Баруун аймаг

March, 2014

  • 6 March

    Ховд аймгийн ҮХААГазар салбартаа баруун бүсийн хэмжээнд тэргүүн байр эзлэв

    Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны удирдах ажилтны зөвлгөөн, хэлэлцүүлэг 2 дугаар сарын 14-16-нд Баянхонгор аймагт “Шинэ малчин-шинэ хөдөө” сэдвийн дор зохион байгуулагдлаа. Манай аймгаас уг зөвлөгөөнд Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга З.Эрхбаяр, ҮХАА-н газрын дарга З.Лувсан, ҮХАА-н газрын мал эмнэлгийн хэлтсийн дарга Т.Пүрэвжав, мал аж ахуйн хэлтсийн дарга Ц.Батцэнгэл, Зэрэг сумын Засаг дарга Д.Октябрь нар оролцлоо. ҮХАА-н яамны удирдах ажилтны зөвлөгөөнөөр …

  • 5 March

    Ховд аймаг: “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баярын цэнгээнт бүжгийн тэмцээн

    Баруун бүсийн “Мөнгөлөг шагшуурга” мөсний баярын цэнгээнт бүжгийн тэмцээнийг Ховд аймгийн Жаргалант сумын 7 дугаар бүрэн дунд сургууль зохион байгуулж явууллаа. Уг тэмцээнд 19 байгууллагын 38 хос оролцсоноос I байр – н.Дашдорж, н.Солонго /12 жилийн I сургууль/ II байр – Ц.Ган-Очир, Б.Оюунсүрэн /12 жилийн VII сургууль/ III байр – М.Дэмүүл, н.Туяа /Манхан сум/  байр тус тус эзэлж алт, мөнгө, хүрэл …

  • 4 March

    Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд нэгэн иргэн амиа алджээ

    -АЙМГИЙН УДИРДЛАГУУД ХҮНИЙ АМЬ ҮРЭГДЧИХЭЭД БАЙХАД ЮУ Ч БОЛООГҮЙ ЮМ ШИГ Л СУУЦГААЖ БАЙНА ГЭВ- Өвөрхангай аймгийн За­саг даргын Тамгын газрын нут­гийн удирдлагын ордонд иргэн С амиа алдсан хэ­рэг гарчээ. Энэ талаар ал­ба­ны эх сурвалжаас авсан мэ­дээллээр Засаг даргын Там­гын газраар үйлчлүүлж яв­сан 46 настай иргэн С тус газрын шатнаас унаж амиа алдсан байна. Талийгаач бизнес эрхэлдэг нэгэн байсан гэнэ. …

February, 2014

  • 25 February

    Баруун бүсийн “Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр Хар Ус нуурнаа зохион байгуулагдлаа

    Баруун бүсийн “Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр энэ сарын 22, 23-ны амралтын өдрүүдэд үзэсгэлэнт хан Жаргалант уулын өвөр, хатан Хар Ус нуурын Төмөрт хэмээх газарт амжилттай зохион байгуулагдлаа. Энэ арга хэмжээнд УИХ-ын гишүүн, УИХ дахь олонхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Бямбацогт, НББСШУ-ын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Батцогт, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, ХАХНХ-ын дэд сайд Э.Тамир,  …

  • 21 February

    Ховд аймаг: Битүү худалдааны төв нээлтээ хийлээ

    Шинэчлэлийн Засгийн газрын хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан Ховд аймагт битүү худалдааны төв барих асуудал биелэлээ олж, 500 гаруй бизнес эрхлэгчдийн асуудлыг шийдвэрлэсэн будаг нь үнэртсэн шинэ зах ашиглалтанд орлоо. Монгол Улсын Ерөнхий сайдын багцаас 3,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 8000 мкв талбай бүхий, 500 түрээслэгчийн багтаамжтай битүү худалдааны төвийн нээлт, ёслолын тууз хайчлах арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдав. Нээлтэнд УИХ-ын гишүүн …

  • 20 February

    Ховд аймаг: Төлөөлөгчдийн өдрөөр “МоЭнКо компанитай байгуулах гэрээний төслийг танилцууллаа

    Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Төлөөлөгчдийн өдөр”-ийн арга хэмжээ өнөөдөр буюу 2014 оны 02 сарын 18, 19-нд зохион байгуулагдлаа. Энэ үеэр гадаадын хөрөнгө оруулалттай МоЭнКо ХХК-тай гэрээ байгуулах асуудлыг авч хэлэлцсэн юм. Өнөөдөр болсон “Төлөөлөгчдийн өдөр”-т аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, орлогч дарга М.Амарсанаа нар гадаадын хөрөнгө оруулалттай МоЭнКо компанитай байгуулах шинэ гэрээний талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв. Энэхүү …

  • 19 February

    Баруун бүсийг эрчим хүчээр хангах цахилгаан станцыг Улаангомд бариíà

    Эрчим хүчний сайд М.Сономпил энэ сарын 15-18-ны өдрүүдэд Увс аймагт ажиллаа. Тэрбээр Шинэчлэлийн Засгийн газраас явуулж буй бодлого шийдвэр болоод Эрчим хүчний салбарт өрнөж буй үйл ажиллагааны талаар төрийн албан хаагчдад мэдээлэл хийлээ. Тус мэдээлэлдээ аймгийн төвд 60 мВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцыг барихаар болж, энэхүү станцыг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хийхээр хэлэлцэж байгаагаа дуулгав. Баруун 3 аймаг …

