Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар иргэдийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах зорилгоор жил бүрийн 11 дүгээр сарын 14-ний өдрийг “Чихрийн шижин өвчинтэй тэмцэх” дэлхийн өдөр хэмээн тэмдэглэж ирсэн. 2013 оны хувьд уг өдрийг угтан Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Нийслэлийн эрүүл мэндийн газар …
Эрүүл мэнд
November, 2013
-
14 November
Өтгөн хатах шалтгаанууд
Өтгөн хаталтын шалтгаан -Шингэн бага уух -Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сулрах. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг удаашруулдаг хэд хэдэн хүчин зүйл байдаг. Үүнд: -Биеийн хөдөлгөөн бага байх -Ислэгээр баялаг хоол идэхгүй байх -Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх -Уураг ихтэй хоол хүнс их хэмжээгээр хэрэглэх -Эмийг замбараагүй хэрэглэх Түүнээс гадна аян замд яваа болон гэр орноосоо өө газарт хүндээр бие засах …
-
13 November
Луувангийн шүүс эрүүл мэндэд хортой
Нэг аяга луувангийн шүүс өглөө өлөн элгэн дээрээ уух нь эрүүл мэндэд тустай гэж хүн болгон боддог байх. Гэвч хамгийн сайн хэмээх бүтээгдэхүүн ч буруу хэрэглэвэл хамгийн их аюултай болохыг мэргэжилтэнүүд анхааруулж байна. Жишээлбэл бидний сайн мэдэх луувангийн шүүсийг буруу хэрэглэх нь эрүүл мэндэд маш хортой гэнэ. Луувангийн шүүсийг чихрийн шижинтэй хүмүүс маш болгоомжтой хэрэглэх ёстой. Учир нь энэ шүүсний …
-
13 November
Ханиаднаас сэргийлэх сармисны ханд бэлтгэх, хэрэглэх арга
Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор хүн амын дунд хамгийн их тархдаг өвчин бол амьсгалын замын өвчин тэр дундаа ханиад, томуу юм. Тиймээс ханиаднаас сэргийлэх хамгийн шилдэг аргуудын нэгийг хүргэж байна. Юуны өмнө ханиад хүрэхгүй байхын тулд биеийн дархлаагаа сайжруулах амин дэмээр баялаг, тэжээллэг хоол унд хэрэглэх хэрэгтэй гэдгийг санаарай. Сармис нь нь мөөгөнцрийн эсрэг, шимэгч хорхойн эсрэг, вирусын эсрэг, үрэвслийн эсрэг …
-
11 November
Стресс ходооды шархлаа vvсгэдэг
Стрессийн vед элдэв тєрлийн шархлаа даамжирч, эд эрхтнийг євчлvvлдэг нь судалгаагаар тогтоогджээ. Нисэх онгоцны нислэг тааламжгvй байсан vеийн зорчигчдод, тулалдаан болохыг хулээж байсан байлдагчдад, тэр байтугай улсын шалгалтын өмнє сэтгэл санаа нь тогтворгүй байсан оюутнуудад ганц шєнийн дотор шархлаа үүсч байсан тохиолдол бий аж. Ингээд ходоодны шархлаа хэрхэн vvсдэг болон ходооны шархлааны vед ямар хоолны дэглэм барьж болохыг толилуулъя. Ходоодны …
-
10 November
Сэтгэцийн өвчин халддаггүй
Сэтгэцийн клиникийн зөвлөх эмч, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч С.Дэлгэрцогт зөвлөж байна. – Сүүлийн үед хүүхдүүд компьютерийн тоглоомоос болж сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байгаа тухай хэвлэлээр бичиж байгаа. Ийм хүүхдүүдэд ямар эмчилгээ хийдэг вэ. Хожим сэдрэх үү? – Компьютерийн дон гэж өвчин байдаг. Ихэвчлэн шилжилтийн насны хөвгүүдэд элбэг тохиолдож байна. Энэ өвчин эмчлэгдэнэ. Гэхдээ эмчилгээний үр дүн хүүхдийн итгэл, сэтгэцийн онцлогоос …
-
9 November
Цус багадалтыг эмчлэх нь
Эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог өвчний нэг нь цус багадалт юм. Цус багадалтын хөнгөн хэлбэрийг төмрийн бэлдмэл уулгаж гэрээр эмчилнэ. Дунд хэлбэрийг гэр орны нөхцөл сайн, эцэг эх хүүхдээ зөв асарч хооллож чадахаар бол гэрээр эмчилж болох юм. Ер нь цус багадалт -ын дунд хэлбэрийн ихэнх, хүнд хэлбэрийг эмнэлэгт хэвтүүлж эмчлэх нь үр дүнтэй аж. Цус багадалтыг эмчлэхэд: -Хүүхдийн насны шаардлага хангахуйц …
-
8 November
Тамхи татах нь Альцгеймерийн өвчинг идэвхижүүлдэг
Хулгана дээр хийсэн туршилтаар тамхи уушгийг гэмтээгээд зогсохгүй тархинд гэмтэл учруулж байгаа нь нотлогджээ. Дөрвөн сарын турш тамхины утаагаар амьсгалсан амьтны тархинд Альцгеймер өвчний шинж тэмдэг ихэсч байсан тухай эрдэмтэд Байгаль орчны холбоонд мэдэгдсэн байна. Өмнө нь тамхидалт болон альцгеймер өвчин хоёрын холбоо хүмүүст ямар байдаг талаар судалгаа төдийлөн хийгдээгүй байсан юм. 1990-ээд оны судалгаанд дурдснаар тамхи нь хүний тархины …
