Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2016 оны 2 дугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд хотын захын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж үндсэн 62, хот орчмын 13 чиглэлд нийт 644 их болон дунд багтаамжийн автобус үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөөд байна. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Авто замын …
Нийслэл
February, 2016
-
2 February
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн үр дүнд нийслэлд ирэх жуулчдын тоо 3-6 хувиар өсчээ
Улаанбаатар хотыг бүс нутгийн аялал жуучлалын төв болгох зорилгоор Нийслэлийн ИТХ-аас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг баталж, амжилттай хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас аялал жуулчлал, соёл урлаг, өв уламжлалаа сурталчилсан олон арга хэмжээ зохион байгуулсны нэг нь 2015 оны 8 сард Хүй долоон худагт болсон “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын их наадам юм. Өнөөдөр “Даншиг наадам-Хүрээ цам” шашин …
-
2 February
Чингэлтэй дүүрэгт гурван бага сургууль байгуулна
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Бага сургууль байгуулах тухай” А/87 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу боловсролын үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүүхэд багачуудад чанартай боловсрол олгох зорилгоор Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 138, 139, 140 дүгээр бага сургуулийг шинээр байгуулна. Шинээр байгуулагдсан бага сургуульд холбогдох хууль тогтоомжийн дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг нийслэлийн Боловсролын газарт, үйл …
-
1 February
Нарантуул зах руу буухиа автобус үйлчилгээнд явна
Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай Нийслэлийн засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн А/34 дүгээр захирамж гарсан. Уг захирамжийн хүрээнд билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2016 оны 2 дугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд хотын захын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж үндсэн 62, хот орчмын 13 чиглэлд нийт …
-
1 February
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгуудын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг гүйцэтгэнэ
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний угсралт, гадна тохижилтын ажлыг зохион байгуулах тухай” А/69 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний угсралт, гадна тохижилтын ажлын жагсаалтыг баталлаа. Батлагдсан төсөл, арга хэмжээг холбогдох хууль журамд нийцүүлэн …
-
1 February
Улсын их дэлгүүрийн ар талын 18-р байрыг дахин төлөвлөнө
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай” А/76 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хороо, Улсын их дэлгүүрийн зүүн хойд талд байрлах нийтийн зориулалттай орон сууцны …
January, 2016
-
28 January
Нийслэлчүүдийн цасны баяр Хандгайтын Янзага зусланд бямба гарагт болно
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид, нийслэлийн иргэдэд амралт, чөлөөт цагаа эрүүл агаарт өнгөрүүлэх боломж олгох зорилгоор жил бүр зохион байгуулж буй “Эрүүл агаар – Рио -2016” өвлийн биеийн тамир, спортын арга хэмжээний цасны баяр 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хандгайтын “Янзага” зусланд болно. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013 – 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг …
-
28 January
Сар шинийн өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлнэ
Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ажлын хэсэг”-ээс сар шинийн баярын өдрүүдээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдэд нийтийн тээврийн хэрэгслийг хүртээмжтэй болгох зорилгоор хэд хэдэн зохицуулалт хийхээр төлөвлөлөө. Тодруулбал, билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2016 оны 2 дугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 62, …
-
28 January
Чингисийн талбайд сар шинийн үзэсгэлэн худалдаа эхэллээ
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан авто замын ачааллыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран Чингисийн талбайд сар шинийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа 01 сарын 27-нд эхэлсэн бөгөөд 02 дугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Сар шинийн үзэсгэлэн худалдаанд “АПУ” ХК, “Витафит групп” ХХК, …
-
28 January
Нийслэлд энэ онд концессоор 44 байршилд авто зам барина
Нийслэлд 2016 онд концессоор 44 байршилддараах авто замыг барихаар төлөвлөж байна. Үүнд: № Концессын зүйлийн нэр Концессын зүйлийн төрөл 1 СБД, Cалхитын амны 1.9км хатуу хучилттай авто зам барих-шилжүүлэх 2 СБД, Хуурай мухарын амны шинээр барих 2.0 км авто зам барих-шилжүүлэх 3 ЧД, Шадивлангийн авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил барих-шилжүүлэх 4 СБД, Яргайтын богинын 1.3 км авто замын шинэчлэлт …
-
27 January
Сонгинохайрхан дүүрэг “Бүрэн хангалттай” үнэлгээ авч шагнагдлаа
Нийслэлийн Засаг даргын 206 оны А/06 дугаар захирамжийн дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 2015 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ “Бүрэн хангалттай” үнэлгээ авч шагнагдлаа. Эх сурвалж: shd.mn
-
26 January
Хүчит шонхор худалдааны төвийн автозамыг нэг чигийн хөдөлгөөнд оруулна
Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд үүсэх зөмын хөдөлгөөний хэт ачааллыг багасгах, иргэдийн цаг, замвыг хэмнэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/34 дугаар захирамж гаргасан. Захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 01 дүгээр сарын 30, 02 дугаар сарын 06-ны бямба гараг, 01 дүгээр сарын 31, …
-
26 January
Амралтын өдрүүдэд тээврийн хэрэгсэл тэгш сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно
Сар шинийн баярыг угтсан өдрүүдэд Улаанбаатар хотыг чиглэсэн орон нутгийн зам, нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал ердийнхөөс эрс нэмэгддэг бөгөөд иргэдийн цагийг хэмнэх, ачааллыг бууруулах зорилгоор 2013 оноос хойш сар шинийн баярын өмнөх өдрүүдэд замын хөдөлгөөний түр зохицуулалт хийдэг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний …
-
26 January
Аялал жуулчлалын улирлыг уртасгана
Аялал жуулчлалын үндсэн үйл ажиллагаа зуны улиралд явагддагаас шалтгаалж мэргэжлийн ажилтнууд тогтвор суурьшилтай ажиллах, тур операторууд өрсөлдөх чадвартай үнэ санал болгох, их хэмжээний хөрөнгө оруулалт татах боломжгүй болдог. Зочид буудлын ор ашиглалт, агаарын тээврийн компаниудын суудал дүүргэлтийн түвшин ч улирлаас шууд хамаарч, аялал жуулчлал, түүнийг дагасан олон бизнесүүд 10-р сараас 6 дугаар сарыг хүртэл зогсонги байдалд ордог билээ. Тэгвэл энэ …
-
25 January
Авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалтад Унгар улсын томоохон компани хамтарна
Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Унгар улсын аж ахуй нэгжүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээг гуравдагч улсуудадэкспортлох үйлажиллагааявуулдаг “Сабадич Козми Иш Мэйэпито Корпораци”-н Ерөнхий захирал Тамас Гюла Ковакс,”Профешнл Прожет ХХК”-ийн ерөнхий зөвлөх Линг Анталне нар “Авто худалдааны цогцолбор”-ын бүтээн байгуулалтад хамтран ажиллахаар санамж бичиг үзэглэлээ. Ингэснээр авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалтад Унгарын талаас нийт 70 сая долларын хөрөнгө …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл