудад нэвтрүүлснээр бүтэц, зохион байгуулалт, дотоод удирдлага, менежмент, …
-
29 January
Ж.Хунан: 11 жилийн хугацаанд гацаасан ЕБС-ийн байрыг ашиглалтад оруулах асуудлаар шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллана
ХЭҮК-ын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж байна. Энэ хүрээнд тус аймгийн Улаан-Уул суманд Засаг дарга болон Хамтарсан багийн бүрэлдэхүүнтэй нэгдүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд уулзаж, сум дахь хүүхдийн эрхийн зөрчил нөхцөл байдалтай танилцсан юм. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хагас, бүтэн өнчин хүүхэд болон хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бүтэн өнчин …
-
29 January
“Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжиг Улаанбаатар хотод 5 хоног тоглогдоно
Говийн догшин ноён хутагт V дүрийн Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойг тохиолдуулан Их соён гэгээрүүлэгчийн амьдралыг харуулсан “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжиг Улаанбаатар хотноо 2024 оны нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын-4 хүртэлх өдрүүдэд Хан-Уул дүүргийн Корпорейт Конвейншн центр тоглогдох гэж байна. Тайзны урлагийн цоо шинэ энэхүү бүтээлийн Гүйцэтгэх продюсероор Х.Ганбаатар ажиллаж, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлөөс дэмжин олны хүртээл …
-
29 January
Албан үүргээ гүйцэтгэж байхдаа амиа алдсан алба хаагчийн ар гэрийн нийгмийн баталгаанд анхаарах хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилжээ
Нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон галын ослын үеэр Онцгой байдлын гал унтраах албаны гурван алба хаагч харамсалтайгаар амиа алдсан. Гурван алба хаагчдыг өнөөдөр өглөө сүүлчийн замд нь үдэх хүндэтгэлийн ёслол Аврагч спорт хороонд болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид, ар гэрийнхний төлөөлөл оролцсон юм. Тэгвэл Монгол Улсын …
-
29 January
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 9 дэх удаагаа түрүүллээ
Мэргэжлийн сүмо бөхийн 2024 оны нэгдүгээр сарын Хацү башё өндөрлөлөө. Хацү башёгийн сүүлийн өдөр ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озеки Киришима Б.Лхагвасүрэнг давснаар 13 даваа 2 унаатай болж сэкиваке Котоновакатай нэмэлт барилдаан хийж түрүүллээ. Энэ сарын дээд зиндаанд Монгол бөхчүүд амжилттай сайн барилдлаа. Тухайлбал озеки Хошёорюү С.Бямбасүрэн (11:4), Киришима Б.Лхагвасүрэн (11:4), Тамаваши Б.Мөнх-Оргил (8:7) даваатай бүгд 50 аас дээш хувийн амжилттайгаар башёг …