Эрүүл мэнд

February, 2015

  • 10 February

    Тамхины хор хөнөөл

    Тамхи гэж юу вэ? Тамхи нь татах, зажлах, үнэрлэх зэргээр хэрэглэдэг, мансууруулах нөлөөтэй, хараат байдал үүсгэх чадвартай никотин хэмээх бодис агуулсан ургамал юм. Тамхи татах үед утаагаар дамжин хэд хэдэн төрлийн бодис ялгарч эхэлдэг. Никотин, нүүрстөрөгчийн исэл, цианийн хүчлээс гадна хүхэрт устөрөгч, аммиак, шоргоолжны хүчил, нүүрс устөрөгчийн нэгдэл гардаг юм. Тамхи татах гэдэг нь биеийн хэрэгцээт зүйл огтхон ч биш …

  • 10 February

    Хийжүүлсэн ундаа уусны дараа шүдээ угааж болохгүй

    Хооллож дуусмагцаа амны хөндийгөө сайтар цэвэрлэх хэрэгтэй гэж шүдний эмч нар зөвлөдөг. Тэгвэл хоол идсэнээс хойш нэг цагийн дараа шүдээ цэвэрлэх ёстой гэнэ. Учир нь хооллосноос хойш 20-30 минутад амны хөндий дэх хүчил, шүлтийн тэнцвэр алдагдсан байдаг тул энэ үед шүдийг сойздож угаахад амархан гэмтэж, паалан нь нимгэрэх аюултай юм байна. Ялангуяа хийжүүлсэн ундаа ууж дуусмагцаа сойз шүүрч авахгүй байх …

  • 10 February

    Гар утас, таблет, зурагт хүүхдийн хөгжилд хэрхэн нөлөөлж байна вэ

    Ухаалаг гар утас, нөүтбүүк, таблет, зурагт гэх зэрэг орчин үеийн техник технологи маш хурдтай хөгжиж, бид бүхний өдөр тутмын амьдралын зайлшгүй хэрэглээний нэг болжээ. Одоо эдгээр нь зөвхөн томчууд гэлтгүй бага насны хүүхдүүдийн өргөн хэрэглээнд шилжиж байна. Эцэг эхчүүд уйлсан хүүгээ эсвэл хоол идэхгүй хэмээн зөрүүдэлсэн охиноо аргадахдаа таблет, гар утсаа өгдөг. Зарим эцэг эхчүүдийн хувьд энэ нь асуудлыг шийдвэрлэх үр …

  • 9 February

    Хоолны хордлого, хоол хүнсээр дамжих өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж

    Сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгчид, иргэдэд хоолны хордлого, хоол хүнсээр дамжих халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэж байна. Хоолны хордлого гарахад нөлөөлөх гол хүчин зүйл бол хоол хүнсний зүйлийг бэлтгэх, болгох, хадгалах, хэрэглэх үеийн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага алдагдах явдал юм. Хоолны хордлогоор өвчилсөн хүнд ходоод гэдэсний хямралын шинж болох суулгах, дотор …

  • 8 February

    Компьютерээс үүдсэн ядаргааг яаж тайлах вэ?

    Компьютерийн ард суусан хүн доороос дээш, эсвэл урагш байнга хардаг учир нүдний булчингууд их ядардаг байна. Гэрлийн урсгал нь нүдний торлогийг өрөөр хэлбэл нүдний арын гэрэл хүлээн авах хэсгийг их цочроодог аж. Ажилдаа хэт их шамдсанаас хүн нүдээ цавчих нь багасч үүнээс гадна нойр, ой санамж муудах, хоолны дуршил багасах, толгой өвдөх, хэт мэдрэмтгий болох гэх мэт зовиур илэрдэг байна. …

  • 8 February

    Хоолойн өвдөлтийг эмгүйгээр эмчлэх үү?

    Манай орны хүйтэн өвлөөр хүүхдүүдийн хоолой ихээр өвддөг. Бяцхан үрсийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалдаг ээжүүддээ дөнгөж өвдөж эхэлсэн хоолойн өвчнийг эмгүй эмчлэх аргуудаас хүргэж байна. Энэхүү аргуудыг хоолойн өвдөлт эхэлж буй үед хэрэглэхээс гадна гурав хоног хэрэглээд үр дүнд хүрэхгүй бол аргаа өөрчлөхийг зөвлөе. ЧИЙГШИЛ. Хоолойн өвдөлтийн үед хоолой ихээр хуурайшдаг бөгөөд уурын аппаратаар өрөөг чийгшүүлэх нь өвдөлтийг тархаадаггүй байна. …

  • 7 February

    Хөдөлгөөнгүй байвал хөл гар хөшнө

    Зүрхний шигдээс, харвасан, саажилттай хүмүүсийг хөдөлгөж болохгүй гэж хөдөлгөөнгүй хэвтүүлдэг. Ингэж болохгүй. Учир нь, хурц үе нь өнгөрсөн ч хөдөлгөөний хомсдол хязгаарлагдсан учраас цусны эргэлт удаан явагддаг. Үүний улмаас тэжээлийн бодис, захын цусан хангамж алдагдан тэжээгдэж буй булчин, махбодь хатангиршаад, цаашдаа нөхөн сэргээх үйл ажиллагаа удаашралтай явагдана. Заримдаа бүр хөдөлгөөнгүй болдог тохиолдол их гардаг. Ийм хүмүүст цаг хугацаанд нь оносон …

  • 7 February

    Жирэмслэх үйл явцыг түргэтгэх 9 алхам

    Америкийн судалгааны хүрээлэнгийн урт хугацааны судалгаагаар тухайн хүний юу идсэн, амьдралын хэв маяг, сонголт, хөдөлгөөн зэрэг нь өндгөн эс боловсруулахад чухал нөлөөтэйг тодорхойлсон байна. Эмэгтэй хүний үр тогтоох чадварыг түрэсгэх хамгийн энгийн 9 алхмыг танилцуулж байна. Өөх тос ихтэй бүтээгдэхүүн хоололтоос татгалзах, удаан хадгалах горимтой эсвэл түргэн хоололтоос зайлсхийх Ханаагүй тос хэрэглэх, үүнд оливын тос, канало тос Бүхэл үрийн бүтээгдэхүүн …

  • 7 February

    Төвдийн залуужуулах дасгал

    “Төвдийн залуужуулах  дасгал”-г толилуулж байна. Энэхүү дасгалыг энергийн нүх сүв буюу чакраг нээдэг гэдэг ба эхний дасгал нь нээгээд дараагийн дасгалууд нь идэвхжүүлж өгдөг.  Энэ дасгалыг хийхийн ач холбогдол нь өдөр тутмынхаа хөдөлгөөнгүй амьдралд хөдөлгөөнөө нөхөх, нурууны муруйлтаас сэргийлэх, нугалам хоорондынхоо зайг хадгалах, уян хатан чанараа сайжруулах, бүх булчингуудаа сулруулж стрессээ тайлах. Хийж байгаа хүмүүсийн ярьж байгаагаар сэтгэл санаа хөнгөхөн …

  • 6 February

    Гэдсэн дэхь өтгөнөө цэвэрлэж турцгаая

    Орчин үеийн хүн бүр гэдсэндээ 8-25 кг илүүдэл өтгөн тээж явдаг нь нэгэнт нотлогдсон үнэн. Yүний ихэнх нь бүдүүн гэдсэнд байдаг учир ийм хүн яаж нарийхан бэлхүүстэй байх билээ дээ. Найман литрийн 3 хувингаар дүүрэн энэ их овоолгыг өчнөөн жил сараар чулуужтал нь авч явахад амьд гэдэс тэсдэг нь үнэхээр гайхалтай. Гэдэс үрэвсэтлээ нэг хэсэг, үрэвсээд нэг хэсэг, шалбараад нэг …