  • 18 February

    Ховд аймгийн “Залуу зохион бүтээгч-2014” уралдаан амжилттай өндөрлөлөө

    “Хүний өдөр дутмын үйл ажиллагааг хөнгөвчилсөн техникийн шийдэл”-ийн шинэ өвөрмөц технологи гаргасан, техник, бүтээлч сэтгэхүйтэй хүүхэд, залуусыг тодоруулах аймгийн “Залуу зохион бүтээгч-2014”  уралдаан 02 дугаар сарын 14-нд болж өндөрлөлөө. Уралдаанд нийт 23 багийн 31 бүтээл бүртгэгдэж, 34 залуу зохион бүтээгч бүтээлээ танилцуулж, 3 шүүгчийн нийлбэр дүнгээр Хөгжил политехник коллежийн оюутан Б.Мэндсайхан, Д.Бат-Оргил нар “Авто машины тос халаагч”, Жанам шалгагч” бүтээлүүдээр …

  • 17 February

    Баримтат дэлгэц: “Цуутай нутаг Сутай” 3-р анги

    Баруун бүсийн шилдэг сум Ховд аймгийн Дарви сумын тухай 2011 онд хийсэн баримтат киноны төгсгөлийн гуравдугаар анги. Энэ ангид тус сумын баруун хойно урд зүгт орших Мөрөн, Мөнгөн-Аяга багийн газар нутгийн онцлог, олоон номонд орсон янгирын сүргийг та үзэхэс гадна тус багаас төрөн гарсан алдар суутай хүмүүсийн талаарх мэдээллийг олж мэдэх болно. http://www.ugluu.mn/65018.html – “Цуутай нутаг Сутай”  1-р анги http://www.ugluu.mn/65690.html –   “Цуутай нутаг …

  • 13 February

    Цахим хурлаар ирэх саруудад хийхээр төлөвлөсөн ажлаа танилцууллаа

    Сар бүрийн эхний 7 хоногийн Лхагва гариг бүр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгуудынхаа удирдлагуудтай цахим хэлбэрээр хурал хийж, үүрэг чиглэлээ өгч хэвшсэн. 2014 оны анхны цахим хурлаа 01 сарын 05-нд хийлээ. Манай аймгаас аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, хэлтэс тасгийн дарга удирдлагууд оролцсон бөгөөд Ерөнхий сайдын зүгээс 2 сард, 3 сард зохион байгуулж, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцууллаа. Тухайлбал 2 …

  • 12 February

    Хууль бусаар 450 ширхэг загас агнажээ

    Хууль бусаар 450 ширхэг загас агнажээ Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Жаргалант сумын ЗДТГ хамтран байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нэгдсэн удирдамжаар Жаргалант сумын нутаг дэвсгэрт иргэдийн хууль бусаар ан амьтан агнах, барих, мод бэлтгэх тэдгээрийн гаралтай эд зүйлийг хууль бусаар худалдах, худалдан авах үйл ажиллагаанд 2014 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр …

  • 12 February

    Дорнодын ДЦС-ыг 100 мегаватт-аар өргөтгөнө

    Эрчим хүчний сайдыг Дорнод аймагт очиход аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригт, Засаг дарга С.Ганбат нар хүлээн авч уулзаж,  аймаг орон нутгийнхааө өвөлжилтийн байдлын тухай товч танилцуулаад  эрчим хүчний хүрэлцээ хангамж, цаашид хийх ажлын тухай ярилцаж санал бодлоо солилцлоо. Дорнод аймгийн хувьд зүүн бүсийн эрчим хүчний гол үүсвэр байрладаг. Сүүлийн жилүүдэд уул уурхай үйлдвэрлэл эрс нэмэгдсэнтэй холбогдоод эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байна. …

  • 11 February

    Баримтат дэлгэц: “Цуутай нутаг Сутай” 2-р анги

    Баруун бүсийн шилдэг сум Ховд  аймгийн Дарви сумын тухай 2011 онд хийсэн баримтат киноны хоёрдугаар анги. Энэ ангид тус сумын урд зүгт байрших Баянбулаг, Дэлгэр багийн газар нутгийн онцлог, дэлхийд ховордсон бөхөнгийн сүрэг, хар сүүлт зээр болон тус  багаас төрөн гарсан алдар  суутай хүмүүсийн талаарх мэдээллийг хүргэнэ. Ц.Мөнх 

  • 11 February

    Хэнтий, Дорноговь аймгийн зарим сумдад шүлхий тархжээ

    Онцгой байдлын Ерөнхий газраас авсан мэдээгээр хүн, малын гоц халвдарт шүлхий өвчин Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Наран, Баяндэлгэр, Түвшинширээ, Хэнтий аймгийн Галшар, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумдад тархсан бөгөөд  дээрх сумдын нутаг дэвсгэрт хорио цээрийн дэглэм тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байна. Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Наран, Баяндэлгэр, Түвшинширээ сумдад өчигдрийн байдлаар 181 өрхийн 162 586 малыг үзлэг тандалтад …

  • 11 February

    Ховд аймгийн “Цагаан-Уул” наадмыг сэтгүүлчид өнгөллөө

    Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам жил ирэх бүр хамрах хүрээгээ тэлж байгаа бөгөөд энэ жилээс эхлэн аймаг бүрт зохион байгуулж шилдгээр тодорсон 3 найрагч улсын хэмжээнд зохион байгуулагдах “Цагаан-Уул” наадамд оролцох юм байна. Орон нутаг дахь салбар холбоод дээр өрсөлдөөн аль хэдийн эхэлж аймгуудын шилдэг залуу найрагч нар тодорсоор байгаа юм. Энэ …