naraa

January, 2024

  • 26 January

    Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөхөөр Р.Батрагчааг томилжээ

     Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр (2024.01.25) захирамж гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөхөөр Рагчаагийн Батрагчааг томилсонтой холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаанаар тус зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчааг албан тушаалаас нь чөлөөлөв.        Рагчаагийн Батрагчаа нь 1995-1999 онд “Отгонтэнгэр” Их Сургууль, Олон улсын эрх зүйч /бакалавр/, 2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн магистр, …

  • 26 January

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 2024 оны нэгдүгээр сарын 26. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 16. Сугар гараг. Үнэг одтой, гурван хөх мэнгэтэй шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 28 минутад мандан, 17 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай …

  • 26 January

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. 2024 оны нэгдүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр …

  • 25 January

    Стандартын хэрэгжилтийг шалгах, гамшгаас хамгаалах салбарт өөрчлөлт, шинэчлэлт хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг Шадар сайд ахална

    Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд болсон гал түймрийн үеэр албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Онцгой байдлын албаны 3 албан хаагчийн ар гэрт Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 8 дугаар тогтоолд заасны дагуу 10 жилийн үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар …

  • 25 January

    “УБТЗ” ХНН Монгол Улсын нийгэм, эдийн засагт чухал хувь нэмрээ оруулсаар байх болно

    Энэ жил Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын 75 жилийн ой болно. 1949 оны 6 дугаар сарын 6-ны өдөр БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд тус нийгэмлэгийг байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурснаар Монгол Улсад төмөр замын тээврийн салбар эрчимтэй хөгжих үндсийг тавьсан юм. “УБТЗ” ХНН үүсэн байгуулагдсан нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц болсон бөгөөд төмөр …

  • 25 January

    Гал түймрийн хохирлын нөхөн төлбөрийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр  болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн авто замын уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 24-ний 01.06 цагт гарсан гал түймрийн нөхцөл байдал, яаралтай шийдвэрлэх асуудлын талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан болон холбогдох хууль хяналтын байгууллагын удирдлагууд хуралдаанд танилцууллаа. Зам тээврийн осол, галын шалтгааныг тогтоохоор цагдаа, …

  • 25 January

    Галд шатсан орон сууцны айл өрхүүдийг түрээсийн байраар хангана

    Нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө, нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч, нөхөж баршгүй хохирол учраад буй. Уг асуудалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа. Тодруулбал, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн, албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан онцгой байдлын алба хаагчдын ар гэрт олгох …

  • 25 January

    С.Амарсайхан:Гал түймэрт өртсөн 60 айлын орон сууцыг засварлах зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Шадар сайд С. Амарсайхан танилцуулж, мэдээлэл хийлээ.   Тэрбээр “Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт гарсан осолтой холбоотойгоор Засгийн газраас тодорхой таван асуудлаар шийдвэр гаргалаа. 1.Өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, төр ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж яваад амь насаа алдаж эрсдэлд орсон онцгой байдлын алба хаагчдын ар гэрт …

  • 25 January

    “УБТЗ” ХНН: Замын-Үүдийн шилжүүлэн ачих ангийн хүчин чадлыг нэмэгдүүллээ

    “Улаанбаатар төмөр зам” ХНН Замын-Үүд өртөөний ачаа боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хоёр шинэ чингэлэг ачигч худалдан авлаа. Энэхүү хоёр чингэлэг ачигчийг авснаар Замын–Үүдийн шилжүүлэн ачих ангийн  хүчин чадал нэмэгдэж, тус өртөөний нарийн царигаар Хятадаас орж ирж байгаа чингэлгийг өргөн царигийн галт тэргэнд 24 цагийн туршид шилжүүлэн ачих тээврийн тасралтгүй найдвартай ажиллагаа бүрэн хангагдах юм. Импортын болон транзит чингэлэг …

  • 25 January

    УИХ-ын дарга Г.Занданшатар “нүүрсний” сонсголоор илэрсэн гэмт хэргийн шинжтэй бүх асуудлуудад хариуцлага тооцох үүрэг өглөө

    УИХ-ын Хянан шалгах түр хорооноос “Эрдэнэс таван толгой” ХК, “Таван толгой” ХК-ний нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт, бусад бараа, ажил үйлчилгээний худалдан авах үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэнтэй холбогдуулан Засгийн газарт авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг баталжээ. Өөрөөр хэлбэл, “нүүрсний” сонсголын үр дүнд хэрэгжүүлэх дараагийн арга хэмжээг УИХ-аас тогтоож өглөө. УИХ-ын дарга Г.Занданшатар гарын үсэгтэй энэхүү тогтоолд 10 төрлийн …

  • 25 January

    Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

    Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 18-р сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо. Тус өргөтгөлийн барилга нь 3 давхар, зоорийн давхраас бүрдэх бөгөөд төв байртай хүзүүвчээр холбогдсон, гал тогоо, хоолны заал, 10 анги, олон нийтийн зориулалттай өрөө, авто …

  • 25 January

    ОБЕГ:Энэ онд 15 тэрбум төгрөгөөр тусгай зориулалтын хувцас хэрэглэл, техник тоног төхөөрөмж худалдаж авна

    Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хувцас хэрэглэл хангамж, стандартын талаар ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Я.Гантөмөр, Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд нар мэдээлэл хийлээ. ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Я.Гантөмөр “Онцгой байдлын байгууллагын хувцас хангалтыг техник, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл буюу тусгай зориулалтын хувцас хэрэглэл, өдөр тутмын хувцас хэрэглэл гэж гурав …

  • 25 January

    Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгт хэт ойр байрлах шатахуун болон автогаз түгээх цэгүүдийг буулгана

    Сүүлийн жилүүдэд хүн амын нягтаршлаас шалтгаалан хот төлөвлөлтөд галын аюулгүй байдлын норм, дүрэмтэй холбоотой зайлшгүй анхаарах ёстой асуудлын нэг бол сургууль, цэцэрлэгт хэт ойрхон зайд баригдсан шатахуун түгээх станцууд /ШТС/ байна. Үүний нэг тод жишээг 2022 оны сүүлээр Дархан-Уул аймагт ШТС-д гал гарч, ойролцоох цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан байдлаас харж болно. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 13 сургуулийн …

  • 25 January

    Түлэгдсэн иргэдэд хийх альбумин уургийн бэлдмэлийн санхүүжилтийг ЭМЯ-аас шийдэж өглөө

    Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өчигдөр /2024-01-24/ үдээс хойш ГССҮТ-ийн салбар эмнэлэг Түлэнхийн төвд ажиллалаа. Нэгдүгээр сарын 24-ний  шөнийн 01:00 цагийн орчимд “Дүнжингарав” худалдааны төвийн урд гарсан  ослын улмаас тус төвийн Эрчимт эмчилгээний тасагт зургаа, энгийн тасагт дөрвөн хүн эмчлүүлж байгаа юм. ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах Түлэнхийн төвд Яаралтай тусламжаар 14 хүн ирсний дөрөв нь харьцангуй хөнгөн байсан тул эмнэлгийн анхны тусламж үзүүлээд …

  • 25 January

    ЗГ: Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймрийн талаар хэлэлцэж байна

    Засгийн газар өнөөдөр /2024.01.25/ ээлжит бусаар хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар УОК-ын I хуралдаанаас  гаргасан галд өртөж шатсан автомашинуудын хохирлыг барагдуулах, айл, өрхүүдийг түрээсийн байранд амьдрахад шаардлагатай төсөв хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах шийдвэрийг танилцуулах юм. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна. – Баянзүрх дүүргийн 26-р хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймрийн талаар, – Олон …