  • 5 February

    Цөсний чулууг анагаах нь

    Дэлхийн улс орнуудад өргөн тархсан цөс чулуужих өвчний талаар дэлгэрэнгүй танилцуулж байна.  Цөсний чулуу гэж юу вэ? Цөсний чулуу нь бодисын солилцооны алдагдлаас үүсдэг усанд үл уусах нэгдэл бөгөөд ихэвчлэн цөсний хүүдий болон ерөнхий цорго, элэг доторх цөсний замд тохиолддог. Сүүлийн үеийн судалгаагаар 5 эмэгтэй тутмын нэг, 10 эрэгтэй тутмын нэг нь энэхүү өвчнөөр өвдөж байна. Шалтгаан Цөсний чулуу үүсэх …

  • 5 February

    Эрүүл, цагаан шүдтэй байх “энгийн” аргуудаас

    Гоо сайхны салшгүй нэг хэсэг болсон эрүүл, цагаан шүдний эргэн тойрон дахь сонин хачинаас энэ өдөр та бүхэнтэй хуваалцаж байна. Ингээд хүн бүрт гэрлээр гийгүүлсэн инээмсэглэл хийгээд өөртөө итгэх итгэлийг бэлэглэх эрүүл, цагаан шүдтэй байх “энгийн” аргуудаас толилуулах мэдээллийг хүлээн авна уу. 1. Гүзээлзгэнэ / Хар шоколад Цагаан шүдний хамгийн амттай хүнс бол гүзээлзгэнэ юм. Гүзээлзгэнэ нь шүдийг цэвэрлэх, өнгөлөг …

  • 4 February

    Өндгөвчний үрэвсэл

    Тодорхойлолт, тархалт Өндгөвч нь эмэгтэйн биед эм бэлгийн эсийг боловсруулах болон биений юмны үйл ажиллагааг зохицуулдаг бэлгийн даавар ялгаруулах гэсэн 2 үндсэн үүргийг гүйцэтгэдэг аарцгийн хөндийд байрладаг бэлэг эрхтэн юм. Эмэгтэйчүүдийн өвчний дотор өндгөвчийн үрэвсэл нилээд элбэг тохиолддог бөгөөд дангаараа өвчлөхөөс илүүтэй умайн гуурсан хоолойн үрэвсэлтэй хавсарсан байх нь элбэг. Шалтгаан, эрсдэлт хүчин зүйл Хламиди, микоплазм, уреаплазм, энтерококк, гонококк (заг хүйтэн …

  • 2 February

    Эрүүл амьдрах есөн чухал зөвлөмж

    Хөдөлгөөн. Өдөр бүр лифтээр зорчихоос татгалзаж, аль болох явган шатаар явж бай. Нохойгоо салхилуулах, хүүхэдтэйгээ хөөцөлдөж тоглох зэрэг өдөр тутмын энгийн хөдөлгөөн бүр таны стрессийг тайлж, эрүүл саруул болгоно. Өөх тостой хоолноос татгалза. Шарж хайрсан хоол, гамбургер, гахайн мах, утсан мах, хиам зэргээс татгалза. Бяслаг, цөцгий, сүү зэрэг цагаан идээ нь харьцангуй тослог багатай байдаг. Тамхи татахаа зогсоо. Тамхи нь …

  • 1 February

    Цөс чулуужих өвчин гэж юу вэ?

    Сүүлийн үед хүмүүсийн дунд элбэгших хандлагатай болсон цөс чулуужих өвчиний талаар “Эрүүл мэнд” булангаараа уншигчиддаа хүргэж байна. Энэхүү зөвлөгөөг мэргэжлийн эмчийн бэлтгэснээр хүргэж буйг энд онцлоё. -Цөс чулуужих өвчин гэж юу вэ?-  Цөсний хүүдийнд буюу цөсний цоргонд чулуу үүсэхийг  цөс чулуужих өвчин гэдэг.  Цөсөнд холестерол, цөсний нөсөө (гемоглобины задралаас үүссэн), мөн фосфолипид агуулагддаг. Эдгээрээс чулуу үүсэх бөгөөд нэгний нь агууламж …