Өндөг хүний биед ямар нөлөө үзүүлдэг тухай олон төрлийн судалгаа хийхэд үр дүн нь бүгд сайн гарсан байдаг. Тухайлбал, 2003 онд Британийн Эрүүл мэндийн сэтгүүлээс явуулсан судалгаанд 115 мянган насанд хүрсэн хүн оролцож, 14 жилийн турш өдөрт нэг өндөг идсэн байна. Үр дүн нь мэдээж сайн гарсан. Тэгвэл өнгөрсөн онд европын хоол тэжээлийн сэтгүүлээс явуулсан судалгаанд 30 эрүүл чийрэг эрэгтэйг …
Эрүүл мэнд
March, 2015
-
1 March
Тамхи татдаг эмэгтэйчүүд хурдан хөгширдөг
Тамхи нь хүний биед олон талын сөрөг нөлөө үзүүлдэг. Ялангуяа эмэгтэй хүн тамхи татах нь бие эрхтэнд нь муу гэдгийг эмч нар хэлдэг. Иймд эмэгтэйчүүдийг тамхинаас гарахыг зөвлөж байна. Хэрэв тамхийг хаяж чадвал эрүүл мэнд, гоо сайхан нь төгс болох билээ. Тамхинаас гарсан эмэгтэйчүүдэд залуужих явц нь илүүтэй мэдрэгддэг гэнэ. Тамхинаас гараад 10 cap болоход эмэгтэй хүний нүүрний арьс илүү …
February, 2015
-
27 February
Хэрхэн жирэмслэх вэ?
Жирэмсэн болох нь хорвоо дээр хамгийн амархан зүйлсийн нэг мэт санагдаж болох боловч зарим хүмүүсийн хувьд тийм биш юм. Хэрэв жирэмсэн болохгүй байгаа бол зөвхөн та биш олон хосууд сар болон жилээр жирэмсэн болохоор оролдож байдгийг ойлгох хэрэгтэй. Хамгийн гол нь эмэгтэй хүний өндгөн эс гадагшлах үеийн ойролцоо бэлгийн харьцаанд орохийг зөвлөдөг байна.Зарим хосууд анх удаа бэлгийн харьцаанд оронгуутаа жирэмсэн болдог …
-
27 February
Хүүхдийнхээ хөлийг хүйтэн байлгах нь эрүүл мэндэд нь сайн
Манай монголчууд шинэхэн төрсөн хүүхдээ төрснөөс нь эхлээд халуун зун ч байсан бөөцийлж өсгөөд байдаг нь ажиглагддаг. Ялангуяа хөлийг нь бүр их бэгнэдгийг хэн ч мэднэ. Тэгвэл Японы эмч нар иргэддээ “Хүүхдийг нэг сар хүртэл өөртэйгөө адилхан хувцасла, нэг сартайгаас нь хойш өөрөөсөө нэг цамцаар нимгэн хувцасла, хөлийг нь бүү бэгнэ” гэж зөвлөдөг. Яагаад ингэж бидний өсч хүмүүжснээс эсрэгээр зөвлөөд …
-
27 February
Хоол идсэний дараа усанд орох хэрэггүй
Өнөөдөр бид зөв хооллох талаар их ярьдаг болсон хэдий ч хоол идсэнийхээ дараа хэрхэн зөв шингээх арга учраа олдоггүй аж. Тухайлбал xоол идсэний дараа тамхи татахад нэг дор 10 янжуур татсантай адил хор хөнөөл бие организмд учирдаг байна. Энэ нь хорт хавдар тусах өндөр эрсдэлд хүргэдэг гэнэ. Үүгээр зогсохгүй хоол идсэний дараа бидний эрүүл мэндэд олон хүчин зүйлс нөлөөлдөг аж. Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг зөвлөж байгаагаар бол, Хоол …
-
27 February
Уруулаа их будах нь үхэлд ч хүргэж мэднэ
Ихэнхи эмэгтэйчүүд гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхгүй байж чаддаггүй. Эмэгтэйчүүд маань гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхдээ түүний сөрөг нөлөөний талаар огт бодож үздэггүй. Тэгвэл эмэгтэйчүүдийн өдөр тутам хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд ямар хор уршигтай болох талаар энэхүү мэдээллээс харах болно. 1. Уруулын будаг The Washington Post хэвлэл дээр уруулын будагны 400 гаруй үйлдвэрүүд будаг хийхдээ хар тугалга ашигладаг хэмээн мэдээлжээ. Энэхүү хар …
-
26 February
Цистит буюу давсагны үрэвслийг эмчлэх арга
Цистит буюу нянгийн гаралтай давсагны үрэвслийг дарах олон аргуудыг бид бүсгүйчүүддээ зориулан нийтлэж байсан. Харин энэ удаад нянгийн гаралтай энэ хурц үрэвслийг хэрхэн ардын аргаар эмчлэх тухайд хүргэж байна. -Аяга бүлээн сүүнд хусны давирхайгаас 5-10 дусааж сайн хутгаад өдөрт 3 удаа юм идэхээсээ өмнө стаканы 1/3-ээр ууна. Курс эмчилгээ нь нэг сар. -Шээхэд чинэрч өвддөг бол өргөст хэмхийн үрийг нунтаглаж, …
-
24 February
Хорхойтой шүд амь настай холбоотой
Амны эрүүл мэндийг муу сахих нь зүрхний өвчин тусах эрсдэлийг нэмдэг гэсэн яриа эртнээс гарч байсан ч хараахан нотлоогүй байсан юм. Харин хорхойтсон шүд болон буйлны өвчнөөс үүдэлтэй нян цасаар дамжин хүний биеээр тархаж, цус нөжирч, улмаар зүрхний өвчний эхлэлийг тавьдаг болохыг Британийн их сургуулийн амны хөндийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд тогтоожээ. Шигдээс, цус харвалт зэрэг зүрхний өвчнөөр Британид л гэхэд …
