Эрүүл мэнд

October, 2013

  • 18 October

    Илүүдэл жингээ хасах энгийн 4 алхам

    Илүүдсэн махнаасаа жаахан хасаж гуалиг болоход тань туслах энгийн хэдэн зөвлөгөөг танд хүргэе. Энэ аргуудыг хэрэглэснээр та хэтэвчин дэх мөнгөө хэмнэж болох юм шүү. Хоолоо тохируул гэхдээ бүү хас. Таргалалт хоёр талтай. Хөдөлгөөн дутсанаас, эсвэл хоол унднаас шалтгаалдаг. Тиймээс дотроосоо эмчилгээгээ эхлэх хэрэгтэй. Анхны шатанд хоол ундаа тохируулж, өөх тостой зүйл идэхгүй байх хэрэгтэй. Гол нь хоолондоо ногоо түлхүү хэрэглэж …

  • 16 October

    Таргаар ханиад дарж, цэр ховхлох ардын эмчилгээний аргууд

    Хоолны гурван халбага гэрийн тараг, хоолны хоёр халбага сонгины шүүс, хоолны 2-3 халбага ус мөн ийм хэмжээний зөгийн бал. Сонгины шүүсийг тараг, зөгийн балтай холиод ус нэмээрэй, тэгээд цагийн турш зөөлөн гал дээр буцалгана. Ийнхүү бэлтгэсэн ундааг хөрмөгц лонхонд юүлээд сайтар таглана. Энэ гайхамшигтай бэлдмэлийг хүүхэд эсвэл том хүн ч хэрэглэх боломжтой бөгөөд өдөрт 5-6 удаа цайны халбагаар ууна. Хоолны …

  • 15 October

    Час халуун цай уух нь хорт хавдар үүсгэдэг

    Ираний эрдэмтэд нэгэн судалгаа хийжээ. Энэхүү судалгааны үр дүнд хав халуун цай уух нь улаан хоолойны хорт хавдар үүсгэдгийг олж тогтоосон байна. Хүмүүсийн уудаг халуун цай ихэвчлэн 70 болон түүнээс дээш хэмийн халуунтай байдаг бөгөөд барууны орны хүмүүсийг бодвол Ази хүмүүс цайг халуунаар нь их уудаг аж. Харин Европчуудын хувьд цай кофен дээрээ сүү нэмэх ч юмуу ямар нэгэн аргаар …

  • 13 October

    Цус багадалтанд алим тустай

    Цус багадалтад хэрэглэх олон зүйлээс хүмүүс голдуу улаан лоолийг сонгох нь бий. Гэвч улаан лоолиос илүү алимны шүүсний төрөлжүүлсэн бэлдмэл цус багадалтыг эмчилдэг ажээ. Алимны найрлагад органик хүчил, төмрийн бичил элемент, С амин дэм ихээр агуулагддаг гэнэ. Тиймээс алимны шүүсийг хоолондоо хэрэглэх нь энэхүү өвчнийг анагаахад тустай юм.

  • 13 October

    Жирэмсэлтээс хамгаалах Регеведон эмийг удаан хэрэглэж болохгүй

    Охид, бүсгүйчүүд жирэмслэлтээс хамгаалах төрөл бүрийн эм, бэлдмэл хэрэглэх болж. Хуанли хөтлөх, бэлгэвч хэрэглэх хүсэлгүй бүсгүйчүүд суулгац, булчингийн тариа, ерөндөг сонгодог. Эдгээр бэлдмэл нь жирэмслэлтээс хамгаалах хэдий ч таагүй нөлөө үзүүлэх нь олонтаа. Тэгвэл өдөр бүр тогтмол цагт уух заавартай “Регеведон” хэмээх эм ямар үр нөлөөтэй бол… Энэхүү эмийг ууж хэрэглэснээр жирэмслэлтээс хамгаалах төдийгүй өндгөвчний үрэвсэл болон умайн хүзүүний бохирдлыг …

  • 11 October

    Эрүүл сайхан үстэй болох энгийн аргууд

    Ер нь ямар нэгэн байдлаар үсийг уртасгах өнгийг нь сэргээх гээд  элдэв эм бэлдмэл, ам дамжсан арга хэрэглэх нь буруу юм. Хүн үсээ зөв арчилж чадвал үс аяндаа ургаж өнгө нь сэргэдэг байна. Ингээд та бүхэндээ үсээ хэрхэн зөв  арчлах энгийн зааварчилгааг өгөе. 1.Үсээ крантны усаар угаахаас аль болохоор татгалзаж байгаарай. Учир нь крантны усанд олон төрлийн эрдэс давс агуулагддаг …

  • 8 October

    Хоббитой байх нь зөнөх явцыг удаашруулдаг

    Ном унших, юм нэхэх гэх зэрэг хобби нь хvнийг зөнөхөөс урьдчилан сэргийлдэг болохыг  АНУ-ын “Маёо” эмнэлгийн мэргэжилтнvvд тогтоожээ. Тодруулбал, судалгаанд 70-89 насны ой санамж муутай 200 хvнийг оролцуулсан бөгөөд тэднийг ой санамжийн хувьд асуудалгvй хэвийн хvмvvстэй харьцуулан vзжээ. Эрдэмтэд нэгдvгээр багийн гишvvдээс 50-55 насандаа юу хийдэг байсныг нь асуухад дундаж насандаа боловсрол эзэмшсэн, өдөр бvр юм нэхэж гар урлалаар хичээллэдэг байсан …

  • 5 October

    Эрүүл мэнд: Шүдээ хэрхэн арчлах вэ?

    Өглөө цайгаа уусны дараа, орой унтахын өмнө шүдээ угаах хэрэгтэй. Чанартай шүдний сойзыг сонгон хэрэглэх нь зүйтэй. Шүд угаахад сойзон дээр чигчий хурууны толионы чинээ оо байхад хангалттай аж. Сойзыг босоо тавьж хадгалахаас гадна гурван сард нэг удаа солих учиртай гэнэ.

  • 4 October

    Нярай хүүхэд хүртэл сэтгэл гутралд автдаг

    Сэтгэл гутрал нь буюу депресс олон янзын илрэлтэй байдаг. Улмаар төсөөлж байснаас өөр маш өвөрмөц байдлаар илэрч болдог. Жишээлэхэд, зүрхний шигдээс, умайн гадуурх жирэмслэлтээр илэрч болно. Хэвлийгээр хүчтэй өвдөх, тахикарди, гэдэсний түгжрэл зэргээр илрэх нь олон жилийн дадлага туршлагатай эмчийг ч төөрөгдүүлж болно. Гэсэн ч анагаах ухаан нь сэтгэл гутралыг таниж зөв онош тавиж сурсан юм. Сэтгэл санаагаар унаж, орчны бүх …

  • 4 October

    Уксусыг 2012 оноос эхлэн хүнсэнд хэрэглэхийг бүр мөсөн хориглосон

     Манайхан цууны хүчлийг уксус гэдгээр нь сайн мэднэ. Тэгвэл эл уксусыг хүнсэнд хэрэглэхийг бүр мөсөн хорьжээ. Цууны хүчлийг Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн бодисын жагсаалтад Засгийн газрын 2012 оны 145 дугаар тогтоолоор оруулж, 25 хувиас дээш концентрацтай, 500 мл хүртэл хэмжээгээр жижиглэн савласан цууны хүчлийг хүнсний зориулалтаар ашиглахыг 2013 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хориглосон тухай Байгаль орчин ногоон …

  • 1 October

    Хөвч таслах мэс ажилбар ба эерэг талууд

    Эрэгтэй хүний бэлэг эрхтний толгой хэсгийн арьсыг тайрч авахыг хөвч таслах буюу циркумзиц гэж нэрлэдэг. Энэ мэс ажилбарыг хийлгэх гол шалтгаан нь ариун цэвэр, эрүүл мэндтэй холбоотой байдаг бөгөөд хөвчөө таслуулахгүй бол тээрхийн арьс нарийсч бэлэг эрхтэний толгой гарч ирэх боломжгүй болсноор бэлгийн өнгөр тэр хавьд ихээр цуглаж үрэвсэл үүсэх аюултай болдог. Мэс ажилбрын давуу талууд: – Нярайн үед хөвчийг …

September, 2013

  • 30 September

    Жирэмсэн эмэгтэйчүүд хэт их идэх нь буруу

    Жирэмсний хяналтанд эрт орсноор: •    Эмч таны жирэмсний ба амаржих амралт авах хугацааг зөв тогтоож өгнө. •    Танд болон нөхөрт чинь жирэмсэн үеийн хооллолт,  ажил, амралтын дэглэмийг зохицуулах, төрөлтөд бэлтгэх, хүүхдийг асрах талаар зөвөлгөө өгнө. •    Тохиолдож болох хүндрэлүүдээс урьдчилан сэргийлж , хэрэв хүндрэл тохиолдвол цаг алдалгүй зохих арга хэмжээг авна. •    Хэвлий дэх ургийн өсөлтийг хянана. Та ямар шинжилгээ …

  • 26 September

    Завханд боом өвчнөөр дөрвөн хүн өвчилжээ

    Зоонозын хэлбэрийн  боом өвчнөөр Завхан аймгийн Алдархаан сумын Аргалант багт дөрвөн хүн  өвчилсөн байна. Тэдэнд боом өвчний шинж тэмдэг илэрч эхлэхэд тус аймгийн нэгдсэн эмнэлэгийнхэн нягталж үзээд боом мөн болохыг тогтоожээ. Өвдсөн иргэд одоо аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.  Өмнө нь тус аймгийн Тэлмэн сумын Нуур багт нутагладаг хоёр айлын хоёр үхэр боомоор өвчилсөн байсныг аравхан хоногийн өмнө илрүүлээд …

  • 25 September

    Шивээс хорт хавдар үүсгэдэг

     Шивээс хийхэд ашиг­ладаг бодис нь хүний биед хортой болохыг Их Бри­танийн эрдэмтэд олж тогтоожээ. Тус улсын Брэдфордын их сургуулийн судлаачдын тогтоосноор шивээсэнд ашигладаг бэхний хор нь хүний бие махбодод хуримт­лагдаж, яваандаа хавдрын өвчлөл үүсгэдэг байж болзошгүй гэнэ. Бэхний нано хэсгүүд цу­санд нэвтэрч, элэг, дэ­лүүнд хуримтлагдсаар бие махбодоос хортой бодис, хэрэггүй хог хаягдлаа гар­гах чадварыг нь эрс бууруулдаг байна. Түүнчлэн туршилтын …

  • 24 September

    Байнга шээж байх нь халдвар авахаас сэргийлдэг

     Та ямар нэгэн шалтгаанаас болоод шээсээ удаан хугацаагаар хураадаг уу? Тэгвэл шээсээ удаан хугацаагаар хураах нь хүний биед халдвар дамжуулах маш хортой юм байна. Бөөр хүний бие дэх хортой бүх зүйлийг шүүж шээс болгон гадагшлуулдаг. Гэтэл шээсээ гадагшлуулах цаг тухайд нь гаргахгүй байснаар таны биеийн хамаг хор буцаад биед тань шингэж эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл, шээсийг удаан бариад ирэхээр өвчин …