Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээтэй танилцаж, эмч нарт шагнал гардуулан хүндэтгэл үзүүллээ. Нэгдсэн эмнэлгийн хувьд ханиад томуугийн дэгдэлттэй холбогдуулан хүүхдийн тасгийн ачаалал өндөр байгаа тул өндөржүүлсэн байдалд, орны хүрэлцээг нэмэгдүүлэн ажиллаж байгаа аж. Тус хамт олны дундаас “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр …
Эрүүл мэнд
March, 2016
-
31 March
Гэр бүлийн зохистой хооллолт
Зохистой хоололт гэдэг нь… Зөв зохистой, чанартай сайн хооллох нь эрүүл амьдрахын бас нэг чухал үндэс. Эрүүл хооллох гэдэг нь олон төрлийн илчлэг сайтай хоол, хүнсний зүйлийг зохистой хэмжээгээр зөв тохируулан хэрэглэх явдал юм. Хоол идэх зуршлаа нэг өдөр өөрчлөх гэж бодсоны хэрэггүй. Аажмаар бага, багаар олон төрлийн хоолыг хэрэглэх дадал зуршилтай болох нь хялбар байдаг. Хоол хүнсээ тохируулж хэрэглэх …
-
31 March
Бүртгэлгүй эм, тариа болон хуурамч эмнээс болгоомжил
Иргэдийн чанартай эм, бүтээгдэхүүнээр үйлчлүүлэх нөхцлийг хангах зорилгоор МХЕГ, ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, чанар, стандартын шаардлага хангаагүй хаяг, шошгын зөрчилтэй, эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг илрүүлж зах зээлээс татах, эрт сэрэмжлүүлэх арга хэмжээ авахаар эмнэлэг, эм хангамжийн байгууллага, худалдааны төвүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Шалгалтаар …
-
30 March
950 сая төгрөг юунд зарцуулав, С.Ламбаа дарга аа
Улаанбурхан өвчний дэгдэлтийн улмаас өнгөрсөн онд 10 хүүхэд нас барсан тухай мэдээлэл гарсаар атал холбогдох хүмүүс нь тоосон нв үгүй өнөөдрийг хүрсэн. Өнгөрсөн сард Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллах явцдаа Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Авирмэд аппаратын хүрэлцээ, эм тарианы хангалт муугийн улмаас хүүхдүүд хорвоог орхисоор байгааг ил болгосон. Энэ бүхний дараа Эрүүл мэндийн яамныхан болон мэргэжлийн хүмүүс “Одоо улаан бурхан …
-
30 March
Өнөөдөр дэлхий эмч нарын өдөр тохиож байна
Жил бүрийн энэ өдөр дэлхийн эмч нарын өдөр болгон тэмдэглэдэг. Манай улс энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд “Алтан чагнуур” ёслолын арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, оношлогоо, үйлчилгээний ажлын шилдэг арга туршлагыг нийтэд сурталчлах, дэлгэрүүлэх зорилгоор “Алтан …
-
29 March
Элэгний B вирусын эсрэг таван эмийг хөнгөлөлттэй авах болжээ
“Монголын медиа корпораци”, “Нэг Монгол” ТББ, Монголын зөвлөлдөх ардчиллын хүрээлэнтэй хамтран орон даяар “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяныг өрнүүлж өнгөрсөн долоо хоногт “Элэг бүтэн Монгол” хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулсан. Тус хэлэлцүүлэг дараа 450 орчим иргэд дараах нийт гурван шаардлагын дор нэгджээ. Тодруулбал, Элэгний вирүсийн эсрэг эмийн үнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 80 хувь хөнгөлье, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2016 оны …
-
29 March
Канад улсад мэргэжил дээшлүүлнэ
Канад улсад төвтэй laurel foundation /Лаурел сан/-ийн олон улс, эрүүл мэнд хариуцсан захирал доктор Нью Парсонсийг ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хүлээн авч уулзлаа. Тус сан нь Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн төвтэй өнгөрсөн оноос эхлэн багаж тоног төхөөрөмжөөр туслах, мэс заслын өрөөнд сургалт хийх, толгой хүзүү, цээжний хөндий болон нүдэнд шилэнцэр суулгах чиглэлд хамтарч …
-
28 March
Ж.Чинбүрэн: Элэг шилжүүлэн суулгах хагалгааг үнэгүй хийнэ
Хавдар судлалын үндэсний төвийн Элэг, цөс, ходоод, нойр булчирхайн тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэнтэй ярилцлаа. -Хавдар судлалын үндэсний төвд Энэтхэгийн “JAVPEE” эмнэлгийн элэгний мэс заслын эмч нар ирж иргэдэд үнэгүй үзлэг хийж, лекц уншсан. Үүнээс яриагаа эхлэе? -Хавдар судлалын үндэсний төв үйл ажиллагааныхаа томоохон хэсэг болгон зонхилон тохиолдож буй хорт хавдраас урьдчилан сэргийлэх, өвчний талаар зөв мэдээлэл өгөх зорилгоор сар бүр лекц …
-
24 March
“Хагас өлсгөлөн” байх нь танд сайхан бие, эрүүл мэндийг “бэлэглэнэ”
Та хэр тэвчээр хатуужилтай вэ? Энд тэнд гомдолоол явдаг юм биш биз. Өөрийн гоо сайхандаа анхаарч байна гээд буруу, муу зүйлийн золиос болоод байгаа биш биз. Эрүүл чийрэг биетэй байх таны мөрөөдөл үү. Тийм бол түр амсхийгээд үүнийг үргэлжлүүлэн уншаарай. Ямар ч хүн бие организмынхаа тухай өөрөө бүрэн мэдэхгүйн улмаас хэт таргалалттай байдаг. Таргалалт бол 1000 өвчний эхлэл гэдэг. Та …
-
19 March
Шар тайлах хамгийн сайн аргыг нээжээ
Хятадын Гуанжоу хотын “Сунь Ят-Сен”-ий их сургуулийн эрдэмтэд хэд хэдэн цуврал судалгаа хийсний эцэст шарталтын синдромыг тайлах хамгийн шилдэг бэлдмэл бол нимбэг, лайм агуулсан ундаа гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Үүний тулд Хятадын эрдэмтэд ургамлын цайнаас авахуулаад хийжүүлсэн ундаа хүртэл нийт 57 ундаанд судалгаа хийсэн аж. Ингээд эцэст нь найрлагадаа нимбэг, лаймын шүүс агуулсан ундаа шарталт тайлахад хамгийн ач тустай болохыг …
-
19 March
Хүүхэд халуурах үед яах вэ?
Хүүхэд халуурах шалтгаан өвдөхөөс гадна айсан үед бас халуурч болно. Өндөр халуурах нь маш аюултай учраас халуурч байгааг мэдмэгцээ яаралтай арга хэмжээ аваарай. Түргэн дуудаад ирэхийг хүлээж болохгүй шүү. Ихэвчлэн өндөр халуурах шалтгаан хоолой өвдөх, ханиад хүрч эхлэх, ам гэмтэх мөн вакцины 2 3 4 сартайд халуурдаг. Хүүхэд чинь халуураад эхэлвэл хамгийн түрүүнд хоолой амыг нь шалгахад гэмгүй. Доорх арга …
-
16 March
Хорих 435 дугаар ангид улаанбурхан өвчин гарчээ
Өчигдрийн байдлаар Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний 839 тохиолдол бүртгэгджээ. Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Халдварт өвчний тасагт 55 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 11 нь насанд хүрэгчид, 44 нь бага насны хүүхэд байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 435 дугаар ангид улаанбурхан өвчин гарсан учир аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн эмч нарын баг тус ангид ажиллаж, урьдчилан сэргийлэх үзлэг, дархлаажуулалт …
-
16 March
Улаанбурхан өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ
Сүүлийн өдрүүдэд улаанбурхан өвчний тархалт нэмэгдэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. 2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 9611 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 1890 нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д 398 хүн хандсаны 334 нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээс 63 нь хэвтэж, 215 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Улаанбурхан өвчний улмаас нийт 400 өвчтөн эмчлэгдэж …
-
12 March
Компьютерийн дэлгэцний хорноос ногоон цай хамгаална
Гар утас, зурагт, компьютерээс ялгарах цахилгаан соронзон долгион нь бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд төдийгүй бүх насны хүмүүст нөлөөлж, тархи мэдрэлийг ядраан, нүдний харааг муутгадаг гэдгийг эрдэмтэд батлаад байгаа билээ. Тэгвэл Бээжингийн их сургуулийн эрдэмтэд компьютерээс ялгарах цацрагийн хорт нөлөөг бууруулах арга олжээ. Олон жил судалсны дүнд биед шингэсэн хүнд элементийг гарган зайлуулах үйлчилгээ ногоон цайнд байдгийг олж тогтоосон байна. …
-
10 March
Жирэмсэн эмэгтэйчүүдийг Латин Америк руу аялахгүй байхыг уриалав
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага жирэмсэн эмэгтэйчүүдэд хандаж Зика вирусын халдвар бүртгэгдээд байгаа Латин Америкийн улс орнууд руу аялахгүй байхыг уриаллаа. Гуравдугаар сарын 8-нд болсон видео хурал дээр тус байгууллагын тэргүүн Маргарет Чен “Зика вирус нь шинээр төрсөн хүүхдүүдийн толгойг жижигрүүлж, мэдрэлийн янз бүрийн өвчин үүсгэдэг нь улам бүр нотлогдсоор байна” хэмээн онцолжээ. Энэ уриалга нь зөвхөн сэрэмжлүүлэх шинж чанартай хэмээн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл