Зөвлөгөө

July, 2016

  • 2 July

    Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

    Нарны хордлого авсан хүнд гэрийн нөхцөлд үзүүлэх тусламж нь хүйтэн ус толгой дээрээс нь асгах, хүйтэн усанд бүх биеээр нь оруулах, нойтон алчуураар ороох зэрэг энгийн аргуудаас эхлэнэ. Нарны хордлогын үед хүний бие шингэнээр дутагддаг учир цэвэр ус, хярам уухыг зөвлөе. Гэхдээ шингэн уухдаа бага багаар уухгүй бол бөөлжиж мэднэ. Уух шингэний хэмжээ нь хордлого авсан хүний нас, биеийн жингээс …

  • 2 July

    Халаасан дарсны ид шид

    Халааж амталсан дарсыг Англид өвлийн улиралд мөн зул сарын баярын өдрүүдэд хамгийн түгээмэл хэрэглэдэг. Зарим тохиолдолд шар айргийг ч мөн амталж болно. Өвлийн хүйтэн өдрүүдэд та ч мөн үүнийг хийгээд үзээрэй.  Орц: 4-6 хүн 1 шил  (750 мл) улаан вино (Cabernet Sauvignon, Zinfandel, Merlot) 1 ш хальсалсан жүрж (хальсыг нь буцалгах үед хэрэглэх учир хадгална) 1/4 аяга лекор (хэрэглэхгүй байсан ч …

  • 1 July

    Гоолиг сайхан хүзүүтэй болохыг хүсч байна уу?

    Гоолиг сайхан хүзүүтэй болохыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж байхгүй байх. Учир нь хүзүү бол эмэгтэй хүний насыг тодорхойлогч ганц зүйл юм. Иймээс тэд хүзүүгээ сайхан байлгахыг үргэлж хүсдэг ч ямар арга хэрэглэхээ төдийлэн сайн мэддэггүй. Тэгвэл доорх дасгалыг ямар ч үед хийх боломжтой. Харин дасгалыг хийхийн өмнө хүзүү, шилэн хүзүү, нурууны цусны эргэлтийг сайжруулахаа мартуузай. Толгойгоо зөөлөн удаанаар тойруулан  эргүүлнэ. Эхлээд …

  • 1 July

    Хүзүүний үрчлээг арилгах 5 дасгал

     Хүзүүний үрчлээг арилгах дасгалыг “www.starcentralmagazine.com” сайт нийтэлжээ. Дасгал №1 Толгойгоо хойш нь гэдийлгэн, доод уруулаараа дээд уруулаа аль болох ихээр бүрхэж тав хүртэл тоолоорой. Дараа нь толгойгоо огцом урагш болгохдоо доод эрүүгээ суллан, уруулаа хэвийн байдалд оруулна. Баруун гарын долоовор болон дунд хуруугаа тэнийлгэж, бусдыг нь нугалаад эрүүн доороосоо түлхэх мэт тулна. Амаа том ангайлган, хэлээ гаргаад зургаа хүртэл тоолсны …

June, 2016

  • 30 June

    Бөөрөлзгөнө халуун бууруулна

    Бөөрөлзгөнө нь халуун бууруулах хөлөргөх үйлчилгээтэй. Уг жимсэнд салицилийн хүчил агуулагддаг нь халуун бууруулдаг аспиринтай адил үйлчилгээтэй гэнэ. Гэхдээ ходоодны салст бүрхүүлд эерэг нөлөө үзүүлдэгээрээ давуу талтай. Үүнээс гадна уг жимс нь хоол идэх дур хүслийг сайжруулж, цус тогтоох буюу нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Харин нуруу болон бөөрний өвчтэй хүмүүс бөөрөлзгөнийг ихээр хэрэглэж болохгүй гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.

  • 30 June

    Таны үсийг гайхалтай болгох итгэмээргүй 4 зүйл юу гээч

    Хавар болохоор гоо сайхан алдагдаж , нэг л биш болж эхэлдэг. Үсээ хэрхэн арчлах талаар толгойгоо гашилгах хэрэггүй болсон шүү. Итгэмээргүй хэдэн зүйлийг та бүхэндээ хүргэе. 1. Пиво Тиймээ чи зөв уншсан. Пиво чиний үсийг зөөлрүүлэн гайхалтай сайхан болгох болно. 1 шилтэй пивоор угаагаад үзээрэй. Дараа нь усаар сайтар зайлах нь зүйтэй. Тэгэхгүй бол үнэр нь салахад хэцүү шүү. 2. …

  • 30 June

    Долоо хоногийн аль шөнө хүн хамгийн сайн нойрсч амардаг вэ

    Мягмар гарагаас лхагвад шилжих шөнө хүн хамгийн тавтай нойрсч алжаалаа тайлж чаддаг гэж Их Британийн судлаачид тогтоолоо хэмээн хэвлэлүүд мэдээлжээ. Эрдэмтэд таван мянга гаруй сайн дурынхныг бүртгэн тэднийг өдөр бүрий унтаж байх үед нь зүрхний цохилтыг нь тусгай аппаратаар хэмжиж, хэрхэн амарч байгааг нь тодорхойлсны дүнд ийм дүгнэлтэд хүрсэн байна. Энэ үзүүлэлт эрчүүд, эмэгтэйчүүдэд адилхан гарсан гэнэ. Ингэхэд лхагва гарагт …

  • 29 June

    Өглөө 6 цагт босох 6 шалтгаан

    Өглөө сэрдэг хүмүүс илүү амжилтанд хүрдэг гэцгээдэг. Нэгэн блоггер ч үүнтэй санал нэг байна, тэрээр сүүлийн хэдэн жил өглөө 6 цагт босдог болжээ. Түүний амьдралыг эрс өөрчилсөн гэж тэрээр үздэг. Дараах зургаан шалтгааны улмаас та өглөө эрт 6 цагт босох ёстой. Таныг тун удахгүй болжмор шиг болно гэж найдаж байна. 1. Өөрөө өөрийгөө цэгцлэх цагтай болно Элдэв бодол, санаагаа эмх цэгцэнд …

  • 29 June

    Нэрс цусан дахь сахарын хэмжээг багасгадаг

    Нэрс нь цусан дахь сахарын хэмжээг  багасгадаг  тэгвэл чихрийн шижингийн хоёрдугаар үед хамрагдсан өвчтөнүүд  нэрс жимсийг хэрэглэх нь сайн үр дүнтэй. Нэрс нь цусан дахь сахарын хэмжээг багасгахаас гадна гэдэс эвгүйрэх, хоолой, буйлны өвчинд ч бас сайн нөлөөтэй. Энэхүү жимс нь байгалийн цэвэр анитибиотик учраас нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг ажээ.

  • 29 June

    Өтгөн цайнаас татгалзаарай

    Үргэлж өтгөн цай уувал эрүүл мэндэд муу. Цусны даралт ихтэй, зүрх судас, бөөр, элэгний өвчтэй хүмүүс өлөн элгэн дээрээ өтгөн цай уувал өвчин сэдэрнэ. Иймд өглөө хярам, буцалсан ус, зөгийн балтай ус, шингэн цай ууж бай. Өтгөн цайн биенд шингэх ёстой эрдэс бодисын хэмжээг   багасгадаг. Цус төлжилтийг сааруулж, даралт бууруулдаг төдийгүй унтахын өмнө өтгөн цай уувал нойр хулждаг.  

  • 29 June

    Гэрийн нөхцөлд үсээ хэрхэн арчлах вэ?

    Үсэнд тэжээл дутагдсанаас болж хугарч гэмтэн, өнгөө алддаг.Иймд гэрийн нөхцөлд үсээ хэрхэн арчлахыг зөвлөе. Үсээ угаасны дараа цайгаар хар цай, байхуу аль ч байж болно. (Зайлахад өнгө нь амархан сэргэдэг) Хоёр аяга цайнд хоёр хумс сармис няцлан хийж буцалгаад угаасан үсээ сайтар зайлж шавшина. Зайлсан үсээ алчуураар боож  20-25 минутын дараа үнэр гаргах төдий ангиржуулагчаар угаа. Ингэснээр таны үсний өнгө …

  • 29 June

    Айлын хэд дэх хүүхэдтэй ханилснаас амьдралын тань өнгө харагдана

    Сэтгэл зүйчид хүний зан ааш зургаа орчим настайд төлөвшдөг гэж үздэг. Гэвч айлын хэд дэх хүүхэд болж төрсөн нь хувь заяанд нөлөөлдөг гэж үзэж ойлголт ч байдаг аж. Сэтгэл зүйч Линда Блейрийн үзэж буйгаар уг хачирхалтай хүчин зүйл нь хүний зан ааш, карьер, харилцаанд нөлөөлдөг байна. Шинэхэн танилаа өөрт чинь тохирох хүн мөн эсэхийг айлын хэд дэх хүүхэд вэ гэдгээр …

  • 28 June

    Шүд цагааруулах энгийн арга

    С амин дэм хүчил ихтэй нимбэгээр шүдээ цагааруулж болно. Шүдний чийглэг сойзон дээр хүнсний сода асгаж хэдэн дусал нимбэгний  шүүс дусаан шүдээ сайн цэвэрлэ. Энэ аргыг 7 хоногт 1 удаа хийхэд хангалттай.Ялангуяа тамхи татдаг, төрөлхийн шар шүдтэй хүмүүс  энэ аргыг хэрэглэх хэрэгтэй. Мөн нүүрсэн эмээр цагааруулж болно. Бас хүнсний содыг сойзондоо түрхэж хэрэглэж болно. Ингэж хэрэглэхдээ содоо ихийг хийж угаахгүй …

  • 28 June

    Арьсаа одоо байгаагаас хоёр дахин гэгээлэг харагдуулах жор

    Тослог болон холимог арьстай хүмүүси зориулсан маск Зуны цагт шингэн крем түрхэхдээ нарны хамгаалалттай тос түрхээгүйн улмаас нүүр өнгөө алдаж харлан сэвхтдэг. Лимон, тарагны маскыг хэрэглэж, нүүрнийхээ арсыг гэрэлтүүлэх аргаас нийтэлжээ. Алхам №1 Бага зэргийн лимоны шүүсийг тарагтай холь. Сайтар хутгаарай. Алхам №2 Масксаа тавихаасаа өмнө нүүрээ цэвэрлэж, халуун бүлээн алчуураа нүүрэндээ жин тавь. Хугацаа 5-10 минут. Алхам №3 Цэвэрлэсэн …

  • 28 June

    Бүсгүй та өнгөлөг толигор арьстай байя гэвэл

    Бүсгүй та арьсаа арчлан, нүүрээ өнгөлөг сайхан харагдуулах гэж мэдээж хичээдэг байх.  Тэгвэл доорх мэдээллийг уншина уу? Арьсаа үрчлээгүй, өнгөлөг толигор байлгахын тулд байнга арчилж, тогтмол массаж хийлгэх хэрэгтэй. Эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарч иллэг массаж хийлгэхэд нас, хүйсний ялгаа огтхон ч хамаагүй юм. Гоё сайхан болоход эртдэнэ эсвэл оройтно гэж бодож болохгүй. Арьсыг арчлахгүй байх тусам арьсны тонус муудаж, …