naraa

January, 2024

  • 9 January

    Нийтийн байрны орчин, нөхцөлд төлөвлөгөөт бус шалгалт хийхэд 8046 зөрчил илэрчээ

    Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1240 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-20-ны хооронд хяналт шалгалт явуулсан. Уг шалгалтын дүнг өчигдөр  Ажлын хэсгийн хурлаар танилцууллаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэгээр ахлуулсан нийт 11 Ажлын хэсэгт 161 албан …

  • 9 January

    Мэргэжлийн уран бүтээлчдийн ур чадварын шалгалт эхэллээ

    Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлийн үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд тасралтгүй хөгжүүлэх шаардлагад нийцүүлэн Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Соёлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын Хөдөлмөрийн дотоод журам болон холбогдох журмын дагуу уран бүтээлчдийн ур чадварын бодит түвшнийг тогтоож, уран бүтээлийн чанарт үнэлэлт, дүгнэлт өгч, ажлын үр дүн, бүтээмжийг дээшлүүлэх ажлын хүрээнд …

  • 9 January

    Бусдын гар утсыг дээрэмдэн, банкны мэдээлэлд нь нэвтэрч зээл авдаг байсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ

    Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2023 оны 11, 12 саруудад Улаанбаатар хотын Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийт 16 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг дээрэмдсэн хэргийг илрүүлэн шалгаж байна. Шалгалтаар дээрх хэргүүдийг үйлдсэн иргэн “Г”, “Х”, “С” нар нь бүлэглэн нь шөнө, оройн цагаар архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдээс гар утсыг булаах, зах, худалдааны төв, …

  • 9 January

    АТГ:Ногоон автобусыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийснийг тогтоосон

    Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн оны 10-р сарын 25-ны өдөр ногоон автобусны асуудлаар мэдээлэл хийх үеэрээ нийтийн тээврийн автобусны худалдан авалттай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг гурван чиглэлээр явуулж байна. Нийт 11 иргэн, албан тушаалтны 16 объектод нэгжлэг хийж, 25 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан гэж мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр /2024.01.09/ Авлигатай тэмцэх газраас ногоон автобусны худалдан авалттай холбоотой мөрдөн шалгах ажиллагааны  …

  • 9 January

    Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлж эхэллээ

    Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны 1 дүгээр сарын 2-4-ний өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Хавдар судлалын үндэсний төв, Авто тээврийн үндэсний төвд хүргүүлсэн зөвлөмж, Боловсролын ерөнхий газрын даргад хүргүүлсэн мөрдөгчийн мэдэгдлийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, Зам тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” …

  • 9 January

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 2024 оны нэгдүгээр сарын 09. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Өвлийн дунд хөх хулгана сарын билгийн тооллын 28. Ангараг гараг. Эрхтэний тэнгэр одтой, хоёр хар мэнгэтэй хар бич өдөр. Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …

  • 9 January

    Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар цас орно. 2024 оны нэгдүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор цас орно.Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, …

  • 8 January

    Ц.Төрхүү: Иргэд өөрсдийн амьдарч буй хотхон, хорооллын СӨХ-нд шаардлага тавих хэрэгтэй

    Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү хот тохижилт, нийтийн аж ахуйн ажлын шинэ зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, хот, нийтийн аж ахуйн ажил болох цэвэрлэгээ үйлчилгээ, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн арчилгааны ажлууд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс дүүргүүдэд шилжсэн. Энэ хүрээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын цэвэрлэгээ, үйлчилгээ, ногоон байгууламж хариуцсан 379 албан хаагч, 68 машин механизмыг …

  • 8 January

    Худалдан авах ажиллагаанаас 22 тэрбум төгрөг хэмнэжээ

    Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдсан худалдан авах ажиллагаа, хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнүүдийн талаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батцэцэг танилцууллаа. Улаанбаатар хотод улсын төсвийн хөрөнгөөр 18, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 200, дүүргүүдийн төсвийн хөрөнгөөр 386 буюу нийт 1315 арга хэмжээ хэрэгжиж байна. Үүний 1140 төсөл арга хэмжээнээс дундаж хэрэгжилт тооцоход 2023 онд худалдан …