-
7 November
Тогтмол секс хийх нь сэтгэлзүйд сайнаар нөлөөлдөг
Эхнэр нөхрийн харилцааны хүрээнд тогтмол секс хийх нь хүний эрүүл мэнд болон сэтгэл зүйд эерэгээр нөлөөдгийг судлачид тогтоожээ. Тухайлбал: – Нойргүйдлийн асуудлыг шийдэх боломж нээгдэнэ. – Нийгмийн бухимдал, стрессийг хүндээр хүлээж авахгүй болно. Үүний үр дүнд та бэрхшээлтэй асуудлыг хөнгөхөн даван гарах хувилбаруудыг гаргах чадварыг эзэмшинэ. – Хөл, түнхний өвдөлт, остеопорозын /ясны сийрэгшил/ бэрхшээлийг зовиур багатай давна. Яс тань бэхжинэ. …
-
7 November
Ходоод цэвэрлэх энгийн аргууд
Дутуу нойртой явах, хэтрүүлэн идэх, сэтгэл санаа тайван бус байх, томилолтоор явах зэрэг амьдралын дадсан хэмнэл алдагдахад өтгөн хатах нь бий. Хэрэв өтгөн хаталт архагшвал аюултай. Өтгөн хаталт бий болох нь: -2-3 хоног өтгөн хатахад л нүүрэнд батга гарах, царай шороон өнгөтэй болох, толгой өвдөх, нойр муудах, хэвлийгээр өвдөх зэрэг тааламжгүй байдал үүсдэг. -Шамбарам гарах, сэтгэл тавгүйтэх, уур уцаартай …
-
6 November
Шээсний замын халдвараар байнга өвдөх нь бөөрний чулуу үүсгэдэг
Бөөрний чулуу өвчин манай оронд нилээн элбэг тохиолдох эмгэг юм. Тухайн өвчний тархалтад газар нутгийн байршил их нөлөөтэй. Дундад Ази, Хойд Кавказ, Австри, Нидерланд, Югослав, Грек, Турк зэрэг улсуудад элбэг тохиолддог бол Өмнөд Африк, Японы зарим хэсэг, Каспийн тэнгисийн эрэг орчмын орнуудад тохиолддоггүй байна. Газар нутгийн онцлогоос гадна тухайн хүний амьдралын хэв маяг, хооллолтын байдал, бодисын солилцооны болон бамбайн дэргэдэх …
-
5 November
Хөхний хорт хавдрын шинж тэмдэг
Эмэгтэйчүүдийн ердөө 35 хувь нь л хөхний хорт хавдрын шинж тэмдэг өөрт нь байгаа эсэхийг байнга шинждэг бол 23 хувь нь хааяа, үлдсэн нь огт шинждэггүй гэнэ. Хөхний хорт хавдар судлалын нэгэн төв 18-64 насны 2005 эмэгтэйг судалгаанд хамруулжээ. Судалгаанд хамрагдагсдын гуравны нэг буюу 37 хувь нь хөхөө тогтмол шинждэггүй бөгөөд хэрхэн шинжих, ямар шинж тэмдэг илэрдэг болохыг огт мэддэггүй …
-
4 November
Гүйлсэн булчирхайн үрэвсэл буюу Ангин
Өнөөдрөөс эхлэн өвлийн тэргүүн сар эхлэж байна. Тиймээс хүйтний улиралтай холбоотойгоор хүмүүсийн хамгийн ихээр өвчилдөг өвчлөлүүдийн нэг болох гүйлсэн булчирхайн үрэвслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. Энэ өвчин нь хүндэрвэл үе мөчинд орж, зүрхийг өвчлүүлэх аюултай тул эрт үе дээр нь бүрэн эмчилгээ хийх хэрэгтэй гэдгийг анхааруулж байна. Ханиад томуу болон, хоолой өвдөхөд бүрэн гүйцэд эдгээх эмчилгээний хоног нь 10-14 …
-
3 November
Ачлын хэт ачаалал нь харшлыг идэвхжүүлэх нөхцөл болдог
Харшил буюу аллерги цаг хугацаа, улирлаас хамаардаг гэж ойлгож болохгүй. Улирлын чанартай аллерги ч бий л дээ. Анх аллерги болж үүссэн шигээ гэнэт алга болчихдог аллерги ч байдаг. Цаг агаарын тааламжгүй нөхцөл, ажлын хэт ачаалал зэргээс болж бас эдгэрэхгүй байх тал ч бий. Өөрөөр хэлбэл ажлын хэт ачаалал нь биеийн дархлааг сулруулж, улмаар аллергий үүсгэх нөхцөл болоод зогсохгүй түүний эдгэрэх …
-
1 November
Нойр булчирхайн үрэвслийн шинж тэмдэг ба шалтгаан
Сүүлийн үед хүмүүсийн архины хэт их хэрэглээ, буруу хооллолт, сэтгэл санааны тогтворгүй байдал, стресс зэргээс шалтгаалан нойр булчирхайн үрэвсэлт өвчнөөр өвчлөгсдийн тоо эрс нэмэгдэх болжээ. Нойр булчирхай гэдэг нь ходоодны доор байрлах нэгэн цул мах юм. Нойр булчирхай нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоо болон энергийн тогтмол солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Тодруулбал, нойр булчирхайн шүүрэл нь гэдсэнд уураг, өөх, нүүрс …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл