Эрүүл мэнд

October, 2013

  • 31 October

    “Хөлийн судас бүдүүрэл”-ийг дөрвөн аргаар эмчилдэг

    Хүмүүсийн дунд элбэг тохиолдон “Судас бүдүүрэл” гэж яригддаг “Хураагуур судасны үрэвсэл” нь хөхөвтөр юмуу хүрэн улаан өнгөтэй судаснууд чийгийн улаан хорхой адил хөөн томорч хөлийн арьсан дээр түрэн гарах судасны нэг төрлийн гаж хэлбэр юм. Хөлийн судас бүдүүрэл нь цусыг хөлнөөс зүрх өөд нь явуулах үүрэгтэй венийн судасны доторх хавхлага муудсанаас үүддэг. Судсан доторх хавхлага нь биеийн доод хэсэг рүү …

  • 29 October

    Урт наслахад тусладаг хүнсний бүтээгдэхүүнүүд

    Та доорхи хүнсний бүтээгдэхүүнүүдийг өдөр бүр хүнсэндээ хэрэглэснээр урт наслах боломж тань нэмэгдэнэ. Жимс ногоо байнга ид – Өдөр бүр 5 болон түүнээс дээш жимс ногоо идсэнээр зүрхний өвчин, цус харвалт, хорт хавдар зэрэг өвчнөөс сэргийлж чадна. Тараг уу – тараг нь пробиотик хэмээх дархлааг сайжруулагч бодисоор баялаг тул таны эрүүл мэндэд маш тустай. Мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, биен дэх …

  • 29 October

    Ходоодны өвчнийг хоромхон зуур намдааж болно

    Хоол хурцадсанаас болж миний ходоод өвдсөн юм. Эмч нар надад янз янзын эм өгсөн. Өвчин бага зэрэг намдах боловч дахиад л өвддөг байв. -Химийн хор уухаа больцгооё. Өглөө цейлоны юм уу энэтхэг өтгөн цай буцалгаад аяганд нэг халбага чихэр хийж, цайгаа аяганы тэг дундуур хийгээд түргэн хутгаарай. Тэгээд чигчий хурууны талтай тэнцэх зөгийн жилийн хэлтэрхий авч түүнийгээ талхны хатаамалтай түргэн …

  • 27 October

    Хөл хавагнах нь натри ихэдсэнтэй холбоотой байж болно

    Натри бол ихэнх хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг эрдэс давс юм. Натри ходоодны шүүс бүрэлдэхэд нөлөө үзүүлж, бөөрөнд бодисын солилцоо явуулахад тустай. Натрийн ион биеийн эдийн коллоидыг тэлж, бие махбодод усыг саатуулдаг. Хүний хоногийн натрийн хэрэгцээ 200-500 миллиграмм л байдаг. Гэвч бид хоол хүнснээсээ заагдсан хэмжээнээс их натри авдаг байна. Тиймээс янз бүрийн өвчний үед натрийн хэмжээгээ багасгах шаардлага урган гардаг. Түргэн …

  • 27 October

    Хүний өвчин эмгэг сэтгэлзүйгээс ихээхэн хамааралтай

    “Өөрийгөө эмчил” номын зохиолч Луиза Хэйни  өөрийгөө хорт хавдартай гэдгийг сонсоод их айж сандарчээ. Ихэнх өвчний үүсвэр бол уур уцаар, гомдол, өөрийгөө буруутгах, хүнийг их шүүмжилж муулах зэрэг шалтгаанаас болдог гэдгийг ойлгосон  Луиза цаг хугацаа алдалгүй өөрөө өөртэйгээ ажиллаж эхэлжээ.  Өөрөөр хэлбэл олон жил дотоод сэтгэлдээ шаналж, бусдад гоморхож явсан нь хавдрын эд эс үүсэхэд хүснийг Луйза  ойлгожээ.   “Би юуны …

  • 26 October

    Нялх үрд тань өнгө яаж нөлөөлдөг вэ?

    Нялх үрд тань өнгө яаж нөлөөлж болохыг судлан тогтоожээ. Хөх, шар, улаан өнгө хамгийн таатай сэтгэгдэл төрүүлдэг учир хүүхдийн жижигхэн гар тухайн өнгөтэй зүйл рүү тэмүүлдэг, тиймээс өрөөндөө тухайн өнгөний хослолыг бий болгох нь тааламжтай. Улаан өнгө нь баяр баясал авчирч сэтгэл сэргээж идэвхжүүлэх хэдий ч унтлагын өрөөнд улаан өнгө хэт давамгайлах нь хүүхэд тайван нойрсоход саад болдог байна. Улбар шар өнгөний энерги …

  • 23 October

    Тамхи бүсгүй таныг ийм л болгодог

    Тамхи эрүл мэндэд хортой гэдгийг хүн бүр л мэддэг. Гэвч хүмүүс тамхинаас доривтой татгалзаж чадахгүй тэр ч бүү хэл тамхидалт дэлхий нийтэд улам бүр ихэссээр байгаа юм. Шар шүд, үмхий ам, хоолой болон уушигны хорт хавдар, арьсны харлалт-толбо үүсэх, хэт залуугаас үс царайх зэрэг маш олон төрлийн хор хөнөөлийг  тамхи дагуулж байдаг. Тэр дундаа тамхины хор хөнөөл нь эмэгтэй хүмүүст …

  • 23 October

    Давсагны үрэвслийг эмчлэх аргууд

    Гадаа хэдий нь хүйтэн салхи үлээж, өвлийн жихүүн өдрүүд ирсэнийг дохиолон сануулж байна. Харамсалтай нь охид, бүсгүйчүүд маань гоё сайхан харагдах гэсэн тэнэгхэн бодлоосоо болоод доороосоо даарч элдэв өвчин тэр дундаа давсагны үрэвсэл тусах нь ихэсдэг билээ. Тиймээс эмэгтэйчүүд та бүхэндээ зориулан давсагны үрэвслийг гэрийн нөхцөлд маш хялбар аргаар хэрхэн эмчлэх зөвлөгөөг хүргэж байна. Анхааруулахад, заавал өвчин туссан хойноо биш …

  • 20 October

    Эрчүүдэд: Бэлэг эрхтэний ариун цэврийг хэрхэн сахих вэ?

    Бэлэг эрхтний ариун цэвэр, угаалга нь зөвхөн эмэгтэй хүнд хамаатай асуудал биш. Бэлгийн ариун цэвэр бол мөн эрчүүдэд адилхан хамаарна. Түүнчлэн хамгийн их нян тараагч ч байж мэдэх юм. Эр бэлэг эрхтэн, ялангуяа тээрхийн арын ховилд их хэмжээний тосны булчирхай байдгаас байнга тослог өнгөртэй байдаг. Энэхүү тослог өнгөр нь хорт хавдар үүсгэдэг бодис агуулдаг болохыг эрдэмтэд тогтоосон юм. Иймд эрчүүд …

  • 18 October

    Шар айргийг тогтмол багаар хэрэглэх нь эрүүл мэндэд тустай

    Европчууд шар айрагийг “шингэн талх” хэмээн нэрлэн зохистой хэрэглэж ирсэн нь санамсаргүй хэрэг биш гэнэ.  Судалж үзвэл шар айрагт 30 гаруй төрлийн хүний биед ашиг тустай эрдэс бодис ба микроэлемент байдаг нь энэ нь  ихэнхдээ амуу соёлжноос үүсэлтэй. Гэхдээ шар айрагны эх орон гэгдэх европ тэр тусмаа герман улсад шар айрагийн  уламжлалт найрлагыг ёсчлон мөрддөж ийм чанарыг гаргаж авдаг  ажээ. …

  • 18 October

    Шүдний пааланг гэмтээдэг хоол хүнс

    Жимстэй сүү- шүдийг гэмтээдэг гэвэл та итгэх үү? Жимс хүний биед сайн ч гэлээ тодорхой хэмжээний чихрийг агуулдаг учир шүдийг гэмтээхэд хүрдэг аж.  Түүнчлэн жимстэй сүү аюултай байж болох шалтгаан нь түүнийг хүмүүс удаанаар сорж уудаг явдал. Мөн байнга хэрэглэвэл шүд гэмтэж эхэлнэ. Тэгэхээр ганц шэйк ч биш найруулдаг, байгалийн гаралтай бус жимсний шүүснүүд шүдэнд мөн адил гэмтэл учруулна. Исгэлэн чихэр – шүдэнд …

  • 18 October

    Илүүдэл жингээ хасах энгийн 4 алхам

    Илүүдсэн махнаасаа жаахан хасаж гуалиг болоход тань туслах энгийн хэдэн зөвлөгөөг танд хүргэе. Энэ аргуудыг хэрэглэснээр та хэтэвчин дэх мөнгөө хэмнэж болох юм шүү. Хоолоо тохируул гэхдээ бүү хас. Таргалалт хоёр талтай. Хөдөлгөөн дутсанаас, эсвэл хоол унднаас шалтгаалдаг. Тиймээс дотроосоо эмчилгээгээ эхлэх хэрэгтэй. Анхны шатанд хоол ундаа тохируулж, өөх тостой зүйл идэхгүй байх хэрэгтэй. Гол нь хоолондоо ногоо түлхүү хэрэглэж …

  • 16 October

    Таргаар ханиад дарж, цэр ховхлох ардын эмчилгээний аргууд

    Хоолны гурван халбага гэрийн тараг, хоолны хоёр халбага сонгины шүүс, хоолны 2-3 халбага ус мөн ийм хэмжээний зөгийн бал. Сонгины шүүсийг тараг, зөгийн балтай холиод ус нэмээрэй, тэгээд цагийн турш зөөлөн гал дээр буцалгана. Ийнхүү бэлтгэсэн ундааг хөрмөгц лонхонд юүлээд сайтар таглана. Энэ гайхамшигтай бэлдмэлийг хүүхэд эсвэл том хүн ч хэрэглэх боломжтой бөгөөд өдөрт 5-6 удаа цайны халбагаар ууна. Хоолны …

  • 15 October

    Час халуун цай уух нь хорт хавдар үүсгэдэг

    Ираний эрдэмтэд нэгэн судалгаа хийжээ. Энэхүү судалгааны үр дүнд хав халуун цай уух нь улаан хоолойны хорт хавдар үүсгэдгийг олж тогтоосон байна. Хүмүүсийн уудаг халуун цай ихэвчлэн 70 болон түүнээс дээш хэмийн халуунтай байдаг бөгөөд барууны орны хүмүүсийг бодвол Ази хүмүүс цайг халуунаар нь их уудаг аж. Харин Европчуудын хувьд цай кофен дээрээ сүү нэмэх ч юмуу ямар нэгэн аргаар …

  • 13 October

    Цус багадалтанд алим тустай

    Цус багадалтад хэрэглэх олон зүйлээс хүмүүс голдуу улаан лоолийг сонгох нь бий. Гэвч улаан лоолиос илүү алимны шүүсний төрөлжүүлсэн бэлдмэл цус багадалтыг эмчилдэг ажээ. Алимны найрлагад органик хүчил, төмрийн бичил элемент, С амин дэм ихээр агуулагддаг гэнэ. Тиймээс алимны шүүсийг хоолондоо хэрэглэх нь энэхүү өвчнийг анагаахад тустай юм.