  • 8 January

    Орчмын 50 метр талбайг цэвэрлэх үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн хариуцлагыг сайжруулах шаардлагатай

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө. Тэрбээр шуурхай зөвлөгөөнөөр өгч буй үүрэг даалгавруудын хэрэгжилтийг сайжруулахад анхаарахыг даалгаж, зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээг эрчимжүүлэх, халтиргаа гулгаанаас тогтмол сэргийлж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгов. Мөн “Хот, нийтийн аж ахуйн ажлууд дүүргүүдэд шилжсэнтэй холбоотойгоор дүүргүүд халтиргаа гулгаанаас …

  • 8 January

    Х.Нямбаатар:Зузаан орсон цасыг эхэлж хусаад, араас нь давс, бодисоо цацмаар байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн цэвэрлэгээний шийдлийн талаар нийслэлийн дүүргийн удирдлагууд болон хот тохижилтынхонд зөвлөгөө өглөө. Тэрбээр “Сансрын туннель дээр Баянзүрхийнхэн алдаа гаргасан. Халтиргаа гулгаан дээр 3 зүйлийг анхаармаар байна. Бодис зузаан орсон цасыг хайлуулдаггүйг дүүргийн дарга нар хатуу ойлгох хэрэгтэй. Зузаан орсон цасыг эхлээд хусаад, араас нь …

  • 8 January

    С.Билэгсайхан:Төрийн өндөр албан тушаалтан хулгай хийвэл эх орноосоо урвасанд тооцно гэсэн заалт Үндсэн хуульд оруулах ёстой байж гэж боддог

    Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын их хурлын депутат, УИХ-ын гишүүн асан С.Билэгсайхантай ярилцлаа. -Ардчилсан Үндсэн хуулийг батлах үеийн Монголын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ямар байснаас ярилцлагаа эхэлье? -Монголчууд хар гэртээ хаан, бор гэртээ богд болсон үе л дээ. Зөвлөлтийн эрхшээлээс гарсан. Тэр үед манай улсын төсвийн 80 хувийг ЗХУ татаасаар өгдөг байсан. 1990 онд манай улс ардчилал руу …

  • 8 January

    Буудлага: Э.Даваахүү “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ авлаа

    Индонезийн нийслэл Жакарт хотод нэгдүгээр сарын 5-18-нд буудлага спортын олимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат (гавьяат дасгалжуулагч), Ж.Ганхуяг, дасгалжуулагч Д.Лхадорж нарын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөж байгаа билээ. Өнөөдөр тэмцээний гар бууны эрэгтэйчүүдийн ангилалд Э.Даваахүү хүрэл медаль хүртэж, “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ хүртлээ. Тэрбээр Парисын олимпын эрх авчирсан …

  • 8 January

    АШУҮИС-ийн хоёр багш Япон улсад докторантурт суралцахаар боллоо

    Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Япон улсын Жичи анагаах ухааны их сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Зүрх судлалын тэнхимийн багш Н.Бат-Эрдэнэ,  Био-Анагаахын хүрээлэнгийн судлаач Т. Сувд нар Жичи анагаах ухааны сургуулиас зарлагдсан төгсөлтийн сургалтын сонгон шалгаруулалтад тэнцэж, Япон улсад докторантурт суралцахаар боллоо.  Тэтгэлэгт хамрагдаж, Япон Улсыг зорихоор болсон багш, судлаачдыг АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж  хүлээн авч …

  • 8 January

    Зочид буудалд мөрийтэй тоглосон “Г” нарын 10 хүнд тус бүр 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ

    Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт  29,115 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 202 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 93, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 8, Өмчлөх эрхийн эсрэг 64, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 10, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Хөдөлгөөний аюулгүй …