-
24 February
Эрэгтэйчүүдийн өртөх магадлал өндөр өвчлөлүүд
Эрчүүдийн эрүүл мэнд муудах нь тэдний хайхрамжгүй зангаас ихээхэн шалтгаалдаг. Мөн нас ахих хирээр эрэгтэйчүүдийн биеийн физиологи ямар онцлог шинж чанартай байдаг талаарх мэдээлэл хомсдлын улмаас эрчүүдийн эрүүл мэндэд тохиолдож болзошгүй эмгэгийн эрсдлээс урьдчилан сэргийлж чадалгүй хүнд хэлбэрийн өвчлөлтэй тулгарах тохиолдол элбэг байдаг байна. Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол эмчид хандах нь харьцангуй бага бөгөөд эрүүл мэндээ үл хайхран ажилласаар зөвхөн хүнд …
-
22 February
Женнифер Энистоны тураах коктейль
Холливудын од Женнифер Энистон 45 нас хүрсэн ч гоолиг бие галбиртай байдаг нууцаа дэлгэлээ. Тэрбээр өглөө бүр онцгой коктейль уудаг аж. Женнифер Энистоны коктейль: -6 ширхэг өргөст хэмх -3 ширхэг улаан лууван /түүхий/ -2 багц бууцай -бөөрөнхий байцаа -шинэ сармис эсвэл цагаан гаа -1 ширхэг лууван -цоохор майлзын иш -гоньд Бүх ногоог шүүс шахагч аппаратад хийж, шүүсийг авна. Дээр нь …
-
22 February
Нойр, зүүд гэж юу вэ?
Нойр бол хүнд зайлшгүй хэрэгтэй зүйл. Гэхдээ зүүд гэж чухам юу вэ гэдгийг тэр бүр сайн мэдэхгүй. Энэ асуултад эрдэмтэд хүртэл бүрэн дүүрэн хариулж чадахгүй байгаа. Бид яагаад унтдаг, яагаад унтдаггүй, хүн нойргүйгээр яагаад амьдарч чаддаггүй зэрэг асуултын хариуг одоо болтол хайсаар л байна. Эдгээр асуултад онолын үүднээс олон тайлбар, хариулт өгөхийг оролдож байгаа бөгөөд бас үнэний хувь бий билээ. …
-
22 February
Жирэмсэн үед өндөр өсгийтэй гутал өмсөж болох уу?
Жирэмсэн хүн өндөр өсгийтэй гутал өмсөж болох боловч энэ нь тийм ч тохиромжтой зүйл биш гэдгийг эмч нар хэлж байна. Жирэмсэний хугацаа ахихийн хирээр ургийн жин томорч, тухайн хүний хүндийн төв өөрчлөгддөг учир өндөр өсгийтэй гуталтай явахад бэрхшээлтэй болж ирдэг. Жирэмсэний эхний гурван сарын хугацаанд хүндийн төв өөрчлөгдөггүй ч өндөр өсгийтэй гутал өмсөх нь илүү их доргилт өгөх хандлагатай байдаг …
-
21 February
Өтгөн хатах үед юу идэх ёстой вэ
-Шингэнийг өдөрт тогтмол уух, -Хоолны хэрэглэх хэмжээг багасгахгүй байх, -Алхах зэрэг хөдөлгөөнийг өдөр бүр хийх. Өдөрт тохирсон хөдөлгөөн хийхийн тулд эмч болон физик эмчилгээний эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Харин та хэвтэрт байгаа бол гэдсээ зөөлөн илж өгвөл гэдэсний хөдөлгөөнд тустай. -Ислэг ихтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь өтгөний гаралтыг нэмэгдүүлдэг. Ислэгээр баялаг хүнсний бүтээгдэхүүнд: ♦Үр тарианы төрөл болох хец, гурвалжин, хар …
-
19 February
Гэдэс дүүрч, хоол ихэдсэн үед хэрхэн хоолоо шингээх вэ?
Сар шинийн баяр болж буй эдгээр өдрүүдэд бидний ходоод үнэхээр ачааллаа дийлэхгүй байгаа. Бид та бүхэндээ хоолоо хэрхэн шингээх талаар үнэтэй зөвөлгөөг хүргэх гэж байна. Та хэрэгжүүлэхэд үзэхэд алзахгүй байх. 1. Чихэрлэг, тослог багатай тараг – Тарагны бүтэц нь исгэлэн байгалийн гаралтай байдаг тул хямарсан гэдсэнд сайн эмч болдог. Та аль болох чихэргүй, энгийн тарагнаас 1 аягыг уугаад хэсэг хугацааны …
-
17 February
Ногоон цай компьютерийн хорноос хамгаалдаг
Бээжингийн их сургуулийн эрдэмтэд компьютерээс ялгарах цацрагийн хорт нөлөөг бууруулах арга олжээ. Олон жил судалсны дүнд биед шингэсэн хүнд элементийг гарган зайлуулах үйлчилгээ ногоон цайнд байдаг болохыг олж тогтоосон байна. Эрдэмтдийн хэлж байгаагаар хортой цацраг ялгаруулдаг цахилгаан хэрэгслээс хамгаалахын тулд өдөрт хоёр аяга өтгөн ногоон цай уух хэрэгтэй гэнэ. Үл исэлдүүлэгч чанар нь С амин дэмээс 100 дахин, Е амин …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл