Онлайн ертөнцөд олон залуус үзэл бодол, итгэл үнэмшил, сонирхолоороо нэгдэж, нийгмийн сайн үйлсийн төлөө чадах чинээгээрээ оролцож байна. Тэдний нэг бол фэйсбүүк орчинд нэгдэж чадсан https://www.facebook.com/groups/80aadon/ группийнхэн юм. Улс төр, элдэв хов жив, туйлширсэн үзэл баримтлал, нийгмийн бухимдал стресс, интернэт реклам сурталчилгаанаас хол хөндий байж, нэгэн үеийн залуус хүүхэд ахуй насныхаа дурсамж, хөгжилтэй яриа, дуу хуур, шүлэг наадмаараа энд нэгджээ. …
Онцолсон
March, 2014
-
29 March
ХААН банк иргэдийн хадгаламжаас мөнгө “хусдаг” уу
Монголын банк санхүүгийн салбарт томоохон байр суурь эзлэдэг, орон даяар хамгийн өргөн сүлжээтэй гэгддэг ХААн банкны талаар таагүй мэдээлэлүүд үе үе гардаг. Нэг хэсэг ХААН банкны хөдөө орон нутагт байдаг салбарын удирдлага, ажилтнууд нь үгсэн хуйвалдаж малчдын мөнгөн хадгаламжийн дансанд дахь мөнгийг өөрсдөд нь хэлэлгүйгээр татан авч, хувьдаа завшиж хэрэглэсэн тухай мэдээлэл гарч орон даяар шуугисан. Одоо ч гэсэн …
-
27 March
G-Mobile компанийн цаана БНХАУ-ын харилцаа холбооны төрийн өмчит “ZTE” компани байдаг уу?
Ярианы төлбөр хямд, өргөн сүлжээг хамарсан байдаг, мөн үндэсний оператор компани гэдгээр нь G-Mobile компаниар үйлчлүүлэгчид цөөнгүй бий. Ялангуяа хөдөө орон нутгийнхан үүрэн телефоны энэ операторыг өргөн ашигладаг. Сүлжээндээ үнэгүй ярих, минутын төлбөр нь харьцангуй хямд байдаг гэж өөрсдийгөө сурталчилдаг G-Mobile компанийн цаана анхаармаар олон асуудал байна. Тус компанид ажиллаж байсан нэрээ нууцалсан нэгэн ажилтан бидэнд баримттайгаар дараах мэдээллийг өгсөн …
-
27 March
ОРОН СУУЦНЫ ЭРХИЙН БИЧГИЙН ЛАВЛАГАА АВАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД
Нийслэлээс хэрэгжүүлж буй “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулах журмын дагуу бүрдүүлэх баримтын жагсаалтад нийслэлийн Архивын газраас “Улсаас орон сууц авч байсан эсэх” лавлагааг авахаар заасан. Үүний дагуу хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 2014 оны 03-р сарын 20-ны өдрийн байдлаар нийт 3119 иргэнд дээрх лавлагааг олгожээ. Нийслэлийн Архивын газраас уг лавлагааг олгохдоо архивт ашиглагдаж буй Орон сууцны мэдээллийн сангийн програмаас …
-
25 March
Хөвсгөлийн нисэх буудлын дарга М.Амарбаясгалан ноцтой ослуудыг нуун дарагдуулж байна
Гудамжинд лааз өшиглөөд явж байсан хэсэг нөхөд өнөөдөр УИХ-д суудалтай гурван бие даагч гишүүний буянаар ИНЕГ-т эзэн мэт сууж буй билээ. Бие даагч Ц.Даваасүрэн гишүүний ивээлд багтаж ИНЕГ-ын даргын зөөлөн сэнтийд заларч байсан тус газрын дарга асан С.Буяндалайг “Ажлаа хийхгүй байна” гэж салбарын сайд нь огцруулсан. Тэгвэл ямар ч мэдлэг туршлагагүй нөхдийн бөөгнөрөл тус газарт буй болсноос хойш энэ газрын …
-
25 March
Сураггүй болсон онгоц далайд осолдож сүйрсэн гэж Малайзын Ерөнхий сайд мэдэгдэл хийв
Дөнгөж сая Малайзын Ерөнхий сайд Najib Razak сураггүй алга болоод 17 хонож байгаа Малайзын иргэний агаарын тээврийн MH370 онгоцыг өм нөд Энэтхэгийн далайд осолдсон гэж зарлалаа. Тэрээр цааш хэлсэн үгэндээ: “онгоц далайд осолдсон, 239 хүнээс амьд үлдсэн хүн байхгүй, онгоцны хар хайрцагийг нь унших ямар ч боломжгүй болсныг зорчигчдын ар гэрийнхэнд нь мэдэгдэж, харамсаж байгаагаа дурьдлаа” гэжээ. Түүнийг энэ мэдэгдлийг хийсний дараа …
-
24 March
Супер “бөгс долоолт”
Монголчууд эртнээс бялдууч түшмэдийг төрийн үйл хэргээс ангид байлгаж, бялдууч нарт хатуу хуулийн цээрлэл хүлээлгэж байсан түүхэн уламжлалтай. Хаад ноёдыг бялдууч түшмэдүүд л эгэл олноос хөндийрүүлж, шударга бус шийдвэр гаргахад нөлөөлдөг гэдэг. Харин эдүүгээгийн шударга бус нийгэмд, шударга бусаар ажиллаж, амьдарч байгаа нь хождог болтой юм. Үнэнч шударгаар ажиллаж амьдран, бизнес эрхлэх гэхлээр татвар болон төрийн байгууллагын элдэв дарамт иргэдийг …
-
24 March
УИХ-ын гишүүнд нэр дэвшигчид 40-дээш насныхан байна гэнэ үү
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол улсын Үндсэн хуульд зааснаар бол “УИХ-ын гишүүнээр Монгол улсын 25 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэсэн заалт бий. Энэ хуулийн хүрээнд нийт 6 удаагийн УИХ-ын сонгуулийг зохион байгуулаад байсан юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулах багийнхан УИХ-д нэр дэвших босгыг 40 нас болгохоор хэлэлцэж байгаа гэнэ. Тэд ингэж УИХ-д нэр дэвших …
-
24 March
Өнөөдөр “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр”
Жил бүрийн 3 дугаар сарын 24-нийг Дэлхийн Сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил дэлхийн Сүрьеэтэй тэмцэх өдрийг ‘’Жил бүр дэлхий дээр сүрьеэгээр 9 сая хүн өвддөг ч тэдний 3 сая нь сүрьеэгийн тусламж авч чаддагүй, Сүрьеэгээр өвдсөн хүн бүрийг илрүүлж, эмчилгээнд хамруулж, эдгэрүүлцгээе’’ гэсэн уриатайгаар дэлхий дахинаа тэмдэглэж байна. Сүрьеэгийн тусламж, үйлчилгээ авч чадахгүй байна гэдэг юу гэсэн үг …
-
24 March
”Ард” кино театр ч гэсэн улсын өмч
Сүүлийн үед ШӨХТГ-аас менежментийн гэрээгээр хувьчлагдсан төрийн өмчит газруудад шалгалт хийж нийгэмд багагүй дуулиан тарьж байгаа. Тодруулбал “АСА” циркийн хувьчлалтай холбоотой асуудал сөхөгдсөнөөс хойш хувьчлал нэрээр бусдын гарт орж үгүй болсон улсын объектуудыг төр анхаарч эхэллээ. Өөрөөр хэлбэл хувьчлагдсан гэх урлагийн газрууд “АСА” цирк шиг хувьчлалынхаа гэрээг зөрчсөн үү, аль эсвэл гэрээнд заасны дагуу ажиллаж байна уу гэдгийг ШӨХТГ, болон …
-
23 March
Сумогийн 71 дэх аваргын болзол биелэгдлээ
Японы мэргэжлийн сумогийн 3 сарын тэмцээнд барилдаанд 14 даваа, 1 унаатайгаар урамтай сахан барилдаж түрүүлэн Японы эзэн хааны цомыг Какүрюү Ананд хүртлээ. Сумогийн холбооноос түүнийг энэ сард 13 ба түүнээс дээш давсан тохиолдолд ёкозуна цол олгох асуудлыг хэлэлцэнэ гэсэн шийдвэр гаргасан бол Какүрюү Ананд энэ болзолыг бүрэн биелүүлж Их сумогийн дээд зиндааны барилдаанд түрүүллээ. Ийнхүү их сумод барилдсан Монголчуудын дундаас …
-
21 March
Боловсролын яам иргэнээ насан туршид нь “боловсруулахаар” төлөвлөжээ
Улс орны хөгжилд эдийн засгийн материаллаг хүчин зүйлээс ч илүүтэй чухал нэмэртэй салбар бол боловсролын салбар юм. Тийм ч учраас улс орнууд боловсролын салбартаа ихээхэн анхаарлаа хандуулж, шилдэг сайн боловсон хүчин төгсөн гаргаж эх орныхоо бүтээн байгуулалтанд тэдний мэдлэг боловсролыг дайчлахыг хичээдэг. Харин манай улсын засаг төрийн хувьд энэ салбарыг боловсролын сайдад “найнаад” ор тас орхигдуулсан гэж ойлгож болохоор. Нөгөө …
-
21 March
Өнөөдөр Дауны синдромтой хүмүүсийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр
Энэ бол шашин шүтлэг, арьс өнгө, нийгмийн байдал зэргээс огт хамаарахгүй илрэх хромосомын эмгэг юм. Хэдийгээр хромосомын эмгэгүүдийг удамшлын өвчин гэж авч үздэг боловч тэд үеэс үед удамшиж дамжих нь ховор. Учир нь хромосомын эмгэг ихэнхдээ эрүүл хүмүүсийн бэлгийн эсэд үүссэн шинэ мутациар бий болдог. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар дэлхийд жилд дауны синдромтой 20 мянга орчим хүн нас бардаг. …
-
20 March
Тээврийн хэрэгслийн албан татвар хураах нэг цэгийн үйлчилгээний байршил
Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/189 дүгээр захирамжаар Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 6 сарын 24-нийгхүртэл 2 үе шаттайгаар зохион байгуулахаар болсон. Татвар, төлбөр хураах ажлыг хөнгөвчлөх зорилгоор дүүрэг, хороодод нэг цэгийн үйлчилгээ байгуулсан бөгөөд дүүргийн татварын хэлтсүүд ажлын өдрүүдэд 08.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд ажиллана. Баянзүрх, Баянгол, …
-
20 March
“Болд төмөр Ерөө гол”-ыг дээрэмдэх гэсэн ажиллагаа Авдрантын “ногоон” Мөнхбат гэж хэн бэ
Эрүүгийн элементүүд толгойгоо өндийлгөж, Хятадын гэмт хэрэгтэнтэй сүлбэлдэн хүний хувийн өмчийг, бүтээж босгосон бүхнийг нь хэрхэн дээрэмдэх гэж улайрч байгаа талаар өгүүлсэн “Авдрантын хоригдол, алуурчин хятад хоёрын шантааж” нийтлэл өнгөрсөн даваа гаригт уншигчдад хүрсэн билээ. Товчхондоо бол Авдрантад хоригдож байсан “ногоон” хочит Одсүрэнгийн Мөнхбат, Хятадад зургаан хүний амь настай холбоотой хэрэгтэн Лам Пинг нар Монголын топ компаниудын нэг “Болд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл